Өгүүллэг

“Хүйн аав” – Час хийтэл орилох хүүхдийн цовоо дууг сонсон эцэж цуцан ядарсанаа мартан хөөр баяр дүүрэн санаа амран хэвтээ Сэндэрийн хоёр х.ө.х. ч.и.н.э.н саамшиж эхэллээ

Эрдэнэтээс дархан зүүнхаараа улаанбаатарын чиглэлийн 264 р галт тэрэг давцант зам талаасаа 2 дугаар замаас таван минутын дараа хөдлөх гэж байна хөдлөх гэж байгаа галт тэрэгний хөдөлгөөнөөс болгоомжлоорой хэмээн уянгалаг сайхан хоолойгоор эмэгтэй хүн хоёр гурав давтан зарласны эцэст вагон дархан өртөөнөөс аажуухан хөдөлж зугуу зугууханаар эрчээ аван хурдалж эхэллээ.

Ес дүгээр вагоны нэгдүгээр күпенд Сэндэр Хадаан бас нэг залуу гурав сууж явна.Эрдэнэтээс хөдөлсөнөөс хойш ар нуруугаар хөшөөд жирс жирс хийж өвдөөд гэдэс зангирч базлаад ч байх шиг эвгүй оргиод байсан ө.в.д.ө.ж байсан болж таарлаа

одоо бүүр хүчтэй ө.в.д.ө.ө.д уналаа яанаа би тэсэхгүйнээ яг т.ө.р.ө.х гэж байх шиг байна яая яая ёоё ёоё яанаа гэж Сэндэрийн ө.в.д.ө.ж ш.а.н.а.л.с.а.н царайг хараад дүү Хадаан нь сандаран одоо яанаа эгчээ вагонд т.ө.р.ч.и.х юм биш байгаадаа гүрийж байгаад хот орчохгүйл байхдаа

вагонд төрсөн хүүхдэд Ганзам гэж нэр өгдөг гэсэн 18 нас хүртэл нь төмөр замаар хаач хүрсэн үнэ төлбөргүй зорчуулаад төмөр замын сургуульд хүссэн мэрэгжилээр нь үнэгүй сургадаг гэж дуулсан үнэн болвуу хэн хүссэн хүн вагонд төрөөд байхгүй ховор тохиолдол болхоор тэгдэг байхдаа тэ гэж ярьсаар явна.

Идэрээ ном уншиж сууж байсанаа босон эгчээ танд ор дэрний цагаан хэрэглэл ч юмуу хүүхэд өлгийдөх даавуу байгаа юу гэхэд Хадаан байгаа байгаа гэсээр ор хөнжилийн даавуу гаргаж ирлээ.

Чи гараад проводник эгчээс эмийн сан аа бас түмпэнд бүлээн ус хийгээд зөөлөн алчууртай аваад ир хоёуулаа эгчийн чинь хүүхдийг эх барьж авнаа гэхэд за гэсээр гарч проводник бүсгүй дээр очин эгчээ манай эгч төрөх гээд ө.в.д.ө.ө.д байна

та эмийн сан бас түмпэнд бүлээн ус хийгээд өгөөч вагонд эмч байдаг юмуу дуудах юмсан гэхэд проводник бүсгүй энэ эмийн санг аваад очиж бай би бүлээн ус аваад очъе гялс эмч дуудахаас хамгын арын вагонд нэг хүний б.и.е. м.у.у.д.л.а.а гээд түрүүхэн явсан утасдахаас гэсэээр үлдлээ.

За эгчээ өшөө жаахан дүлээрэй өшөө хүчтэй өшөө жаахан дүлээд өг за яг л гарлаадаа ахиад жаахаан дүлээд өг ээ зөв заа гарлаа шүү эгчээ одоо ганц л хүчлээд жоохон дүлээд өг өөө зөв за гараад ирлээ

өө мундаг эр байнаөө эгчээ та хүүтэй боллоо танд баяр хүргье алив наад түмпэнтэй усаа доор нь барьж бай энэ том залууг усанд оруулнаа гэсээр Идэрээ дөнгөж төрсөн нярайн биенд ус хүргэвүү үгүй юу час хийтэл нялх хүүхдийн дуу шөнийн нам гүмийг эвдэх нь тэр.

Час хийтэл орилох хүүхдийн цовоо дууг сонсон эцэж цуцан ядарсанаа мартан хөөр баяр дүүрэн санаа амран хэвтээ Сэндэрийн хоёр х.ө.х. ч.и.н.э.н саамшиж эхэллээ.Идэрээ Хадаан хоёр дөнгөж төрсөн нярайг угаан өлгийдөөд

за эгчээ та хүүгээ авдаа гэсээр орон дээр хэвтэх Сэндэрт хүүг нь тэврүүлэн проводникоос алчуур аван өрөөгөө цэвэрлэж байхад вагон дарга э.м.ч ц.а.г.д.а.а бас хэдэн хүмүүс ирж өөө төрчөхсөн байх шив дээ хэн эх барьж авав сайн байна ш дээ гэхэд

Сэндэр энэ залуу байж хүүг маань эх барьж аваагүй бол баларч мэдэхээр байлаа шүү энэ дүү харин анагаахын оюутан гэнээ ачтай буянтай дүүтэйгээ таарч сансаныг бодход амар амаржичахаад  байж байна гэхэд заа сайн байна залуу баяр хүргье ажил амьдрал нь өөдөө дээшээ дэвжиж аз хийморь нь арван зүгтээ  цацарч явахын өлзийтөй ерөөлийг өргөн дэвшүүлье мундаг байна гэцгээж байлаа.

Вагон дарга болон бусад хүмүүсийг явсаны дараа Идэрээ Хадаан хоёр вагоны ресторанд очин мөөгтөй хар шөл халуун савтай цай авчиран Сэндэрт шөл уулгалаа.Сэндэр за дүүгийн алдар нэр хэн билээ эгчийг нь Сэндэр манай энэ дүүг Хадаан гэдэг эгч нь нөхөрт гараад есөн жил болж байж одоо л ээж болж байгаа нь энэ өчнөөн жил хүсэн хүлээсэн хүүг маань вагон дотор эх барьж авсан дүүдээ баярлалаа

манайх эрдэнэтийн овоооны баруун урдхан талд байдаг энэ жил мянгат малчин болсон цагаан сарын шинийн нэгэнд батламж гэрчилгээгээ гардаж авч цайллага хийнэ миний дүү заавал очоорой гэхэд Идэрээ намайг Идэрээ гэдэг хагас бүтэн сайн тааруулаад харьчихаал сургуульруугаа явж байна

би анагаахын 2р күрс мэс заслын эмч болно манай аав ээж солонгосд ажилаж амьдардаг би бараг өвөө эмээгийн хүүхэд гэхэд болно доо  гэхэд Сэндэр манайд заавал очоорой хүсэн хүлээсэн хүүг маань эх барьж хүйн ээж гэдэг шиг одоо манай хүүгийн хүйн аав нь боллоо шүү дээ гэхэд  Идэрээ инээмсэглэн тэгнээ би заавал очино гэв.Өглөө Улаанбаатарын вогзал дэээр ирхэд төмөр замын э.м.н.э.л.э.г.и.й.н машин тосон хүлээж байлаа.

Хэд хоногийн дараа Идэрээ хичээлээсээ тараад харих гэж явтал утас нь дугархад авбал сайн байнауу би чиний эх барьж авсан хүүгийн аав байнаа ахыг нь Жадамба гэдэг хүүг маань өлгийдөж авсан дүүдээ маш их баярлалаа

манайх шинийн нэгэнд мянгат малчины цол тэмдэгээ хүлээн авч цайллага хийх юм ах нь дүүгээ урьж байна заавал ирээрэй тэгээд ер нь ах дүү хүмүүс шиг орж гарж холбоо сүлбээтэй яваарай за уулзатлаа баяртай гэсээр утасаа салгалаа.

Удаж төдсөнгүй цагаан сарын шинийн нэгэн болж Идэрээ эртлэн босоод зүг мөрөө гаргаж наранд сүсэглэн залбираад гэртээ орж эмээ өвөөтөйгөө золгочихоод нэг л юманд яарсан аятай илт догдлон байгааг ажсан өвөө нь миний хүү ийш тийшээ явах юмуу одоо нөгөө аавын чинь дүү ээжийн чинь ах нар ирэх байхдаа ирэхээр нь золгочихоод явах юмандаа  явахгүй юу гэж хэлж дуусвуу үгүй юу ар араасаа цувралдан ээжийнх нь ах  аавынх нь дүү нар гэр бүл үр хүүхдүүдтэйгээ орж ирцгээлээ.

Ах дүү хамаатнуудтайгаа золгон яриа хөөрөө болон хэсэг суусны эцэст Идэрээ өвөө машинаа өгөөч хүү нь ойрхон хөдөө айлд оччихоод ирье гэхэд ээжийнх нь ах Баатар за Идэрээ хүү хадамлахнуу гэхэд Идэрээ үгүйээ манай нэг танил ах мянгат малчин болж байгаан тэднийд очиж золгох гээл гэхэд Баатар хөөе тэр харвуу бас мянгат малчины хүргэн болох гэж байгаа байх нь гэх яриа чих дэлсэхтэй зэрэгцэн Идэрээ өвөөгөөсөө машины түлхүүр аван гарлаа.

Идэрээ шууд давхин Жадамбын гадаа очин зогсход Хадаан хүүхдүүдтэй хөгжилдөн гадаа байж байлаа.Идэрээг танисан Хадаан түүн дээр ирэн сайнуу манайх олход амархан байгаа биз дээ хүмүүс одоол цуглаж байна хоёуулаа ахынд оръё гэсээр Жадамбынд дагуулан орлоо.

Идэрээг харсан Сэндэр өөө манай хүүгийн хүйн аав ирлээ гэхэд Жадамба аль вэ миний дүү наашаа дээшээ суу дээшээ суу хэмээн баруун хоймортоо залан суулгаад миний хөгшин нөгөө хадаг аяга гэхэд Сэндэр найман тахилтай хадаг эртний уран чамин хийцтэй их гарын мөнгөн аяга дүүрэн сүү хийж өглөө.

Жадамба хадган дээр мөнгө аяга дүүрэн мэлтэгнэх сүүг хоёр гардан бариад за энэ залуу бол хэдхээн хоногийн өмнө эхнэрийг маань вагон дотор амаржихад хүүг маань өлгийдөн авсан ачтай буянтай хүн байгаа юмаа ах нь дүүдээ баярласан сэтгэлийнхээ илэрхийлэл болгоод ойр хавийнхаа том жижиг наадмуудад арав гаран айрагдаж түрүүлээд байгаа хурдан хонгор морьныхоо дүү хонгор гүүг унага даагтай нь бэлэг болгон баръя миний дүү олон сайхан хурдан адуутай болоорой амьдралд чинь аз жаргал ажил хөдөлмөр хичээл сурлаганд чинь амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэхэд гэр дүүрэн хүмүүс алга ташин баяр хүргэж байлаа.

Удсан ч үгүй аймаг сумын удирдлагууд бас бус хүмүүс хүрэлцэн ирж мянгат малчины үнэмлэх батламж гэрчилгээг нь гардуулан өглөө.Үд нэлээн хэвийсэн хойно Идэрээ дуу аялан харьж явлаа.

Сар шинийн дараахан Идэрээ сургуулиасаа гарах гэж явтал Жадамба залгаад сайнуу ахын дүү сурлага өндөрүү завтай байнауу завтай бол түр гараад ирээч ах нь чамтай хальт уулзаатхая хэмээхэд Идэрээ дөнгөж хичээл тараал яг одоо гарах гэж байна та хаана байгаан би яваад очъё гэсээр утасаа тасаллаа.

Идэрээг сургуулийнхаа хажууханд байх цайны газар орход Жадамба нүүр дүүрэн инээмсэглэн за ямар хоол идэхүү ах нь гадуур явсаар байгааад бүүр өлсөж орхиж дүүтэйгээ нэг сайхан хооллож аваад эртхэн гарая ирээд хоёр хоночихлоо муу хүүгээ санаад хэрэг алга гэсээр угтлаа.

Идэрээ Жадамба хоёр хооллож дуусхын алдад Жадамба май энэ цагаан сарын бэлэг гэсээр машины түлхүүр өглөө.Тэгээд цонхоор заан энэ цагаан машиныг ах нь дүүдээ авлаа гэхэд Идэрээ хэсэг балмагдан байснаа уучлаарай ахаа би энэ бэлгийг чинь авч чадахгүйнээ та надад зөндөө бэлэг өгсөн шүү дээ та наад машинаа өөрөө уначах гэхэд Жадамба миний дүү ахыгаа гомдоож байна шүү

ах нь шинийн наймандаа багтаж дүүгээ унаатай болгох гэж ирж байхад авахгүй бол нээрэй гомдоно шүү аль эсвэл голоод байгаамуу ах нь солиод өгөхүү асуулгүй авцан онцгүй байнауу гэхэд Идэрээ юу гэж голох вэ ах минь энэ чинь хэтэрхий ахадсан бэлэг болхоор л дүү нь авч чадахгүйн гэхэд Жадамба за алтан шар зам нь өлзийтөй байг гэсээр

Идэрээгийн гаранд өнөөх машины түлхүүрийг бараг хүчээр шахуу атгуулахад Идэрээ аргагүйн эрхэнд түлхүүрийг авч маш их баярлалаа ахаа хэмээхэд Жадамба зүгээрээ миний дүү  ах нь яарч байна эхнэр хүүхэд хэцүүдэж байгаа миний дүү энэ хэдэн төгрөгийг Хадаанд дамжуулаад өгчих гэсээр кармаанаасаа хэсэг хорин мянгат гаргаж өгөөд за ярьж байгаарай дараа уулзатлаа баяртай гээд гараад явчихлаа.

Идэрээ Жадамбын бэлгэлсэн шинэхэн ниссан маркын машинд орж суун Хадааны дугаарлуу залгалаа. За сайнуу гэх цээлхэн хоолойг сонсоод Идэрээгийн зүрх цээжиндээ багтаж ядан зохилж яагаад байгаа учираа олохгүй ээрч мууран байж сайн сайнуу сургууль дээр байнауу уулзах хэрэг байна гадаа хүлээж байя хэмээн хэлээд утасаа салгалаа.

Төд удалгүй Хадаан ирж хөөх чи машинаа шинэ болгоод солчихоо юу гэхэд Идэрээ үгүй тэр чинь өвөөгийн машин байсан юм харин энэ машиныг дөнгөж сая танай хүргэн ах надад авчирж өгөөд би ийм том бэлэг авч чадахгүй гэхэд авахгүй бол гомдоно момдоно гэж байгаал өгөөд явлаа.

Чамд энэ мөнгийг өгүүлсэн гээд мөнгийг өгхөд манай хүргэн ах ингэдэг байхгүй юу надад байнга мөнгө өгөх гээд байдаг юм авахгүй болхоор дансруу хийчхэнэ эсвэл хүнээр өгүүлэнэ их тусархуу өглөгч ажилсаг их сайн хүн дээ тэр хавьдаа нэлээн нэр хүндтэй хэд хэдэн айлыг малжуулцан гэсээр мөнгийг авлаа.Тэр хоёр хэсэг ярилцах зуур Идэрээ Хадааныг гэрт нь хүргэж өгөхөөр машинаа асаан хөдөллөө.

Идэрээ  Хадаанд хандан чи хаа байсан нисэхээс  хичээлдээ явж байхаар манайд надтай байж болно ш дээ  би сургуультай ойрхон байранд ганцаараа байдаг тэгээд ч чамаас нэг күрс дээр юм чинь хичээлд чинь тус болно гэхэд

Хадаан за болихуудаа хүмүүс юу гэж бодох юм гэхдээ ч холоос явах ч жаахан тиймхэн л байна ядаж байхад миний байгаа айл олон жоохон хүүхэдтэй тэд нар нь шуугилдаад өдөр хичээл хийлгэнэ гэсэн ойлголт байхгүй манай ээжийн талын хамаатаных л даа эгч ах хоёр ажилтай өглөө гараал орой ирдэг болхоор гэр орны аар саар юм хийгээл нэг мэдхэд орой болчихоно

тэгээд хүүхдүүдийг нь унтсан хойно хичээлээ хийгээд нэг хоёр хүргэж унтаад өглөө зургаад эхний автобусаар сургуульруугаа явахгүй бол хоцорчох гээд байдаг юм хэмээхэд Идэрээ одоо удахгүй хаврын шалгалтанд бэлдэхээр бүүр хэцүүдэх юм  байна чи зүгээр л надтай байгаач

оюутан хүн гол нь сурч эзэмшиж байгаа мэрэгжилдээ л цагаа зориулж эзэн болох хэрэгтэй тийм болхоор надтай байсан нь дээргүй юу бодож үзээрэй гэв.Идэрээ нисэхийн эцэсийн буудалд Хадааныг хүргэж өгөөд харилаа.

Хэд хоногийн дараа  Хадаан Идэрээ хоёр сургууль дээрээ таарч хэсэг юм яриад хичээлээ тарсаны дараа уулзацгаан хамт хоолонд орцгоолоо.Тэр хоёр цайны газараас гарч Идэрээгийн машинруу алхаж байтал өндөр царайлаг залуу ирэн өө чи энд байсан юмуу би чамайг сургуулиар хайгаад за явахуу гэхэд Хадаан ичэнгүйрсэн байртай Идэрээрүү нэг сүрхий харсанаа за тэгье за баяртай би харилаа гэж хэлэн яваад өглөө.

Идэрээ машиндаа орон хөдлөх гэж байтал нөгөө залуу Хадаан хоёр хажууханд нь байсан тас хар бензэнд суун салхи татуулан давхин одлоо.Аан баян айлын хүүхэдтэй үерхдэг болоод л надтай цуг байхаас татгалзаад байсан юм байналдаа арга ч үгүй биз дээ энэ ухаалаг царайлаг гоё биетэй ааш зан сайтай охин мань шиг амьтаныг яалаа гэж тоохов гэж бодсоор харилаа.

Маргааш нь Идэрээ хичээлийн завсарлагаанаар Хадаантай уулзах гэж явтал Хадаан сургуулийн цонхоор харан зогсож байгаа нь харагдлаа. Идэрээ нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан Хадааны зүг хэд алхаад дахин харвал өчигдөрийн Хадаантай хамт явдаг залуу хажууд нь оччихсон юм ярин зогсоо нь харагдахад Идэрээгийн хөөрсөн сэтгэл хаа нэгтээ нисэн одсон мэт алга болж гунигт автан буцан алхлаа.

Хэдэн өдөр дуу шуу ч үгүй дүлий дүмбэ аятай бодолд дарагдан явах болсон Идэрээг ажисан ангийн найз Мөнхөө нь миний анд яагаа вэ бие хаа зүгээрүү өчнөөн хоног гэдэс нь гүйлгэсэн амьтан шиг цонхийсон царайтай сонин болчихсон байх чинь гэхэд Идэрээ

зүгээрээ андаа яагаач үгүй зүгээр л жаахан ядарсан юм байлгүй гэхэд Мөнхөө зүгээр ч биш дээ аль эсвэл анд бүтэлгүй дурлалтай учираа юу тэр охин чинь хэн юм бэ би танихуу уулзаж чадахгүй байгаа бол анд нь уулзуулаад өгөхүү хэмээн маасайтал инээх аядхад Идэрээ

бас худлаа инээх аядан үгүйээ андаа юун дурлах тийм зав ч алга анд нь ядраад байна харьж амарлаа гэсээр Мөнхөөг орхин гэрлүүгээ харилаа.Идэрээг  дөнгөж гэртээ орж ирэн хувцасаа солиж байтал өвөө нь залган миний хүү сайнуу хичээл сурлага өндөрүү хичээлээ сайн хийж байгаа биз эмээ бид хоёр нь баруунхараа өнгөрөөл явж байна гэхэд Идэрээ

хүү нь сайн  сайн сая хичээлээсээ  тарж ирээл байж байна та хоёр ирж яваан бол би хоол хийгээд байж байхуу ямар хоол хийхүү гэхэд өвөө нь хэрэггүй хэрэггүй миний хүү хоол ундаар яахав эмээ өвөө хоёр нь хоол идцэн харин миний хүүл хоол ундаа сайн идэж ууж хичээл номоо сайн хийгээрэй гэсээр утасаа салгалаа.

Идэрээ цайгаа ууж хэсэг амраад хичээлээ хийж эхэллээ. Хичээлээ дуусгаад юм бодон хэвтэж байгаад унтаж орхижээ нойрон дунд нь хаалга цохих шиг болход цочин сэрж өөө эмээ өвөө хоёр ирж байна гэж бодон хаалгаа тайлхад эмээ өвөө нь биш харин Мөнхөө инээд алдсаар зогсож байлаа.

Мөнхөө орж ирээд за андаа хувцасаа өмсчих хоёуулаа явая өнөөдөр манай ангийн Сарнайгын төрсөн өдөр гэнээ чамайг дагуулаад ирээрэй гэсэн цаад Сарнай чинь чамд сайн юм бишүү танай Идэрээ уул нь дажгүй залуу даанч жаахан их зантай юм шиг байдаг гээл байналээ тийм хөөрхөн охин тоож байхад чи нээрэй сонин юмаа би л байсан бол аль үжий үерхээд эхэлцэн байгаа гэж урсгаж гарав.

Идэрээ найз нь явахгүйээ эмээ өвөө хоёр эрдэнэтээс ирж байгаа. Тэгээд ч Сарнай миний сонирходог охин биш нээх дотно биш байж би очоод яахын чи л очино гэсэн юм бол чи өөрөө оч гэхэд Мөнхөө за арайч дээ нэг анги тэгээд долоо хоног болгоны  хагас бүтэн сайнд хамт сагс тоглоод байдаг байж дотно биш ч гэх шиг маяглаад байх юм хоёуулаа хамт яваал ирье гэж шалсаар байлаа.

Аль өдөр л баруунхараа өнгөрч явна гээд байсан эмээ өвөө хоёр яачихваа машин тэрэг нь зүгээр л байгаадаа гэж бодон өвөөрүүгээ залгахад өвөө нь утасаа аван өвөө эмээ хоёр нь айлд байна маргааш очино миний хүү бид хоёрыг хүлээгээд яахав эртхэн амар гэлээ.

Идэрээ Мөнхөө хоёр бэлэг дурсгалын дэлгүүрээр орон төрсөн өдөрийн эзэнд бэлэг  аваад Сарнайгынд очлоо.Хорь гаран охид залуус цугалжээ.Зарим нэгийг танихгүй ч ихэнх нь ангийхан нь байлаа.

Идэрээ Мөнхөө хоёр Сарнайд авч очсон бэлгээ өгөөд бусадтай ярилцан байтал Хадаантай уулзаад байсан өнөөх өндөр залуу ангийхан Чимгээтэй хөтлөлцөөд орж ирлээ.Идэрээ Мөнхөөгөөс энэ Чимгээтэй яваа залууг чи танихуу гэхэд ааа энэүү Чимгээгийн найз залуу ш дээ баян айлын хүүхэд аав нь хэдхэдэн компантай том хүн байдаг гэсэн баян айлын хүүхэд гэхэд их даруухан дажгүй зантай давгүй залуу байгаа юм

чи танидаггүй юмуу аяар танилцаарай гэхэд Идэрэээ найз нь явлаа хүнтэй уулзах хэрэгтэй болчихлоо гээд гараад явчихлаа.Идэрээ Сарнайгынхаас гараад шууд давхин Хадааны гадаа очин Хадааныг дуудхад удаж төдсөн ч үгүй Хадаан гарч ирлээ.

Идэрээ сайнуу гэж мэнд мэдээд нэг л хулгасан байртай толгойгоо маажлан эртээд чамайг машинтай аваад явдаг юун залуу вэ гэхэд Хадаан аан тэрүү манай аавын  найзынх нь хүүхэд хааяа аавынхаа машинтай яваа үедээ намайг хүргэж ирдэг юм танай ангийн Чимгээ гээд охинтой үерхэдэг гэсэн гэр нь буянтухаа хороололд байдаг юм яасан энийг л асуух гэж ирсэн юмуу хэмээхэд

Идэрээ балмагдан үгүйлдээ яг үнэнийг хэлхэд би чамайг манайд надтай байгаач гэж хэлэх гээл үгүйээ бүүр гэртээ аваачих гэж ирлээ гэв.Би уул нь чамтай байвал амар л байна сургуульдаа ойрхон шалгалтандаа бэлдэж  сургууль дээр оройтсон ч амар гэхдээ эгч ахаас санаа зовоод байна хэмээхэд

тэгвэл хоёуулаа ороё би  ах эгчид чинь хэлээд ойлгуулчих байх орохуу гэсээр Идэрээ Хадааныг даган орлоо. Ороод за сайн байцгаануу намайг Идэрээ гэдэг би цагаан сараас өмнө гээд болж өнгөрсөн үйл явдалыг бараг нүдэнд харагдатал ярьж дуусаад тэгээд би ганцаараа байдаг болохоор Хадааныг хамт байгаач сургуульдаа ойрхон хичээл шалгалтандаа бэлдэхэд чинь ч амар би бас туслана гэж гуйсан юмаа

та хоёроос зөвшөөрөл авах гэсэн юм гэхэд ах эгч хоёр нь өө нөгөө Сэндэрийн хүүг эх барьж авсан залуу чи юмуу Хадаан миний дүү өөрөөл мэд манайх ч аргагүй хол гэсээр Идэрээг хоол цайгаар дайлж байхад одоо хаварын шалгалтанд бэлдээд сургууль дээр өдөржин байх байх ойрхон нь дээр юмуу гэхдээ дүү нь ирж байнаа гэсээр хувцас хунар  юмнуудаа  бөөгнүүлэж аваад Идэрээтэй гарцгаалаа.

Өдөр  хоног цаг хугацаа  өнгөрсөөр сар жил улиран одохын хэрээр тэр хоёр нэг нэгэндээ улам ээнэгшин дасаж байлаа.Идэрээгийн аав ээж хоёр бэртэйгээ танилцана гэж солонгосоос ирцгээлээ.Идэрээ ч сургуулиа төгсөх дөхсөн тэр үед Хадаан хөл хүнд болсон байлаа .Хүйн Аавын учирал ийм буюу.Төгсөв

Ж. Очирхуяг

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!