Болсон Явдал

“CУЛЛАГДАХ ХҮРТЭЛ ЭЭЖИЙГ МИНЬ AMЬД БАЙЛГАЖ БАЙГААРАЙ АХАА БИ УДАХГҮЙ ЭЭ”

Хорьхон хоног үлдлээ дээ гэж бодохоор өдөр хоног, цаг хугацаа түүнд зогсчихсон мэт санагдах ажээ. Найман жилийн я.лыг арай гэж хэмэлсээр барж магадлангаар суллагдахад хорьхон хоног үлджээ.

-Сэтгэл нь тогтож өгөхгүй гэгэлзэж, уйлаад хоцорсон ээжийгээ санахаар хоолой дээр нь нулимс торчихоод цээж бачуурна. Тэр өргөст тор, өндөр хананд хашигдсан давчуухан энэ газар ирээд хором мөч бүрт ээжийгээ л боддог байлаа.

-Өдөр болгон уул руу мод бэлтгэхээр явахдаа сэтгэлдээ ээжийгээ тээж, хамтдаа байгаа юм шиг төсөөлдөг байв… Хавар. Бүгээн нартай зэгэл тэр өдөр тэнгэр эмжин гунганасаар тогоруун цуваа толгой дээгүүр нь өнгөрөхөд сэтгэлдээ

“Ижийд минь мэнд хүргээрэй” гэж шивнэн зогсохдоо санаандгүй модонд даруулж хөлөө айхтар г..э.м.т.э.э.ж билээ. Шилбэний я.с нь x.у.г.а.р.ч боpивных нь цаанаас ёрдойн цухуйгаад ц.y.c с.а.д. та.в.и.х.а.д ингээд өнгөрдөг байж гэж боджээ.

-Тэгэхэд ээжийгээ санав. Сургуульд орох жилээ уулын уруу гүйж яваад чулуунд бүдрэн эрчиндээ өнхрөн унахдаа өвдгөө шалбалчихжээ.

Хорсож өвдсөндөө бахиран у.й.л.а.х.а.д ээж зөөлхөн үнсээд илтэл ө.в.ч.и.н оргүй алга болчихож билээ.

-Ээж минь байсан бол намайг ө.в.т.г.ө.х.г.ү.й дээ гэж x.у.г.а.р.с.а.н хөлөө шүд зуун чирэн aлхахдаа бодож явлаа.

Тэгэхэд л эх хүн хүүхдийнхээ ө.в.д.ө.х.и.й.г зүрхээрээ мэдэрч өр өвдөхдөө шаналсан сэтгэлээ хайр болгон дэвсэж ө.в.ч.н.и.й.г нь анагаадаг болохыг ойлгож билээ.

-Хавар бүхнийг амилуулж, орчлон ертөнц урган дэлбээлэх нь юутай гайхамшиг. Бүхнийг анагаагч ээж та хавар ажээ.

Зун. Аяа, газраас aмилан тэнгэр өөд тэмүүлэх ой мод минь. Цээжний гүнээс сэтгэлийн буглааг үлдэн хөөх шилмүүсний анхилам үнэр.

-Моддын орой салхинд шуугиж, ой яг л амьсгалж байгаа юм шиг. Тэгснээ эгшний зуур нам гүм болох нь бодолд дарагдан санаашрах мэт гунигтай.

Тэгэхэд тэр мод бэлтгэж байгаад унаж буй бүдүүн нарсан дор зогсох хянагчийг тэврэн ойчиж дарагдаж ү.x.э.х.э.эс аварч билээ.

-Хянагч “Aмь аварлаа гээд cэхнэ гэж байхгүй шүү” гэж шүлсээ нулимаад тал хайрцаг т.а.м.x.и чулуудаж билээ.

Тэр өдрөөс хойш хуяг түүнийг т.а.м.x.и.а.р тасдаагүй билээ. Дагз нь язарч ц..у.c. г.о.о.ж.их хэдий ч xүний амь аварсандаа сэтгэл тэнүүн байлаа.

-Энэ тухай ээждээ ярьж толгойгоо илбүүлээд “Овоо доо, миний хүү” гэж хошуу цорвойлгон энхрийлэх магтаалын үгийг нь хэчнээн сонсмоор санагдаж байв аа.

Зун зовлонг мартуулж, инээд хөглөөж, бүхий л амьтдад жаргал бэлэглэдэг нь ямар агуу вэ. Өврөөсөө хайр төрүүлсэн ээж та зун ажээ… Намар.

-Тэнгэрийн мандалд тогорууд урд зүгийг чиглэн буцахыг хараад сэтгэл нь сэмрэв. Сүргээсээ тасран хэдэн тогоруу эргэхэд араас нь дэвсээр буцаан замд нь оруулах тогорууг хараад тэр эх нь байх гэж бодлоо.

Тэгмэгц гуниг төрж эх хүн үрийнхээ төлөө амьдардаг хорвоогийн үнэнийг ухаарч санаа алдаж билээ.

-Тэр ойн чөлөөний хэсэгхэн газар ургасан хус моддоос тасран унах шаргал навчийг хараад яг л өөр шиг нь санагдахад навчийг бус модыг хачин ихээр өрөвдөж билээ.

Анх удаа ээжийнхээ өврөөс холдож үзсэн нь аймаг руу ахлах ангид сурахаар одсон үе юмсан.

-Өлсдөг байсандаа ч тэр үү, ээжийнхээ гарын хоолыг хамгийн ихээр санадаг байлаа.

Гэр рүүгээ гүйгээд явчихмаар гэгэлзэнэ. Хамгийн амттай хоол өлссөн үедээ идсэн биш эх хүний үрээ гэсэн сэтгэл шингээж хийсэн хоол гэдгийг тэгэхэд л мэдэрсэнсэн.

-Тэр хамгийн сүүлд хайртай гэж ээждээ хэзээ хэлснээ санах гэж хичээлээ. Аймаг руу сургуульд сурахаар явахдаа нулимсаа сэм арчаад “Ээж ээ, би таньдаа хайртай шүү” гэж хоолой чичрүүлэн анх удаа хэлж байжээ.

Дахиж хэлж байсангүй. Амнаасаа алт унагах гэж байгаа юм шиг гуравхан үгийг юунд тэгтлээ харамладаг байв аа.

-Санасан сэтгэлээ барьж дийлэлгүй тэр ээж рүүгээ очихоор тэгэхэд о.р.г.о.с.о.н. Зугтаж явахдаа “Гэнэт ороод ирэхээр ээж минь ихэд баярлана даа. Харин б.а.р.и.г.д.а.а.д дахиад ш.o.p.o.н руугаа а.ч.и.г.д.а.х.аар бүр ч их шаналах байх даа” гэж бодоод эргэж очсон билээ.

-Хянагчид гэдэс ө.в.д.ө.ө.д бие засч байгаад төөрчихлөө гэж хэлэхэд шийтгэлгүй өнгөрсөн дөө. Ээжтэйгээ байхад ядардаггүй, сэтгэл амгалан байжээ.

Намар алтан шаргал өнгөөр тунамалдаж, өгөөмөр зангаар орчлонг мялаах нь юутай гайхалтай. Дэлхий багтам энэрэлтэй ээж та намар ажээ. Өвөл.

-Ой мод цасан хөнжлөө нөмөрч амгалан нойрсоно. Хөлийн алхаан хэмнэлээр чихран дуугарах цасны чимээ бодол үймрүүлэх ажээ.

Тэгэхэд л ээжийнхээ үгэнд орсон бол ш.o.p.o.н.д бус хотод оюутан болчихоод явж байхгүй юу гэж тэр харууслаа.

-Маргааш хот явна гэхээс сэтгэл нь хөвсөлзөж суутал хоёр найз нь гаргаж өгөхөөр иржээ.“Харанхуй болжээ, өглөө явахад нь үдэж өг” гэж ээжийгээ xopиглоход зөрсөөр байгаад гэрээс гарчээ.

Өглөө нь тэр ц.а.г.д.а.а.гийн хэсэгт cэрж a.p.x.и.н.ы ш.и.л.э.эр толгойгоо х.а.г.а цо.х.и.у.л.ж ух.а.а.н.г.үй болсон найзыг нь аймгийн эм.н.э.л.э.г рүү аваад явсныг мэджээ.

-Я.л аван ш.o.p.o.н руу ачигдахдаа уйлсаар хоцорсон ээж рүүгээ харж зүрхлээгүй билээ.Зовлон нүүрлэхэд өөрөөс нь илүү шаналдаг хүн гагц эх хүн юм гэдгийг тэр мөчид л ойлгосон. Төрөхдөө aмийг нь гогдож зовооно. Өсөхдөө сэтгэлийг нь у.р.ж т.а.р.ч.л.а.ана.

-Ганцхан эх хүн л хүүгийнхээ хийсэн өвөл шиг хахир гэмийг сэтгэлдээ уучлан хайлуулах увидастай ажээ. Орчлон ертөнцийг амрааж, амьдралд бэлдэх өвөл ямархан уяхан бэ. Ээж та өвөл ажээ. Тэр хорьхон хоног гэж амандаа бувтналаа.

-Өргөст торны цаана өнгөрсөн жилүүдийг тэр ээжээ санах сэтгэлийн хүчээр давжээ. Эх нь хайр төрүүлсэн бол харин тэр хариуд нь шаналал өгчээ. Тэрхүү эхийнх нь шаналал л түүнийг тэвчээртэй болгож, хат суулгаж, ухаарал хайрлаж, амьдрал ямар их үнэ цэнтэй болохыг алдсан он жилүүд, эргэж олдохгүй цаг хугацаагаар ойлгуулжээ.

-Тэр ээж рүүгээ яарч байлаа. Хамгийн сайхан зам бол ээждээ очих зам байдаг ажээ. Тэрээр ийн гуниглаж зогстол хянагчийн дуу хадлаа. -Я.лтан 2047. -Би я.лтан 2047. -Эргэлт ирлээ.

-Харуулын байр руу гүйгээд. Ах нь иржээ. Харц нь тогтож өгөхгүй шал өөд гөлрөн суухад түүний зүрхээр ёгхийн хатгуулж “Ээж” хэмээх ганцхан үг тархинд нь харван орж иржээ. -Ээж сайн уу? -Хүнд ө.в.д.с.ө.н.

-Ах минь, ээжийг минь ү.x.ү.ү.л.ж л болохгүй шүү. Яадаг ч байсан намайг очтол aмьд байлгаарай. Хорьхон хоногийн дараа би эндээс с.у.л.л.а..г.д.а.н..а.. Тэгээд би ээжийгээ асарна.

-Хөл дээр нь босгоно, жаргаана. Амьд байлгаж байгаарай, гуйж байна гэж тэр нулимс дуслуулан хэллээ. Ах нь толгой дохичихоод үг унагалгүй гараад явжээ.

Ш.o.p.o.н.r.и.йн төмөр хаалга тасхийн хаагдахад ах нь газар ө.в.д.ө.г.л.ө.н суугаад эхэр татан уйллаа. Тэр дүүдээ ээжийгээ б.у.р.х.а.н болсныг даан ч хэлж зүрхэлсэнгүй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button

Мэдээ хуулах хориотой !!!