Болсон Явдал

Номтойбаяр шиг пээдэг пээдэг гээд алхаж байсан чинь газар маангар том шижир алтан гинж байна шүү

2007 онд Excel машинтайгаа хаагаанд явж байгаад спортын төв ордоны ард талын гуанзнаас хэдэн хуушуур авж идээд ярваак дээрээ тавьцан баагий МАК группын Номтойбаяр шиг пээдэг пээдэг гээд машинруугаа алхаж байсан чинь газар маангар том шижир алтан гинж байна шүү.

Шаргалтаад л наранд ойж гялалзаад л жигтэйхэн. Миний зүрхний цохилт түргэсээд, газар дайвалзаад, амьсгаа давчдаад, гялс баян намсрай бурхандаа нэг зальбираад амжлаа.

Тэгээд энэ тэндэхийн булан тохойруу үүгэвчтэй аялалын Ганхүү шиг нүдээ бүлтийлгэж фокусоо тааруулангаа ойр тойрноо сайтар ажсан чинь ямар ч хүн байхгүй.

Гялс очоод өмнө нь бүдэрч унах шахуу шүүрч аваад нохойд хөөгдөж байгаа аятай ум хумгүй Excel-ндээ суугаад дрифт хийх нь холгүй хөдлөөд зугтчихлаа. Хойноос цагдаа хөөгөөд ч байгаа юм шиг.

Нөгөөдөхөө бариад харсан чинь Буянгийн Жагаагаас ч баян болчихсон юм шиг санагдаад, барагцаагаар гараараа жинлээд үзсэн чинь адаглаад 500 гр байх шиг байна шүү.

Нүд бүрэлзээд зүрх савлаад дотор бачуураад эгээтэй л хаагдчихсангүй. Шууд урт цагаан орж шижир алтан гинжээ зараад машинаа сайжруулаад Sоnata 2 авах төлөвлөгөө гаргаад гэшигчихлээ.

Замын түгжирээ ч тэр үед байдаггүй байж. Тэрүүхэн хооронд чинь л Excel маань бүр явж өгөхгүй ямбий ч юм шиг санагдаад л ккк. Бараг насныхаа талыг үрэн байж урт цагааны алт мөнгөний дархан дээр яваад орлоо.

Тэгсэн яасан хагас кг жинтэй шижир алтан гинж маань эмэгтэй хүний “Цүнхний шар оосор” болж таарсан. Түй п…а , дотор харанхуйлаад амьдрал шал утгагүй санагдсан.

Тэр дороо хорвоо дээрх хамгийн баянаас хамгийн ядуу нь болж хувираад инээд ч хүрэх шиг уур ч хүрэх шиг хувь тавиландаа гомдоод шууд гэрлүүгээ харьсаншд.

Гарахдаа та наадхаа зүгээр ав ав гээд метр гаран шижир алтан гинжээ ахад бэлэглээд байгаамаа бас. Ах элэгээ бариад татаж унаад л үлдсэн дээ ккк.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button