Болсон Явдал

Нэрээ бичээгүй 4 бортогоны эзэд өтгөнөө таньсан нь – ЭЛЭГЭЭ МЭДЭЖ УНШААРАЙ

Манай компани бүх ажилчдаа эрүүл мэндийн шинжилгээнд хамруулахаар болжээ. Өчигдөр бүгдэд нь дотроо пластик бортоготой жижиг дугтуй тарааж өгөөд, өтгөнөө хэрхэн авах тухай зааварлав.

Тэр пластик савны таг нь жижиг хутгууртай, түүгээр өтгөнөө этэн авч бөглөөд дараа нь дугтуй доторхи цаасан дээр нэрээ бичээд бортогонд наах ажээ. Өнөөдөр түүнийгээ нарийн бичигт хураалгаад маргааш ш.э.э.с, ц.у.с.н.ы шинжилгээ өгөх хуваарьтай гэнэ.

Лабораториос хүн ирсний дараа асуудал үүслээ. Дөрвөн хүн нэрээ бичилгүй орхисон нь илэрч Эрдэнээ захирал, бахь Ганбаа, жолооч Баасанжаргал ах, Жавзан нар өөрсдийнхөө өгсөн дээжийг олох хэрэгтэй болов. Жавзан,

-Ойрдоо миний өтгөн хатаад өчигдөр орой, өнөө өглөө юу ч гараагүй. Хутгуурыг нь б.ө.г.с.н.и.й.х.өө н.ү.х.э.н.д оруулаад эргэлдүүлж байгаад таглачихсан. Хоосон сав бол минийх гэж улалзлаа. Гэвч нэр бичих цаас наалттай учраас  гаднаас нь харах боломжгүй ажээ. Бахь Ганбаа,

-Минийх масло шиг зөөлөн шар, нухсан төмс шиг үнэртэй. Зөндөө их гарсан болохоор нь хутгаж аваад дүүртэл хийсэн байгаа гээд нэг бортого шүүрэн авч нэрээ бичихийг завдлаа.  Эрдэнээ захирал нухсан төмс шиг сайхан үнэртэй гэдгээс санаа авсан бололтой,

-Үнэртээд үз. Та нар өөрсдийнхөө б.а.а.с.н.ы үнэрийг танина биз дээ гэж командлаад нэг бортого Жавзанд бариулав.

Жавзан урт гоё хумсандаа хавчуулан цэрвэсэн маягтай холоос химийн багш заадаг шиг алгаа савчуулан алгуур үнэртэхдээ нөгөө бортогоо хуруугаараа цохин ханцуй руугаа унагачихав. Хэдэн хором ламбада бүржиглэх шиг татганасны эцэст хаагуур нь дамжаад гараад ирсэн бүү мэд, өмднийх нь шуумгаар тор хийн уналаа. Шалан дээр унасан бортогыг бахь Ганбаа аваад үнэртэж үзсэнээ,

-Эндээс чинь миний б.а.а.с л лав үнэртэхгүй, шаал өөр юм үнэртээд байна гээд Эрдэнээ захиралд дамжууллаа. Захирал,

-За ер нь үнэртээд мэдэхгүй юм байна. Онгойлгоё гээд тагыг нь эргүүлэхэд шинэхэн хайлсан хайлмаг шиг тосорхог шар б.а.а.с. мэлтэлзэн гарч ирэхэд баасанЖаргал ах “минийх” гэж дуу алдав.

Дараагийн бортогоноос ганц хоргол гарч ирснийг Эрдэнээ захирал өмчлөв. Эцэст нь захирал бидний өмнө гарч өндөр дуугаар “Компаниас тодорхой хэмжээний мөнгө төгрөг гаргаж байгаа нийтийг хамарсан ажилд та нөхөд хариуцлагатай хандана шүү.

Өнөөдөр ч яахав учраа оллоо. Маргааш ш.э.э.с.н.и.й шинжилгээ очиж өгнө. Үнэрлээд, хараад танина гэж байх биш. Амтлуулах хэрэг болох байх шүү” гэж анхааруулав. Цайны цаг дөхөөд байдаг манайхны хэн нь ч “Хоолондоо гаръя” гэж уриалахгүй байна. Яасан юм бол доо.

“Би яасын” хошин туужийн хэсгээс.

Наймаахүү Нарантуул

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!