Өгүүллэг

Э.м.ч нар түүнийг нэг сарын ч н.а.с.г.ү.й тул дураар нь байлга гэж нөхөрт нь хэлэхийг тэр сэм сонсчихсон юм

Бүсгүй э.м.н.э.л.эг рүү алхаж явна. Үр шилжүүлэн суулгах төвөөс авч гарсан хуруу шилтэй зүйлээ гартаа чанга атгаад сул асгарах нулимстай хацраа үе үе арчин инээмсэглэн алхана…

Энэ дотор түүний хорин жилийн мөрөөдөл, олон шөнийн зүүдний биелэл, мянга мянган өдрийн залбирал, өвдгийг нь тэврээд гуйх ханийнх нь гуйлт бий. Хоолой дээр нь нулимс тээгэлнэ. Хорвоо ийм аж. Э.м.ч нар түүнийг нэг сарын ч н.а.с.г.ү.й тул дураар нь байлга гэж нөхөрт нь хэлэхийг тэр сэм сонсчихсон юм. Сонссон сонсоогүй өөрөө ч мэдэж байсан.

Жүжигчин мэргэжилтэй, мэргэжилдээ хайртай Хайтан бүсгүй анх айлын эхнэр болсон даруйдаа гэргий хүний амьдралд нэг л дасаж өгөхгүй босон суун сэрвэгнээд гарч гүйх гээд байхаар нь нөхөр нь түүнийг ойлгож нэг орой

“за тэр хүсээд байгаа зураг авалтандаа ор доо” гэж санаа алдан хэлсэн юм. Бүсгүй баярлан нөхрөө үнсээд шууд л найруулагч руугаа залган маргаашнаас эхлэн зураг авалтанд орох болно оо гэдгээ баяртайгаар хэлсэн.

Түүний тоглож байгаа анхны түүхэн кино. Олон хоногийн хөдөлмөр, бэлтгэл, инээд, нулимс холилдсон, олон уран бүтээлчийн хүч хөдөлмөр сэтгэл шингэсэн түүхэн кино ч сайхан болсон. Харин хатны дүрд тоглосон Хайтан бүсгүйн амьдрал харамсалтай нь кино шиг сайхан төгссөнгүй.

Зураг авалтын үеээр олон удаа мориноосоо унах даалгавар гүйцэтгэж , олсноо мэдээгүй байсан хүүхдээ а.л.д.а.ж о.р.х.и.с.н.о.о нөхөртөө ч хэлээгүй тас нуухаар шийдсэн. Тэр урлагийн сургуульд багшилж байхдаа нөхөртэйгээ анх танилцсан юм.

Тэгэхэд дөнгөж бэлтгэл ангийн оюутан гээд хааяа хичээл таслаад алга болчихдог өндөр шар хүүг хань нь болоод ийм тохьтой, насандаа баймгүй буурьтай эр болчихно гэж төсөөлөө ч үгүй явсан.

“Өөрөөсөө үе мултарсан залуухан нөхрөө хүүхэд гаргаж аргамжихгүй бол яах гэсэн юм бол доо” гэсэн хатуухан үгийг ч нэг бус удаа сонссон. Эхэндээ энэ үгийг сонсоход зүрх нь хүчтэйгээр базлан ө.в.д.д.ө.г байсан ч одоо бол бүр тоохоо больсон.

Хайтан эмнэлэг рүү нэг баяр хөөртэйгээр алхан орлоо. Нүднийхээ шил дээгүүр нухацтай харах хижээл насны их э.мч. түүнийг хүлээж байсан бололтой инээмсэглэн угтлаа.

“Э.м.ч ээ, танд итгэлээ шүү, түүнд минь бид хоёрын дундаас ямар хөөрхөн хүүхэд гарахыг заавал харуулаарай, та надад амлаач” гээд түрүүнээс нааш гартаа чанга атгасан хуруу шилтэй зүйлээ алгаа зөөлхөн дэлгэж э.м.ч рүү сарвайлаа.

Ингээд бүх юм болчихлоо. Сэтгэл нь нэг л хөнгөхөн, замын хажууд ургасан модод урин цагийн салхинд исгэрэн шуугих нь хүртэл уянгалаг сайхан санагдана.

Ягаан өнгийн хар угалзтай хүрмэн дээр урт хар үсээ сул асгаад гунхан алхдаг байсан Хайтангийн хөөрхөн царай тэр гүүрэн дор харагдах нүд мэт жижигхэн усан дунд одоо харагдахаа больсон ч он цаг түүнийг нэгэн хавтсандаа мөнхөлжээ.

Харин тэр замаар нэг гартаа хүүгээ хөтлөж нөгөө гартаа тулгар биетэй эхнэрээ хөтлөөд алхах өндөр шар залуу л сэмхэн санаа алдалтаа салхины үзүүрт зангидаж зөөлөн алхаж өнгөрнө.

Тэр Хайтангийнхаа хүслийг биелүүлж сайхан бас сайн хүнтэй ханилсан, насан туршынх нь мөрөөдлийг биелүүлж түүнийхээ хүүхдийг хорвоод мэндлүүлсэн. Өтгөн хар хөмсөг дороо цогтой гялалзах тас хар нүдтэй шантгар бор хүү Хайтангийн амьд ахуйн мөрөөдөл байсан юм. Харин мөрөөдөл хожуу ч гэсэн биелжээ.

“Миний хүү зузаан цамцаа өмсөхгүй дээ,их ганган хүн болох нь ээ дээ” гээд түүн лүү хайр дүүрэн харцаар инээмсэгэлэн харах бүсгүй түүнийг хорвоод төрүүлсэн ээж нь.

Алтан хэвлийгээрээ хөсөг хийн арван сар тээж амьнаасаа амь тасартал дуншин байж хорвоогийн нартай золгуулсан ижий гэдэг бурхадын бурхан билээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button