Өгүүллэг

“Учрах тавилан” – Жавхаа огил  харайн босоод юун хүүхэд хөлсний  байранд амьдарч байж юун хүүхэд яриад байгаан  наад  хүүхдээ а.в.х.у.у.л гээд бараг о.р.л.и.х шахуу

Сэлэнгээ нэг сэрхэд өдрийн арван нэгэн цаг болсон байлаа. Тэрээр ханиад нь хүндрэн хоёр хоног халуурч хэвтсээр хамаг бие нь сульдсан цонхигор царайтай гундуухан харагдаж аж. Халуун нь бууж толгой тархи нь ө.в.д.ө.х нь намдаж бие нь тавирсан ч бүтэн хоёр хоног орноосоо босолгүй хэвтсэн болхоор бүүр сульдаж орхисон байлаа.

Сэлэнгээ босон цонхон дээр очин элдвийг харан хэсэг зогссоны эцэст ороо хураагаад усанд орж гарч ирээд сармистай хар шөл хийж уучихаад ерөөсөө гарнаа зар сонин авч аятайхан ажил олж хийе ганцаараа гэрт хэвтсээр байтал бүүр хамрын ханиаданд хүртэл дарлуулдан боллоо хэмээн бодсоор нүүрээ будаад хувцасаа өмсөн гарлаа.

Гадаа гархад намрын  шаргал нар налайтал ээсэн салхигүй тогтуун бүртийх ч үүлгүй сайхан байлаа. Сэлэнгээ тайван алхалсаар автобусны буудал дээрх сонин борлуулах цэгээс шуурхай зар сонин аваад  гэртээ орлоо.

Хувцасаа тайлан хөгжимөө асаагаад сонингоо барин  буйдан дээрээ тухлан  ажлын зарыг  эхнээс  нь уншиж байтал хөдөө уурхайд  хятад хоолны мэрэгжлийн тогооч ажилд авна цалин өндөр 30 хоног ажиллаад 15 хоног амрана  гэсэн зарын 9911 тэй дугаарлуу залгахад нэлээн дуудуулж байснаа нэгэн эрэгтэй хүн аваад за  сонсож байна гэх нь нэг л их  дотно сонсогдлоо.

Сэлэнгээ хариу болгон сайн байнауу ажилд  авна гэсэн зарын дагуу ярьж байна энэ  хаана юуны уурхайд хичнээн хүний  хоол хийх вэ хэмээхэд өнөөх залуу энэ өмнөговьд байдаг  нүүсний уурхай хориод хятад дарга инжинерүүдийн хоол хийнэ

ажлын байр амьдрах орчин тохь тухтай газар байгаа өөрөө энэ ажлыг сонирхож байвал манай компаны оффис дээр ирээд илүү дэлэгрэнгүй мэдээлэл авч болно мэрэгжлийн үнэмлэх иргэний үнэмлэх хоёр хувь зурагтайгаа ирээрэй гэхэд Сэлэнгээ хаяг нь хаана вэ гэж хаягыг нь тэмдэглэн аваад утасаа салгалаа.

Өнөөдөр  чинь нээрээ тавдахь юм чинь нэгдэхээс явж магадгүй уул нь цөөхөн хүний  хоол хийх юм байна  оффис нь ч олход амархан газар байна эртхэн  очиж уулзахаас гэж бодсоор гарлаа. Сэлэнгээ  айлын ганц охин хотод оюутан болчоод байх анхны жил нь аав ээж нь а.в.т.ы.н. о.с.л..о.о.р ө.ө.д болж тэрээр ө.н.ч.и.н г.а.н.ц.а.ар үлджээ.

Сэлэнгээ сэлэнгэ аймгийн төвд өссөн сургуулиа төгсөөд хотод Х.А.Аын их сургуулийг газар тариалангын агрономич  мэрэгжилээр төгссөн боловч мэрэгжилээрээ ажиллалгүй сонирхолынхоо дагуу хятад хоолны тогооч мэрэгжил давхар эзэмшин улмаар хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсд суусан байна.

Цэвэрхэн цагаан царайтай нүд хөмсөг сайтай дунд зэргийн нуруутай мах мариа нь таарсан хэнийч нүдэнд тусхаар сайхан бүсгүй ажээ. Сэлэнгээ явсаар нөгөө компаныхаа оффисыг олж очин хоёр давхарт  гаран заасан дугаарын хаалгыг татан шагайхад цэлгэр том өрөөний голд нэгэн залуу доош тонгойн юм бичин сууж байлаа.

Уучлаарай орж болохуу гэхэд мөнөөх залуу толгойгоо өргөн ороо ор хэмээсэн нь түрүүнд утсаар ярьсан хүний хоолой мөн ажээ. Сэлэнгээ өрөөнд орход мөнөөх залуу сандалаасаа босон Сэлэнгээд сандал дөхүүлж өгөөд утсаар ярьсан тогоочоор ажилд орох хүнүү

манайх өмнөговьд ажиллах  нэг тогооч авах юм гурвантэс суманд байдаг нүүрсний уурхай тэнд  та хориод хятад дарга инжинерүүдэд хоол хийнэ цалин сая таван зуу 30 хоног ажиллаад 15 хоног амрана ирж очихдоо компаны тусгай онгоцоор нисэнэ ажлын байр амьдрах орчин  маш тохь тухтай

би  энэ компаны төслийн ахлах менижир давхар хятад ажилчид хариуцдаг хятад хэлний орчуулагч хийдэг намайг Төгөлдөр гэдэг  энэ ажил танд таалагдаж байвал анкет бөгөлчих би анкеттай чинь танилцаад өөрт чинь хариуг нь яг одоо өгнө гэхэд Сэлэнгээ цалин боломжын дажгүй ажил байна орноо гэж бодон өгсөн анкетыг бөглөн өглөө.

Төгөлдөр за өөрийн тань анкеттай  танилцлаа өөрөө хувийн бэлтгэлээ хангаад маргааш өдөр 13 цагт энд ирж чадахуу тэгээд хэдүүлээ  нисэх онгоцны буудлаас шууд ажилруугаа ниснэ ш дээ гэхэд Сэлэнгээ инээмсэглэн тэгнээ би маргааш  ирье маргааш уулзталаа баяртай гэсээр гарч явлаа.

Сэлэнгээ шинэ ажилд орсондоо ч юмуу нэг л сэтгэл өөдрөг нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан алхсаар багын найз Уянгаагынхаа ажил дээр очлоо. Уянгаа Сэлэнгээг харангуутаа хүүеээ миний найз сайнуу ойрд үзэгдэж харагдах ч үгүй утас шөрмөсөө яагаад салгаа хаячаа вэ би чамруу зөндөө залгасан ш дээ чи ядаж дуудлага хадгалах үйлчилгээ авчихгүй яасын  санаа зовоогоод таг чиг болчох юмаа гэсээр угтлаа.

Уянгаа бол Сэлэнгээгийн ангийн хар багын найз нэг гудманд өссөн болхоор маш дотно найзалсаар өдий хүрчээ.Өөө яанаа миний найз зөндөө залгасануу ёстой уучлаарай найз нь ханиад хүрээд халуурч хэвтээд утсаач маллах сөхөөгүй байлаа өнөөдөр л асаалаа ш дээ

сая найз нь ажилд орхоор болсон маргааш өдөр өмнөговь гурвантэсрүү нисэнэ хориодхон хүний хоол хийгээд сая таван зууг авна боломжын байгаа биз дээ ядаж байхад сая ажилд авсан дарга нь өөрөө хятад хэлний орчуулагч гэсэн ямар царайлаг аятайхан залуу гэж сананаа

чи харсан ч болоосой чи лав шууд дурланаа үнэн дажгүй залуу байналээ гэхэд Уянгаа инээд алдан  хөөе хөөе чи харин өөрөө дуралчихсан юм бишүү наад дууны чинь өнгө нэг л өөр байнадаа маргааш чамайг гаргаж өгөхдөө тэр сайхан хүн дурлуулхаар залууг чинь харахаас

миний найз маргааш явах юм бол Ариунаатай гурвуулаа нөгөө газраа жаахан дуулж суухуу хэмээхэд Сэлэнгээгийн хоёр хацар хонхойн нүүр дүүрэн жаргалтай инээмсэглэл тодруулан харин тэгьелдаа би Ариунаатай ярьчихая миний найз ажилаа тараад залгаарай би харьж явах бэлтгэлээ базаахаас уул нь ч бэлдэж цөхөх юмгүйлдээ  за за орой уулзая гэсээр гарлаа .

Сэлэнгээ тайван явсаар гэртээ ороод явах бэлтгэлээ хангаж   авч явах юмнуудаа чирдэг чимоданд хийж бэлдэж тавьчаад Ариунааруу залган  мэнд мэдээд ажилд орсоноо дуулган маргааш явна гэхэд Ариунаа өө ашгүйдээ миний найз гоё ажилд орчихсон байна ш дээ би угаасаа захиалга багатай байгаа орой гурвуулаа 7 гээд нөгөө газраа уулзая гэсээр Уянгаа утасаа салгалаа.

Жавхаа бол Сэлэнгээгийн найз залуу тэд бараг хоёр жил үерхэж байгаа юм.Сэлэнгээ хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсд сурч байхдаа түүнтэй танилцсан аж. Жавхаа хөх хотод хятад монголын хамтарсан хуванцар эдлэлийн үйлдвэрт ажилдаг энгийн л залуу. Жавхаа айлын өргөмөл ганц хүү ганц ч гэж дээ том болсон хоёр охинтой айлд өлгийтэй байхдаа өргүүлсэн болхоор аав ээжийнхээ эрх хүү болон өсжээ.

Орой 19 цагт гурван бүсгүй маань болзсон газраа уулзацгаан караокед  дуулж хуурдан яриа хөөрөө инээд болон хөгжилдөж байлаа.  Сэлэнгээ миний хоёр найз дуулж бай найз нь нойл орчихоод ирье гэсээр гархад яг өрөөнийхөө үүдэнд шахуу өдрийн ажилд бүртгэж авсан Төгөлдөртэй таарлаа.

Төгөлдөр зог тусан өө сайнуу оройн мэнд манай шинэ тогооч байх шивдээ би сая  ажилаа тараад найзтайгаа жаахан дуулж суух гэж ирсэн чинь сул өрөө байдаггүйээ  уул нь эднийх их давгүй  тохьжилт сайтай дажгүй өрөөнүүдтэй караоке нь дугралт сайтай байдаг юм хэмээн урсгаж гархад

Сэлэнгээ  инээмсэглэл  тодруулан  тийм шүү эднийх их дажгүй газар би найзуудтайгаа хааяа орж ирж дуулдаг юм.   Маргааш ажилд явна гэсэн чинь манай хоёр найз жаахан дуулж сууя гээд саяхан орж ирээл байж байгаа юм өнөөдөр тавдахь болхоор караокенууд хүн ихтэй байхаа

өөрөө найзтайгаа манай өрөөнд бид гуравтай суугаад дуулах юмуу хэмээн хэлээд  би яагаад ингээд  хэлчихвээ  ямар ичмээр юм бэ намайг юу гэж  бодох бол гэж бодон бодлоосоо ичингүйрэн зогсоог ажсан Төгөлдөр инээмсэглээд танай хоёр  найз дургүйцэхгүй  бол  уул нь тэгмээр л байна

би хүлээгээд сууж байя чи найзуудаасаа асуугаад надад хариу өгчих гэхэд  Сэлэнгээ манай хоёр дургүйцэхгүй байхөө би нойл орчихоод асуугаад  өөрлүү чинь  залгая  гэсээр нойлруу орлоо.  Тэрээр гарч  ирэн өрөөндөө орход  Уянгаа Ариунаа хоёр  зэрэг шахам  чи  ямар их удваа нойл  нүүчихжүү  хөөрхөн найзыгаа  алдчихвуу  гэж айлаа  ш дээ

яг араас чинь гарах  гэсэн  ашгүй ороод ирлээ гэцгээсээр бөөн инээдэм болон угтхад  сонин юм болсоон намайг ажилд авсан өнөө залуу чинь сая  үүдэнд  таараад найзтайгаа  хоёуулаа  дуулж суух гэсэн  өрөө байдаггүй гэцэн байж байхаар нь би  та  хоёроос  асуугаадхая манай найзууд  дургүйцэхгүй  бол  хамт сууцгаая гээд  хэлчихлээ

яагаад  ч тэгээд хэлчив бүү  мэд хэлсэн хойноо  ичиж ү.х.э.х шахлаа гэхэд  Уянгаа тас тас инээн  надтай өдөр уулзахдаа чи харвал шууд дурлана мурлана л гээд байсан чинь өөрөө яг дуралчихсан юм  бишүү алив тэр хүн дурлуулхаар сайхан төрсөн хан  хүүгээ дуудаачээ хэмээхэд Ариунаа ч гэсэн дэмжин бөөн инээд болцгоолоо.

Сэлэнгээ инээмсэглэн сонин юмаа  энэ их хотын олон  газруудаас  орох дуртай  газар нь энэ байж таардаг нь ч юув дээ нэгэнт таараад хамт сууя гээд хэлчихсэн  юм чинь  дуудхаас гэсээр Төгөлдөрлүү залган ороод ирээ гэж хэллээ.

Удаж төдөлгүй Төгөлдөр бас нэг даруухан байрын Төгөлдөрөөсөө  үл  ялиг намхавтар залуу  орж  ирээд гурван бүсгүйтэй мэнд мэдэн гар барилцан  танилцаад  ширээнд  сууцгаалаа.  Төгөлдөр үнэхээр нүд  хөмсөг сайтай өндөр нуруутай монхордуу хамартай    эхнэр хүүхэдгүй   ганц бие содон хороололд  ганцаараа амьдардаг ажээ.

Төгөлдөрийн найзыг   Санчир гэдэг  бөгөөд эхнэр хоёр хүүхэдтэй Төгөлдөрийн багын найз одоо  ч нэг дор  ажилдаг  гэхийг  сонссон хэзээний л   бодож саналгүй шууд ярьдаг зангаараа Уянгаа хөөх энэ их сонин учрал  байна шүү

Ариунаа бид хоёр чинь  нөхөр  хүүхэдтэй  манай Сэлэнгээ л ганц бие  саяхан  содон  хороололд нүүж очсон ш дээ   ажилд  орсон өдрөө л  энд  ингэж таардаг тэгээд бүүр болоогүй нэг хороололд зэргэлдээ шахуу байранд  байдаг  та  хоёр учрах ёстой болоол учирж байгаа юм бишүү

гэхэд Сэлэнгээ  ичэнгүйрэн  за  зүгээр л тохиолдолоор тэгээд таарчихлаа ш дээ   хэмээн дурамжхан маягтай суухад Төгөлдөр инээмсэглэн дууны код хийн нэг мекрафон өөрөө  аваад нэгийг Сэлэнгээд өгөн энэ дууг  мэднэ биз дээ хамт дуулая гэсээр дуулж эхэллээ.

Тэрээр бараг л мэрэгжлийн дуучинаас дутахгүй сайхан дуулдаг ажээ. Сэлэнгээ Төгөлдөр хоёрын хоолой үнэхээр сайхан нийлж байлаа.  Ийнхүү залуус маань дуулж хуурдан  яриа хөөрөө инээд наргиа болсоор нэг л мэдхэд караоке ч хаах болжээ.

Тэднийг гархад их хотын хөл хөдөлгөөн багасчихсан мэлтийсэн сартай саруулхан сайхан шөнө байлаа.  Тэд гэр гэрийн зүг  такси барин явхаар болход Санчир Төгөлдөрт  хандан Сэлэнгээ та хоёр нэг дор шахуу ойрхон юм чинь таксидчах би  баз хүргэнээ дуудчихлаа миний  машин ирхээр Уянгаа Ариунаа хоёрыг гэр гэрт нь хүргээд өгчөхье  сайхан амраарай маргааш ажил  дээр уулзацгаая гэсээр үлдлээ.

Таксинд суусан хойноо Төгөлдөр танайх хэддүгээр байр юм   манайх  106 гын А  гэхэд Сэлэнгээ би энэ байрыг саяхан түрээсэлж орсон манайх 108 ын Б байсан байхаа  саяхан нүүж  ирсэн болхоор нээрээ байрныхаа номерыг сайн  азаараагүй осолдохгүй л гэрийнхээ дугаарыг мэдэж байна хэмээн   ярилцаж байх зуур содон хороололд ирсэн байлаа. Машинаас буугаад би  чамайг гэрт чинь оруулж өгөхүү гэхэд Сэлэнгээ зүгээр зүгээр баярлалаа чи эртхэн орж амар маргааш уулзая гэсээр гэр гэртээ орцгоолоо.

Сэлэнгээ гэртээ ороод нүүрээ цэвэрлэж ороо засаад унтахаар хэвтсэн боловч  есөн шидийн бодол эргэлдэн нойр нь хулжсан байлаа. Би нээрээ хоёр найзынхаа зөвөлсөнөөр Жавхааг сорьж сонжоогүй  бол  энэ ажилд орж чадахгүй Төгөлдөртэй ч танилцахгүй өдийд өнөөх л хуучин ажилаа хийгээл бахь  байдгаараал байх байсан байхдаа миний хоёр найз ч надаас түрүүлж хүнтэй сууж ээж болцгоосон гэсэндээ амьдралын ухаанаар надаас хамаагүй илүү болждээ.

Би  анх хөх хотод очоод хүн танихгүй газар мэдэхгүй ганцаардаж явахдаа Жавхаатай таарсан ганцаардал уйтгар гунигтай  байгаа хүн хүнд амархан итгэж амархан дасдаг гэж үнэн бололтой.

Жавхаа миний ганцаардсан үед хань болж  ойр ойрхон уулзаж намайг дасгасан болхоос надад үнэхээр хайртай болоогүйг би гэдэг хүн  мэдрэх сөхөөгүй явсаар бараг бүтэн хоёр  жилээ түүнд зориулжээ гэхдээ одоо харамсаад яахав  дээ өнгөрсөн цаг хугацааг ухрааж болох биш одоо л ирээдүйгээ бодож ажилаа сайн хийж ухаантайхан амьдрая гэх мэт бодол араас араасаа хөвөрсөөр л ……

Сэлэнгээ хөх хотод мэрэгжил дээшлүүлэх курсээ төгсч ирээд зуун айлын хажууханд байх    Бээжин   нэртэй зоогийн газарт ажилд ороод ажилтайгаа ойрхон арван нэгдүгээр хороололд байр түрээслэн амьдарч эхэлжээ.

Жавхаа бараг орой болгон ви чатаар залган ярьж хайртай дуртайгаа хэлдэг байсан юм. Бараг гурван сар болсоны хойно нэг өдөр Жавхаа би  чамайгаа санаад ажилаач хийж чадахгүй сэтгэл санаа тогтохгүй  болхоор чамтайгаа байх гээд хүрээд ирлээ одоо чамтайгаа байнга хамт байнаа гэсээр хүрээд иржээ.

Жавхаа ирсэн цагаасаа хойш бараг сар шахуу аятайхан ажил олдохгүй байна гэсэн шалтгаар гэрт л өдрийг өнгөрөөдөг байсан аж.  Сар гарны дараа нэгэн хувийн компанид тоног төхөөрөмжийн засварчингаар ажилд оржээ.

Ажилд орсоноосоо хойш голцуу оройтож  ирэх оройтож ирэхдээ а.р.х.и. у.у.ц.а.н ирэх нь  Сэлэнгээд таалагдахгүй байлаа.  Сэлэнгээ Жавхаа хоёрын хэн хэнийх нь  ажил бүтэн сайнд амарч таарна. Амралтын өдрөөрөө Жавхаа унтаж унтаж найз нь гарч хүнтэй уулзчихаад ирье гэж гараад  хоёр ч  удаа шөнө дөлөөр  хөл дээрээ тогтох тэнхэлгүй болтлоо с.о.г.т.с.о.н амьтан орж иржээ.

Сэлэнгээ амьдралынхаа нарийн ширийн бүхийл юмаа ний нуугүй ярьдаг хоёр найздаа энэ бүхнийг хэлхэд Уянгаа Ариунаа хоёр наад Жавхаа чинь миний найзад хань болох хүн биш байнаа  ажилд ороод нэлээн л удлаа чамд юу авч өгсийн чи л амьдралаа авч яваан бишүү

найз нөхөд нь гэж ямархуу юмнууд байна чамтай танилцуулсан юмуу танилцуулаагүй бол шал худлаа миний найзын сайхан сэтгэлийг л ашиглаад байгаан бишүү чи манай найз хүүхнүүд энэ бүтэн сайнд манайд ирнэ чи ч гэсэн найзуудыгаа дуудчах хоёуулаа найзуудаа хооронд нь танилцуулая гээ найз нөхөдөөр нь хүнийг шинжиж дүгнэж болно бид хоёр ч гэсэн наад Жавхааг чинь шинжээд сонжоод тарын таниадхая гэцгээсэн аж.

Бүтэн сайны  өглөө Сэлэнгээ эртлэн босч Жавхааг унтаагаар нь түгжиж орхин гарч найзуудынхаа зөвөлсөнөөр уулзалтанд бэлдэж захаас юм цуглуулаад ирхэд Жавхаа сэрээгүй байлаа.   Сэлэнгээ  авч  ирсэн юмнуудаараа хоол унд бэлтгэн ширээ засаад хоёр найзруугаа   мсж бичиж орхиод Жавхааг сэрээн алив  миний хайр босоорой манай   найз  хүүхнүүд манайд ирнэ чи ч  гэсэн найзуудаа дуудчих хоёуулаа найзуудаа хооронд нь танилцуулая гэсээр сэрээсэн аж.

Жавхаа өндийн суугаад хөөх яасан сайхан  үнэртэж байнаа гээд Сэлэнгээгийн бэлдэж тавьсан хувцасыг өмсөн угаалгын өрөөнд орон гар нүүрээ угаангаа хэн нэгэнтэй утсаар ярих нь бүдэг бадаг мэдрэгдэнэ.

Гал тогоондоо ороод хөөх яасан сайхан ширээ засаа вэ ойрд ийм ширээний ард суугаагүйм байна шүү  чи минь ийм мундаг болхоор л чамдаа хайртай  байдаг юм ш дэ хэмээн түүний бэлхүүсээр тэврэн хацар   дээр нь үнсээд  ширээнд суухад Сэлэнгээ цай аягалан өгөөд   адууны  мах  идэцгээн

манай найзууд удахгүй ирэх байх чи найзуудаа дуудсан юмуу гэж хэлж амжаагүй шахуу байхад хаалганы хонх дугарах нь тэр Сэлэнгээ босон хаалгаа тайлхад Уянгаа Ариунаа хоёр тор дүүрэн  юм барьж орж ирээд

хүүеээ чи минь сайнуу уулзаагүй ямар их  удваа найз залуутай болчихоороо найзуудыгаа мартчих бололтой юмаа гэсээр инээж хөхрөн нүд  ирмэлцэн гурван бүсгүйн тавилттай жүжиг эхлэж байгааг гал тогоонд суугаа Жавхаа яахан гадарлах билээ.

Ариунаа Уянгаа хоёр Жавхаатай мэнд мэдэн гар барилцаад авч ирсэн тортой  юмнуудаа Сэлэнгээд  өгөн ширээнд суун яриа  өрнүүлж эхэллээ.

Удаж төдөлгүй Жавхаагын найзууд болох Базараа   Мөнхоргил  Болдоо  гэх  залуус ирэн танилцацгаан у.у.ж  идэн наргиж цэнгэцгээж  эхэлсэн юм.   Жавхаагын  найзууд болох  залуус  илэн далангүй зөв боловсон яриатай гурвуулаа эхнэр хүүхэдтэй залуус байлаа.

Жавхаа л найзуудаасаа тэс өөр хэг ёг  хийсэн сонин  авиртай  нь  мэдрэгдэж байлаа. Оройхон  хэрд  Базараа  Мөнхоргил  Болдоо гурав  за  сайхан танилцацгаалаа сайхан байлаа миний найз  сайхан  найз бүсгүйтэй  болжээ      ийм  сайхан  бүсгүйг  гомдоовдоо  маргааш ажилтай найзууд нь явлаа гэсээр явцгаалаа.

Хэсэг хугацааны дараа Уянгаа Ариунаа хоёр ч явхаар  болон Сэлэнгээ гаргаж өгөөд орж ирхэд Жавхаа   ямар их уддаг юм бэ  хэл  ам  сугалчих  гэсэн а.л.ц.г.а.р юмнуудтай алцагнаад алга болчох юм чи Болдооруу яаж хараад байсан бэ  зүгээр л байгаарай хэмээн а.г.с.а.г.н.а.х маягтай  болж эхэллээ.

Сэлэнгээ найзууд чинь зүгээр байхад  чи минь  с.о.г.т.о.о.д байгаа юмуудаа  би  уул  нь чамд  маш гоё  баяртай мэдээ дуулгая гэсэн с.о.г.т.о.о.д байхын болихоос  хэмээн үсийг нь зөөлхөн илбэхэд би с.о.г.т.о.о.гүй эрүүл байнаа ярилдаа баяртай мэдээнд  дуртай ш дэ хэмээхэд нь Сэлэнгээ  чи минь аав болсоон  хоёуулаа  хөөрхөн  хүүхэдтэй болно  гоё байгаа биз дээ  хэмээн инээд алдхад

Жавхаа огил  харайн босоод юун хүүхэд хөлсний  байранд амьдарч байж юун хүүхэд яриад байгаан  наад  хүүхдээ а.в.х.у.у.л гээд бараг о.р.л.и.х шахуу хэлхэд нь Сэлэнгээгийн нулмис  хар аяндаа урсаж чи нээрээ арай ч дээ  би чамайг ийм хүн гэж ёстой санасангүй

өнчин хүнд ноён олон өдрийн хоолонд эзэн олон   гэдэг шиг  энэ бүх  хугацаанд  зүгээр л намайг ашиглаж байжээ   арайч дээ нээрээ хэлэх ч  муу үг олдохгүй байна одоохон эндээс зайл гээд у.й.л.ж о.р.и.л.о.н хамаг цүнхтэй хувцас юм хумнуудыг нь  хаалгаараа гарган шидээд

өөрөө зайлахгүй бол ц.а.г.д.а.а. дуудна шүү миний нүдэнд  ахиж   битгий  үзэгдээрэй гээд хаалгаа хаасан аж. Уянгаа Ариунаа хоёр Жавхаа болон Жавхаагын найзуудтай  танилцахдаа Арунаагын  нөхрийн заавраар нэрээ өөрчлөн хэлж үсний өнгө нүүрний будалтаа өөрчилсөнийг хэн ч   мэдээгүй  юм.

Сэлэнгээ хэсэг сууж тайвшираад Ариунааруу залган болсон явдлыг ярьхад миний найз ганцаараа наанаа байгаад  яах вэ найз нь Даваахүүг ирэхээр  очоод авая манай хүн одоохон  ирнэ гэжээ.

Даваахүү Ариунаа хоёр төд удалгүй ирцгээж Сэлэнгээг гэртээ  аваачжээ.  Даваахүүгийнд  хэд хоног байсан Сэлэнгээ ажилаасаа гарч барьж байсан дугаараа хаалгаад өөр дугаар авсан  болхоор найз нь гарч  хотын баруун захруу аятайхан байр хайя залуу хүн залхуурч хэвтэх заяанд муу гэдэг биз дээ гэсээр энд тэнд хөлсний байр үзэж сонирхон хоёр хоног  явсаны эцэст  содон  хороололын  энэхүү байрыг  олж нүүж орсон  ажээ.

Элдвийг бодон нойр нь хулжсан Сэлэнгээ бүсгүй маань хэсэг нам  унтаад  сэрхэд бараг 11 болох гэж байлаа.  Хам хум усанд орж нүүрээ будан хувцаслаад яаран зам дээр гарч такси барих санаатай алхаж явтал тас хар ланд 200 дэргэд нь шахуу  ирээд   цонхоороо суучих хэмээсэн нь Төгөлдөр байлаа.

Төгөлдөрийг танисан Сэлэнгээгийн зүрх хүчтэй хүчтэй цохилж  сандарч  эхэлхэд сандарсанаа мэдэгдүүлэхгүйн тулд огцом амьсгаа аван гаргаад  гар тээшээ чирсээр очход чамайг гарч ирэхийг хүлээж байлаа гэсээр тээшийг нь арын  хаалгаа онгойлгон хийгээд урагшаа суучих явцгаая гэсээр хөдөллөө.  Тэднийг ойр зуурын юм ярин ажил дээрээ очход  Уянгаа  Ариунаа Санчир  гурав ирчихсэн Санчирын өрөөөнд ярилцаад сууж байлаа.

Төгөлдөр за өдрийн  мэнд бүгдээрээ сайхан амарцгаасануу бүгдээрээ миний машинаар  явцгаая  та гурав  гарч бай Сэлэнгээ бид хоёр  ганц нэг бичиг цаасан дээр гарын үсэг зуралцаж бичиг баримтаа аваадхая  гээд гарцгаалаа.

Өрөөндөө орсон хойноо хэд хэдэн хавтастай бичиг баримт гаргаж ирэн ялгаж аваад   Сэлэнгээг энэ хоёр дээр  гарын  үсэг зурчих компаны тусгай онгоцоор нисэх зөвшөөрөл нэг хувь нь энд үлддэг юм гэж гарын үсэг зуруулаад  явцгаая гэсээр гарцгаалаа.

Тэд нисэх дээр очин машиндаа хэсэг ярилцаж байгаад онгоц хөөрөх дөхсөн учир Санчир Ариунаа Уянгаа хоёрыг аваад буцлаа. Төгөлдөр Сэлэнгээгийн  гар тээшийг барьж очин тээшний хэсэгт хүлээлгэн өгөөд хоёуул онгоцондоо суухад ажилчид нь  хэдийн сууцгаасан байлаа.

Тэднийг нэг суудалд цэрэгцэн суухад энэ хүүхэн Төгөлдөр захиралын эхнэр юм байхдаа сая тээшийн бариад ирж байсан гэх яриа чих дэслэж байлаа . Цаг хугацаа урссаар л . . . .

Ажил амьдрал үгэлжилсээр л .  . . Нэг л мэдхэд намар  өвөл өнгөрч хавар болсон үед  Сэлэнгээ жинхэнээсээ ж.и.р.э.м.с.э.н болсон болхоор  Төгөлдөр тэр хоёр нэг гэртээ орсон юм. Учрах тавилаан гэж

/ Төгсөв /

2020- 02-27

Жа. Очирхуяг.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!