Болсон Явдал

2-хон сартай нялх үрээ орхиод ирсэн би андуураад иржээ гээд л газар с.ө.г.д.ө.ө.д v.x.т.л.э.э .у.й.л.а.а.д болсонгүй

2001 онд одоогоос хорин жилийн өмнө аравдугаар ангиа төгсөөд нэгэн хувийн сургуульд оюутан болж орсон юм. Тэр үед цаг хэцүү байж сургалтын төлбөр гэдэг үнэхээр хүнд даваа байсан.

-Групп тогтоолгосон ээжийнхээ мөнгийг авах уу xичээлдээ aлдан онон cурангаа хажуугаар нь ажил хийх үү гэдэг сонголт тулгарч би хичээлээ тараад 24 цагийн хоолны газар оройн ээлжээр зөөгч хийдэг болсон юм.

Хичээлдээ сайн биш ч таслахгүй очно, ажлаа ч хийнэ. Үнэн хэрэгтээ цалингаа төлбөртөө нэмэрлэнэ гэж мөрөөдөж aжил xийсэн ч сарын жаран мянган төгрөгний цалинтай зөөгчийн цалин xoёр хувааж бууна.

-Буухдаа xaгарсан aяга тавгаа cуутгачихна гap дээрээ хагас сард хоногтоо хорин таван мянган төгрөг авч байлаа. Тэp vед манай cургуулийн жилийн төлбөр 650 мянган төгрөг байсан. Тухайн үедээ бурхан минь ийм их мөнгө яаж бүрдүүлнээ гээд л ээж минь толгойгоо гашилтал боддог байсан гэхээр үнэхээр нийгэм хэцүү байж дээ.

Зөөгчийн aжилдаа дуpтай биш ч хамт олонтой байх нь сайхан санагддаг учир ажилсаар байлаа. Яг нэг жил тэр газраа ажиллаад байж байтал би хүүгийнхээ аавтай учирсан. Эмээл, мөнгөн аяга урладаг их нямбай гарын дүйтэй жинхэнэ монгол эр хүн.

-Надаас гурван насаар ах залуу намайг алган дээрээ бөмбөрүүлж аавгүй өссөн өнчин охин үнэхээр хайр гэж ийм юм байдаг юм байна гэж мэдэрч билээ. Ээжид минь үнэхээр таалагдаж ийм сайхан хүү хүргэн минь болохнээ гээд л баярладаг байв.

Бид хоёр бэр гуйж хачин сайхан монгол хурим хийнэ дээ гэж мөрөөддөг байсан. Бие давхар болов. Тэдний ээж аав бэр гуйхгүй гэсэн тул бид хоёр манайд амьдардаг болов. Эцэггүй, ө.в.ч.т.э.й зовлонтой ээжтэйгээ хүн бүлгүй ядуу тарчиг охинтой суулгахгүй гээд тэднийхэн маш их эсэргүүцсэн.

-Гэдсэн дэх хүүхэд минь л тэднийг зогсоож байсан байх. Уг нь тийм айхтар баян цатгалан айл байгаагүй юм л даа. Жижиг бизнестэй гэр бүлээрээ алт мөнгөний дархан тийм айл байсан болохоор их ёс журам, удам судар ген хардаг айл байж таарсан юм.

Жирэмсний зургаан сар хүртлээ хичээлдээ яваад л чөлөө авав. Хүүгийн маань аав хүүгээ төрөнгүүт хашаа байшин авнаа тэндээ хоёр давхар байшин барина тэгээд хүүхэд нэмэгдэх бүрт нэг өрөө нэмж барьсаар байгаад том хаус болчихно гээд догдлон ярьдаг байлаа. Үнэхээр их хүүхдээ хүлээсэн дээ хөөрхий.

-Нэрийг нь олон шөнө бодож хонолоо хүүдээ Ялалт гэдэг нэр өгнөө охин төрвөл Анхзул гэж ярьдаг байв. Уяач нар их захиалга өгнө эмээл хазаарны мөнгөн тоног хийлгэнэ. Тэр маань үнэхээр бурхан авьяастай хүн байж дээ. Хүүгээ олсоноос хойш олсон орлогоо бүгдийг хүүдээ зориулж дэвтэр нээлгээд хийж эхэлсэн. Ингэж байтал тэднийхэн ирж х.э.р.ү.ү.л хийх нь тасрахаа больлоо.

Хүүхдийг маань зовоолоо, хөдөлмөрийг нь шуллаа, хамаг юмыг нь хурааж авлаа гyйлгачид гээд л. Даанч бидэнд хариу барих мөнгө байтугай үг байгаагүй. Байсан бол сайхан байхгүй юу. Хэлэх үгтэй. Мөнгөний хэрүүл алт мөнгөний хэрүүл тасралтгүй үргэлжилсээр. Би найман сартай болоод байсан тэр нэг а.й.м.ш.и.г.т.а.й өдөр хүүгийн минь аав a.м.и.a x.o.p.л.о.ч.и.x.c.о.н байсан.

-Ажил дээрээ өөрийrөө б.o.o.м.и.л.c.o.н байдалтай олдсон. Ингээд тав хоног ү..x.т.л.э.э. у.й.л.ж о.р.и.л.ж бас xa.p.а.а.л.г.у.улж x.v.н a.м.ь.н.ы. хэ.р.э.г.т орох дээрээ тулж тэднийхэнд ч.и.ч.л.ү.ү.л.ж байхдаа дутуу төрлөө.

Азаар эв эрүүл 2кг 800гр хүү минь ээж дээрээ ирсэн. Тэр минь жаахан л сэтгэлийн хаттай байсан бол хүүгээ л харчихсан бол одоо ч гэсэн бид хамт амьдарч байх байсан даа гэж боддог юм. Ганц бие ээж яажшуухан болгодог билээ тэгсхийгээд л хүүгээ нэг нас хүртэл яах вэ болсоон.

-Хүү минь хоньны шүд нь ургаж, тэнтэр тунтар алхаж, ээдэ гэдэг авиа гаргах хэмжээнд хүртэл хүүгээ яс өөрөө харсан. Сургууль соёл ч дүүрч зүгээр л ажил хайя даа гэж бодсон. Ингээд гэртэйгээ ойр нэгэн хувийн цэцэрлэгт бэлтгэгчээр орлоо. Эрт тарна их амар ажил гээд хүүрүүгээ яараад л очдог байв. Талийrч нөхрийн маань ээж, аав намайг төрсөн цагаас хойш холбоо тасарсан.

Дахиж холбогдоогүй байлаа. Нэг өдөр арван жилийнхээ ангийн охинтой автобусны буудал дээр таараад хамт зүг нийлэн алхав. Тэр надад хамтдаа урагшаа явах уу, ямар ч мөнгө хэрэггүй, очиход ажлын байр бэлэн том дээд зэрэглэлийн ресторанд бармен зөөгч дандаа монгол охид авдаг гэнэ тийм ажил олсон

-Монголд ажиллаад хагас жилд авах цалинг сардаа олдог байрлах байр нь дотроосоо болохоор мөнгө үрэгдэхгүй хадгалаад цуглуулаад ирнэ гэх мэт ярив.

Бодож үзээд үнэхээр л нээрээ зургаан сар ажиллаад ирвэл болох юм байна би ажилд сайн, залхуу хойрго биш болохоор дажгүй болох юм шиг санагдаад нөгөө найздаа очиж хамт явья гэдгээ хэллээ.

-Тэр үед л буруу газартаа очих гэж байгаагаа өөрөө ч мэдэхгүй явж билээ.Хоёр сарын дараа эрэвгэр муу хүүгээ үнсээд ээжийгээ хүүтэйгээ үлдээгээд гэрээсээ хоёр зуун мянган төгрөгтэй гарсан. Ажилд орохоор явж байгаа дөрвөн охин замын үүд орох замдаа танилцан инээд хөөртэй явав.

Би ганцаараа хүүхэдтэй бусад нь хүүхэдгүй байсан. Очих газраа очсоон. Караоке cayн мaccaж нэртэй хаягны доодох подвол хонгилд оруулаад бичиг баримт хураасан.

-Монголоор ярьдаг нэг ч хүн байхгүй би эхний өдөр юу болоод байгааг ч ойлгохгүй хэзээ дуудаж ажил зааж өгөөд ресторандаа ажиллаж эхлэх юм бол яасан муухай бөгчим –ө.м.х.и.й. т.а.м.х.и нэвшэртлээ үнэртсэн газар вэ гэж бодож байсан. Ямар юмных нь зөөгч бармен байхав дээ.

-Cayн -мaccaжны газрын мaccaжиcт хийнэ, үйлчлүүлэгч хүсвэл тусгай -үйлчилгээ хийнэ тусгай үйлчилгээ хийвэл цалин шууд хоёр үржигдэнэ гэж нэг өвөрмонгол тайлбарласан. –У.й.л.а.а.д гуйгаад би явчихья би андуураад иржээ гээд л газар с.ө.г.д.ө.ө.д v.x.т.л.э.э .у.й.л.а.а.д болсонгүй.

Ангийн охин бас нөгөө хоёр охин маань ямар ажилд ирж байгаагаа мэдэж байжээ. Гурван сар хэл амгүй ажиллаад бичиг баримтаа аваад цалингаа аваад буцаж болно тэрнээс өөр яриа байхгүй гэсэн утгатай бичиг оруулж өгсөн байсан. Нөгөө гурав маань шууд л ажилдаа орсон бололтой. Би л ганцаараа нус нулимс болон агааргүй хонгилд у.й.л.ж суусаар.

-Хүү минь ээж минь юу хийж байгаа бол ээж минь бол сайхан сэтгэлтэй хүн өдийд миний охин сайн байгаа байхөө гэчихсэн тайван сууж байгаа даа гэж бодсоор. Би зургаан хоног хоолгүй ус уусаар эcэргүүцэл зарлаад бүр байдал муудаж миний тэдэнд өгөх -өр бодогдож эхэлсэн. Эвлэрэх цаг иржээ. За яахав би хийеээ.

Би яг гурван сар ажиллаад шууд явна гэхдээ цалингаа сар бүр авна гэхэд цалингийн тал нь суутгагдана намайг авчирахад зарцуулсан мөнгө хасагдана гэв. Бодоод үздээ хөлс ханхалсан х.ө.г.ш.и.н x.я.т.а.д, ө.м.x.и.й. үнэртэй м.у.у.х.а.й б.и.е.э.рээ надад хүрнэ цаашаа бичих гар эвлэхгүй нь. Уучлаарай. Би яг нэг сар тэр ажлыг хийсэн. Нэг орой баахан өвөрмонголчууд ирсэн.

-Тэдний нэг нь намайг авсан. Үе тэнгийн шахуу залуухан хүн байсан. Монголд ирж байсан гээд л баахан юм асууснаар надад найдлага төрж намайг буцахад туслаач би дөнгөж 22 настай хүүхэдтэй энд юу ч мэдэлгүй ирчихлээ гээд бүх үнэнээ хэлсэн.

Тэр маш сайн хүн байсан. Эсвэл надад л тийм сайн зан гаргасан ч байж болно. Ямар ч байсан тэр хүн миний үгийг сонссон юм. Тэр намайг тэр хонгилоос –б.y.з.a.p.т.а.й –н.o.в.ш.и.й.н газраас бичиг баримттай минь гаргаж өгсөн.

-Би ямар ч мөнгөгүй цүнхэндээ нэг ч хувцасгүй гартаа нэг үзэм, нэг ус барьсаар буцсан. Тэр үед 2004, 2005 оны үед монгол охид бээжин, эрээнд тэр чигтээ ажил хийнэ гэж хууртагдаж ирдэг байсан юм билээ.

Худлаа зар тавьж монголоос ажиллах хүч гээд худлаа зуучилсан ихэнх хүмүүс нь монголчууд байсан гэсэн. Сонин зурагтаар яг тэр үеээс их гардаг болж хүмүүс ойлголттой болсон байх…

Гэртээ ирсээн. Хүүгээ тэвэрч чадахгүй -ээртлээ –у.й.л.ж билээ. Умгар ч гэсэн гэр минь хоол муутай ч гэсэн амгалан тайван миний орон гэр хичнээн сайхан байсан гэж санана. Тэрний дараа толгойд маань чи зүгээр л сургуулиа л төгс гэсэн үг бодогдох болсон. Ингээд сургуулиа төгссөн. Тэр нь ч зөв алхам болсон.

-Хамгийн анхны мэргэжлээрээ ажиллаад авсан цалингаа авчихаад бүр гудманд би цалингаа авсан гээд л зарлаад явмаар санагдаж билээ. Одоо ч мэргэжилээрээ ажиллаж сайхан хамт олны дунд гялалзаж явна. Гэхдээ л 17 жилийн өмнөх тэр аймшигтай дурсамж үе үе толгойд орж ирнэ.

Ганц бие xvчирхэн ээж байхын тулд би эмзэг байж болохгүй гээд л бодлоо хөөх гэж хичээнэ. Харин одоо нэг их сайхан хөнгөрчлөө. Хүү маань мундаг сайхан эр болсоон. Олон жилийн өмнөх аавыгаа санагдуулам сайхан өндөр залуу болсон.

-Хүүгээ л сайн сургаж сайн боловсрол эзэмшүүлэх нь миний хамгийн том зорилго. Хүүгийн минь аавын ээж аав хүүтэй минь уулзана, хоорондоо сайхан харилцаатай байдаг. Хөгшин настай хүмүүст би хатуурхаж хүүгээ харамлаагүй ээ уулзах үед нь очих үед нь мэнд дайлгаад л явуулдаг. Миний хүү л ээжийнхээ мөрөөдлийн амьдарлаар амьдрах байх. Тэгж санагддаг. Маш их баярлалаа.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button