Өгүүллэг

Уparш нь xvvxэд гapгaя. Чамд 200 саяыг өгнө… гээд орцны үүдэнд хаягдсан хүүг надад хүчээр өгсөн.

Дамжлага даган хөврөх даавууг хараад эхэндээ нүд эрээлжлээд дотор муухайрах шиг болдог байж билээ. Одоо ч хаана ямар эрэг, боолт сулрав гэдгийг нь андахаа больж. Даавууг амталж үнэрлээд таних дээрээ тулж дээ.

Ийм том машины ард суугаад юм оёод суух нь байтугай эр хүн зүү, утсанд ойртож болохгүй юм шиг ойлгодог байж… Манай Учралыг дээлийнх нь товч, шилбийг хадаж чадаагүйн төлөө аав минь “Миний хүү ч мухар хуруутай хүүхэнтэй учирч дээ. Тэгэхээр хүү минь, эртхэн тэвнэ, зүүтэй нөхөрлөж сурсан нь дээр байх шүү…” гэж ирээд л зэмлэл, захиасыг хослуулж билээ.

Машины суудлын бүрээсний эцсийн дамжлага дээр суух Арилдий ийн бодох зуураа эхнэр рүүгээ байн байн утасдан,

– Яаж байна, миний хайр? Их ө.в.д.ө.ж байна уу? Тэсээрэй… Хайртай шүү” гээд сууж ядан өндөлзөж байлаа.

– Яагаад ажил овооруулаад байгаа юм бэ? Хурдлаач… хэмээн шүлс үсчүүлэн хашгирах солонгос авгайн дуунаас цочсондоо балмагдан суудлын бүрээсний хэдэн шошго хадчих санаатай суурь машинаа асаав.

“Солонгост монгол хүнээр “Made in USA” гэж оёулж байгаа мөртлөө омогтой н.о.в.ш шүү…” гэж бодон Арилдий ууртайхан дартал хэдэн хуруугаа ташраар нь зүүнд х.а.в.у.у.л.ч.и.х.ав. Гарынх нь салааг даган савирах ц.у.с.ы.г хараад хамт ажилладаг хоёр монгол бүсгүй дуу алдан босоод ирцгээжээ.

– Зүгээр ээ. Хэдэн хуруу яахав. Цаань чинь Учрал минь т.ө..р.ө.х гээд э.м.н.э.л.э.г.т хэвтсэн байна. Энэнээс илүү л ө.в.д.ө.ж байгаа… гэснээ Арилдий инээх аядлаа. Түүний хамар дээгүүр хөлс нь бурзайж, бага зэрэг ярвайх нь ямар их ө.в.д.ө.ж байгааг илтгэнэ.

********** ***********

“Утас дуугарах вий” хэмээн я.с нь хавталзаж суусан бүсгүй ямаан сахлаа имчин ийш тийш хулмалзах бүдүүн хар эрийг даган алхсаар бүдэгхэн гэрэлтэй умгар өрөө рүү орлоо.

– Чи одоо эхний давалгаа давах гэж байна. Эргэлзэж, тээнэгэлзэлгүй тохиролцсоноороо хийх юм байгаа биз дээ… гээд Учрал руу ш.ө.в.ө.г.д.ө.х мэт муухай харав.

– Хэлсэндээ хүрч, амласнаа өгөх юм байгаа биз дээ? Байраа шинэчилж, амьдралын эх үүсвэртэй болчихъё гэсэндээ л ийм юм руу чинь а.й.х, ич.и.х.э.э умартан орж байгаа шүү гээд бүсгүй хуруугаараа оролдон суув. Усан хаяа татсан цийлгэр нүд нь тогтож ядах эр доогтойхон жуумалзсанаа гарыг нь атгаад:

– Бялзуухай минь, юу яриад байгаа юм бэ гэснээ хуял т.а.ч.а.а.л.д урхилагдсан харцаар шуналтай нь аргагүй ширтлээ. “Ийм муухай амьтны ө.в.ө.р.т орж, д..о.р нь х.э.в.т.э.ж байснаас тэр хүүхдийг нь өсгөж өгөөд, ахиухан мөнгө авсан нь дээр…” гэх бодлоо мэдэгдэхгүйг хичээх Учрал:

– За, за. Би явлаа. Орой Янзагыг явуулчих уу гээд хариу хүлээн зогсох зуураа орж ирэхдээ унтраасан гар утсаа асаав.

– Нөхөртөө итгүүлж, үнэмшүүлж чадсан биз? Ямар нэг сэжиг авахуулж, ажил унагаах юм бол яахыг мэдэж байгаа, тийм үү гэснээ сахлаа хөдөлгөн мушийх нь хярж, гэтсэн муур шиг санагдан Учрал харц буруулан зогслоо.

*************** ************

… Бүсгүй сульдан эргэн тойронд юу болж байгааг бүүр түүрхэн мэдэх. Дөрвөн мөчөө т.э.л.ү.ү.л.эн, д.ү.ү.ж.л.э.г.д.с.э.н бүсгүй рүү байн байн хүйтэн ус ц.а.ц.а.х.а.д арайхийн амьсгал авч, ү.х.э.э.г.ү.й гэдгээ мэдэрч байлаа.

Орой нь т.а.ри.а.г.а.а.р ун.т.у.у.л.ж, өдөр нь т.а.м.л.а.н т.а.р.ч.и.л..г.а.ж, “Яахыгаа шийдсэн үү..?” гэх асуултад нь хариулж чадахгүй хоёр хоносны эцэст “За” гэж хэлээд а.м.ь г.а.р.с.н.а.а бодохоос Учралын а.й.д.а.с төрж, үг дуугүй толгой дохиод хаалга руу зүглэв.

– Чиний бүх яриаг чагнаж байгаа гэдгээ хэлсэн бил үү? За, яв яв. Орой Янзагат чинь хэлснээ өгөөд явуулна. Араас нь нэвт шувт ширтэж байгааг зөнгөөрөө мэдэрсэн бүсгүй а.й.ж., э.м.э.э.с.н.э.э мэдэгдэхгүйг хичээн алхсаар Баянбилэг гэх эрийн байрладаг нуувчнаас гарлаа. Түүний гарч ирэхийг харсан Тодгэрэл ирснээ мэдэгдэж, утсаараа залгаж, дохио өгөв. Тодгэрэл, Учрал хоёрыг “Ирээдүй” төв дээр очиход Баянбилэгийн шадар туслах Замбага ганцаархнаа угтан авчээ.

– Бүх бичиг баримтыг ном, дүрмийнх нь дагуу бүрдүүлсэн болохоор айлтгүй. Хоёр сар хэрэглэх сүү нь энэ хайрцганд байгаа гэснээ:

– Та хоёр чинь сүү долоосон гөлөг шиг яагаад сонин царайлаад зогсчихов оо хэмээн дуугаа өндөрсгөв.

Учралыг дуугарч амжаагүй байтал Тодгэрэл,

– Авах гэж ирсэн. Хаана байна? хэмээн дуулдах төдий хэллээ.

– Ишш, чааваас даа… гэснээ Замбага утсаа шүүрэн авав.

– Баянаа, энэ чинь эрүүл юм уу? Ирчихээд гөлийгөөд зогсоод байх юм…

Учрал гэнэт сэхээ авч:

– Асууж, лавлах юм гарах байх шүү… хэмээн ширүүхэн хэлээд,

– Энэ бүх юмыг нь авчих… гээд Тодгэрэл рүү толгойгоороо дохиод түрүүлэн гарав. “Ирээдүй” төвөөс очиж авах юм шиг буруу ойлгосондоо бухимдаж байгааг нь мэдэрсэн Тодгэрэл “Тайван бай… Миний найз” гээд Учрал руу харан нулимс цийлэгнүүллээ.

************** *************

… Бид хоёрыг “Ихэр юм шиг адилхан” гэдэг байж билээ. Хөвгүүд хүртэл андуурдаг байж. Сургууль төгсөөд өөр өөрсдийн амьдралыг хөөгөөд уулзаж чадахаа больсон. Англиас ирсэн өдрөө Учкагийнхаа утсыг олчихоод жигтэйхэн баярлаж билээ. Орой нь бид хоёр бөөн баяр уулзаад, дуртай д.а.р.с.а.а. захиалан у.у.ж зөндөө удаан суусан… Юу эсийг ярих билээ. Нөхөр, амьдрал, мөнгө, ангийн тэр, энэ… гээд. Ёстой дуртай сэдвээрээ ханатлаа ярьсан.

… Үнэнийг хэлэхэд бид хоёроос бусад нь байртай, унаатай болчихсон байна лээ. Ангийнхаа нийллэгэнд очоод их ичсэн шүү, найз нь. Төрийн албанд өчнөөн жил зүтгэсэн бид хоёр чинь сольж өмсөх хувцасгүй шахам байгаа юм чинь… Найз нь үглэсээр байгаад Арилдийг ажлаас нь гаргаж Солонгос руу явууллаа. “Суусан цэцнээс явсан т.э.н.э.г дээр” гэдэг чинь үнэн юм шиг ээ. “Сарын цалин гэж хоёр сая вонн авлаа” гээд манай өнөөх бөөн баяр байна лээ.

Нэг нь хүний газар хөлс хүчээ шавхан ажиллаж байхад таван зуун мянган төгрөгний төлөө төрд зүтгэж байна гээд суугаад байлтай биш гэж бодоод найз нь бас ажлаасаа гарсан. Ээж, аав хоёрт ч хэлээгүй байгаа. Нэг танилаасаа зээл авахаар ярьчихсан. Хувиараа юм хийж, хэдэн төгрөгний төлөө зүтгэхгүй бол хэцүү байна аа, найз минь.

Манай ангийн ногоон Думаа ёстой улаан нойл амьтан байсан биз дээ? Гэтэл яаж байна. “Ланд-200” уначихаад, алтны уурхайн эзэнтэй суучихсан гээд аймаар ганган хүүхэн ирсэн гээд бод… Учралын энэ яриаг Тодгэрэл тосч аваад,

– Англид гурван жил суралцах гэж ганц гуталтайгаа явсаар байгаад ирлээ. Муудсан, буруудсан юм ч алга… гэхэд нь,

– Найз минь, чи одоо хөрсөн дээрээ буу. Монголд баян, ядуугийн ялгаа аймаар болсон. Тэгэхээр мөнгөний төлөө ажиллахаас өөр арга байхгүй. Харин ч их хожуу хөдөлж байгаа юм гээд найз нь шилбэлзэв.

Хоёр найзын ярианаас “Мөнгөтэй болох”, “Сайхан амьдрах” гэсэн хүсэл, шуналын г.а.л нь яаж дүрэлзэж байгааг сайн ойлгож, дотроо хөх инээд нь хүрч суусан эр:

– Бүсгүйчүүд ээ, би та хоёрыг дайлъя. Намайг буруу, муугаар битгий бодоорой. Өнөөдөр сэтгэл санаа жаахан тиймэрхүү явна. Тэгээд л та хоёртой хэсэгхэн хугацаанд хамт сууя гэсэн юм хэмээн их л эелдэг найрсаг зан гаргасан байна.

Нүдний шил, бугуйн цаг… гээд өмссөн, зүүсэн нь дэгжин харагдаж, үснийх нь засалт болоод ургуулсан сахал нь хүртэл өвөрмөц донжтой, стильтэй байсан нь бүсгүйчүүдэд соёлтой боловсон санагджээ.

Учрал, Тодгэрэл хоёр Баянбилэгтэй ингэж танилцжээ. “Нөхөр нь эзгүй. Аав, ээжээсээ тусдаа амьдардаг бөгөөд итгэмтгий цайлган зантай, мөнгөний анир авахуулбал буцахгүй нь илт байсан Учралыг тэр оройноос хойш Баянбилэг ээрч, эргүүлдэж эхэлсэн байна. Өдрөөс өдөрт зангаа лавшруулж, барьцаа ахиулсаар тэр эр өөрийн саналыг зөвшөөрүүлжээ.

************** ****************

… Замын дундаас буцах гарц үнэхээр олдсонгүй. Ямар ч байсан энэ муугаас ахиухан юм салгаж авна аа. “Миний эхнэр болооч” гээд х.ө.л.ч.ү.ү.р.х.э.н д.а.й.р.д.а.г байснаа нүүр өгөхгүй болохоор б.а.л.и.а.р а.м.ь.т.ан х.ү.ч.и.н.д.э.х гэж үзсэн… Учралын хоолой чичирснээ т.а.м.х.и.а а.с.а.а.в.

– Чи түүнтэй дахиж битгий уулз. Гэрээс чинь чирч аваад явахгүй байлгүй. Ийм арчаагүй эр юу хийж чадах болоод чамд тийм их мөнгө амлаад байгаа юм бэ..? Больж үз, Учка минь! хэмээн Тодгэрэл хатуухан хэлжээ.

Баянбилэгийн юу хийдэг, ямар хүмүүсийг гартаа оруулсныг сайн мэдэх мөртлөө Учрал тэр бүгдийг найздаа хэлээгүй. Тэрээр найзаасаа нуугдан заримдаа бүр зугтаж байгаад Баянбилэгтэй уулздаг байв. Түүний а.м.ь н.а.с.а.н.д .нь хүртэл за.н.а.л.х.и.й.лж, с.ү.р.д.ү.ү.л.д.э.г гэдгийг нь Тодгэрэл мэддэггүй байлаа.

“Найзыгаа ойлгож, ухаарах болов уу” гээд холоос харж, ажиглан уулзахгүй бараг сар шахам болжээ. Гэвч найз нь ухаарч сэхээрэх нь бүү хэл муу хүний г.а.рт. .ор.ч.и.х.о.о.д байгааг Тодгэрэл сайн ойлгожээ. Хөтлөлцөж өсчихөөд гараасаа тавиад явуулчихаж үнэхээр чадсангүй.

Тодгэрэл хайж, хэдэн шөнө гэрийнх нь гадаа отож байгаад Учралтай уулзсан байна. Энэ удаа Учрал Баянбилэг гэгч хэн болох, юу хийдэг, юу хийхийг тулган ш.а.а.р.д..аж д.а.р.а.м.т.л.а.а.д байгааг нь найзаасаа нуусангүй.

Учралын яриаг чих тавин сонссон Тодгэрэл юу ч хэлж чадахгүй у.й.л.а..ад байж. Тэгснээ “Энэ ажлыг нь бүтээчихээд тэрнээс холдож чадах юм байгаа биз дээ?” хэмээн Учралаас ам өчгийг нь авчээ. Эцэст нь “Найз нь чамд тусалъя. Өөр арга алга” гэж Тодгэрэлийг эрс шийдэмгий хэлэхэд Учралын нүд орой дээрээ гарах шахсан байна. Баярласандаа Тодгэрэлийг тэврэн авснаа эхэр татан хэсэг у.й.л.а.в. Тайвширч, сууцгаан тэр хоёр нэлээд удаан ярилцсаны эцэст “Хүч нэмэгдүүлье” хэмээн тохиролцоод, ЦИС төгсөөд тоймтой ажил алба эрхлээгүй яваа Янзага, Сүмбээ хоёртой уулзжээ.

Боловсролын газар ажиллаж байхдаа ажил хэргийн шугамаар танилцсан тэр хоёртой Учрал баяр, ёслолын үеэр уулзаж, хааяа диско, караокед хамт орж наргидаг байж. “Хамтарч төсөл бичье” гэж гурвуулаа амаа цангатал ярьдаг мөртлөө хөрөнгө мөнгөний гачаалаас болоод нэг их олигтой үр дүнд хүрээгүй.

Харин Америк руу хэдэн хүн явуулж, овоо хэдэн ногоон унагаасан удаатай. Янзага, Сүмбээ хоёр хүн олж, Учрал бичиг баримтыг янзалснаар гурван хүнд АНУ-ын виз гаргаж өгч буян болсон нь тэдний үерхлийг улам ойртуулсан байна.

Учралыг хүнд байдлаас аврах ажилд хамтрах, хань болох саналаас Янзага, Сүмбээ хоёр татгалзаж чадаагүй. Ингэж л Баянбилэгийн албатууд болж, Учралд өгсөн даалгаврыг хамжилцаж яваа юм… Тодгэрэл, Учрал хоёрыг э.м.н.э.л.э.г дээр ирэхэд огт танихгүй залуу тосч авсан нь Баянбилэг, Замбага хоёрын илгээсэн элч байлаа. Ганц ч үг солилгүй тэр хоёр түүнийг дагаж явсаар дотогш оров. Учрал гадуур хувцсаа тайлж Тодгэрэлд өгөөд халаад, шаахай өмсөн цааш явлаа…

************** **************

– Миний хайр, яаж байна? Би сая ээж рүү ярьсан чинь хөдөө явж байна аа. Шар тос уувал ө.в.д.ө.л.г.ү.й төрдөг гэж байна. Миний хайр, жаахан шар тос уучих…

– Чи чинь юун шар тос яриад байгаа юм бэ? хэмээн зовиуртай дүр эсгэн хоолойгоо шахан ярих Учралыг өнөөх залуу ёворсноо баахан юм дохив. Учрал сая сэхээ авч:

– Одоо орон дээр гарлаа… Ойр, ойрхон битгий яриад бай. Би залгана гээд утсаа тасалснаа хичнээн чармайсан ч нулимсаа барьж дийлсэнгүй…

… Учрал өлгийтэй хүүхдэд гараа хүргэж чадахгүй хэсэг суулаа. Тэгснээ т.ү.г.ш.и.ж эхлэв. Уруулаа бувар бувар х.ө.х.ө.х хүү тайван унтана. Цагаан халаадтай бүсгүй сүр сархийн орж ирснээ толгойгоо эрээн даавуугаар боож, зузаан халаад нөмрөн суух Учралын чихэнд хэдэн үг шивнэлээ. Царай нь хувьсхийснээ Учрал самгардан ийш тийш харснаа хөлөө арайн ядан зөөсөөр цонх руу очив.

Хадам эгч нь хоёр дүү, бэртэй нь хамт зогсч байлаа. Тэд гараараа даллан инээмсэглэцгээгээд баяр хүргэх аж. Учрал ухарсаар цонхноосоо холдсоноо ч анзаарсангүй.

– Чихээ бөглөсөн үү? Х.ө.х.ө.ө сайн саагаарай… Хүү нь уйлаагүй биз дээ? хэмээн хэлэх нь чангаас чанга сонсдов. Газар дайвалзах шиг болж Учрал тэмтэчсээр орон дээр суун туслаа. Тэгснээ Учрал “Хөдөлгөөн бүрийг минь харж байгаа ш дээ…” гэж өөртөө сануулаад босч хувцсаа янзлав.

Хүү уйлагнав. Учрал сандарч энгэртээ эв хавгүйхэн тэвэрч с.э.г.с.ч.л.ээ. Утас нь дуугарч нөхрийгөө Солонгосоос ярьж байгаа гэдгийг мэдсэн атлаа авсангүй. Хүүгийн ходоод хонхолзсон бололтой нүүрээ минчийлгэн бархирав…

****************** ********************

…“Хүүтэй боллоо” хэмээн хөөрцөглөсөн Арилдий хуруугаа э.м.ч.л.ү.ү.л.эх чөлөөнийхөө хэд хоногт найзуудтайгаа хундага тулган найрлаж байлаа. Хөрөнгө, мөнгийг яаж ийгээд олно, бий болгоно. Харин хүн бүтээх амархан гэж ярьдаг чинь худлаа юм билээ. Найз нь эхнэртэйгээ зургаан жил амьдарч байж сая хүүтэй боллоо ш дээ.

– Ирээд өчнөөн сар болж байж эхнэрийнхээ ж.и.р.э.м.с.э.н гэдгийг нуугаад л… Миний найз бас овоо юм аа!

– Эхнэрийгээ ж.и.р.э.м.с.э.н гэдгийг найз нь бүр сүүлд мэдсэн юм аа. Эхнэр маань надад гэнэт, бараг төрүүлсэн хойноо хэлье гэж бодож байсан гэсэн. Манай ээж, дүү нар хүртэл надаас сүүлд мэдсэн гээд бод.

– Миний найз сайн тооцсон юм байгаа биз дээ? Ар хударгаар чинь амжуулчихаад “Чинийх” гээд шоудаж байгаа юм биш биз?

– Юу гэж тийм юм байхав дээ. Миний хань чинь надад үнэнч амьтан байгаа юм. Тэгээд ч найз нь “Наашаа явах боллоо” гээд эхнэрийгээ нойргүй хонуулдаг байлаа ш дээ… Ирээд ч 10 сар гаруй болчихож. Яг л байгаа биз дээ? Найз нь бодож байгаад хүүдээ сайхан нэр өгнө өө…

Сөүлийн хойд дүүрэгт байх монголчуудын очих дуртай “Сарагсан” зоогийн газарт Арилдийг тойрсон ийм яриа өрнөж байхад үл таних залууд өлгийтэй хүүхэд тэврүүлээд Учрал өөрөө жолоо мушгин гэрийн зүг явж байлаа.

Хүүг тэвэрч орж ирсэн танихгүй залууг хараад Учралын хадам эгчид таатай сэтгэл төрсөнгүй. “Хэний хүүхдийг хэнд тэврүүлж яваа юм бол…? Манайхаар орж, гарахаа больсон гээд ээж үглээд байсан” хэмээн бодож ая муутай байгаагаа нууж ядан мөөгтэй хар шөл аягалан Учралд өгөв. Танихгүй залуу гарч, Тодгэрэлээс өөр гадны хүн үлдсэнгүй. Хүүг өхөөрдөж “Хэнтэй нь адилхан юм бэ?” гээд шуугилдаж байсан хадам эгч тэргүүтэн ч төдөлгүй явцгаажээ.

Тэр оройгоо Тодгэрэлийг хүүгийн хамт байрандаа үлдээгээд Учрал Баянбилэгийн авч өгсөн шинэ байшин руу нүүв. Ууган, Тодгэрэл хоёр хуурай ээж, хүүгийн барилдлагаар учраад гурван сар хамт амьдарчихжээ. Гэхдээ Учрал гэрээсээ холдож чадаагүй. Хэн нэгэнд сэжиг авахуулах вий гэж а.й.с.а.н.д.а.а л “Маршал” хороолол руу нүүсэн болохоос биш түүнд тэнд ганцаар байх хүсэл, сонирхол байсангүй. Учралыг нүүр буруулж, зугтаад байхаар хадмынхан болоод гэрийнхэн нь тэднийхээр ирэхээ больсон нь түүний хамгийн том а.й.д.с.ы.г з.а.й.л.у.у.л.с.а.н гэлтэй.

**************** *****************

… Буцалгаж хөөрүүлсэн сүүгээ зөөгдөнгүүт хүүг угжиж суутал гаднаас Сүмбээ орж ирлээ.

– Та хоёр дажгүй юу гэснээ тэрбээр барьж ирсэн хүнсний зүйлээ хөргөгчинд хийчихээд хайрцагтай пицца гаргаж ширээн дээр тавив. Гэдэс нь цадсан янзтай, булцгар хоёр хацар нь үл ялиг ягааран хүү тайван унтлаа. Сүмбээ, Тодгэрэл хоёр ширээнд өөд өөдөөсөө харан сууж цайлцгаав.

– Миний асуултад хариулт өгөх хугацаагаа мартчихсан юм уу..? гээд Сүмбээ өхөөрдөж, аргадсан харцаар Тодгэрэл рүү харав. Хананд өлгөөтэй хуанли руу нүдээ онийлгон харснаа Тодгэрэл,

– Өнөөдөр чинь хэдэн билээ гээд Сүмбээ рүү хөөрхөн алаг нүдээрээ инээмсэглэлээ.

– Чамайг юу гэж хэлэх бол гэхээс догдлоод нойр хүрэхгүй байлаа. Чамдаа ямар их хайртай гээч… Сүмбээ Тодгэрэлийг энхрийлэн тэврэхэд энэ л мөчийг хүлээж байсан мэт бие бие рүүгээ тэмүүлэн ү.н.с.э.л.ц.э.в.

– Учкагийн энэ ажил хэзээ дуусах бол? Нөхөр нь наашаа ирэх билетээ бичүүлчихсэн гэсэн ш дээ. Тээршаасан, а.й.д.а.с тээсэн өнгөөр Сүмбээг ингэж хэлэхэд уруулд нь наалдсан будгаа хурууныхаа өндгөөр арчих зуураа Тодгэрэл,

– Удахгүй байх аа… Яг өгөөд явуулчихна гээд бодохоор найзынх нь сэтгэл өмрөөд хэцүү байна аа… гэснээ санаа алдав. Сүмбээ бүсгүйн гарыг хацартаа нааж, хэдэнтээ үнссэнээ:

– Хоёулаа хурдхан хүүхэдтэй болчихъё… гээд Тодгэрэлийн үсийг илбэв.

… Ийм маягаар мөнгө олно гэж бүтэхгүй ээ. Нөхрийг нь ирэхээс өмнө холдсон нь дээр. Тэр муу н.о.в.ш.и.й.н эрхэнд орж, ингэж явах Учкад ч гэсэн хэцүү байгаа ш дээ. “Хий” гэснийг нь хийлээ. Одоо боллоо. Ингэж удаан явбал юун дээр ч унаж мэднэ. Уг нь би Учралд сайн хэлсэн дээ… Шинэ байртай, унаатай боллоо… Тэгээд бас энэний араас хэн ч хэл, үг хийхгүй гэдгийг яаж мэдээд байгаа юм бэ?

“Миний найз надаар хэлүүлэлтгүй энэ тухай бодсон биз дээ..?”. Сүмбээгийн ингэж хэлсэн үг Тодгэрэлийн нойрыг хулжаажээ.

– Бас хэд хэд хоног хүлээх болчихлоо. Би одоо яахав гээд т.а.м.х.и ба.а.г.и.у.лж суусан Учрал ч дэрэн дээр толгой тавингуутаа хурхирч эхлэв.

Миний найзын хөнгөн, дэврүүн сэтгэлийг, бас мөнгө хэрэгтэй байгааг нь ашиглачихлаа… Ямар ч байсан Учкагаа ганцаардуулж болохгүй. Арилдий ирээд мэдлээ гэж бодоход эхнэрийгээ ойлгох байх аа… Эсэн мэнд л уулзуулчих юм сан. “Холдож байж хуулийн байгууллагад мэдэгдэхгүй бол цаадахын чинь гар урт” гээд байгаа нь ч үнэн…

Сүмбээ минь амьдралд яараад, болж өгвөл намайг дагуулаад зүгээ буруулахад бэлэн байх шив. Буруутгах аргагүй ээ. Тайван, сайхан амьдрахыг хүсэхгүй хэн байхав. Явж, явж Учка минь хүндхэн талбарт бид хоёрыг учруулчихлаа ш дээ… Тодгэрэлийг ийм бодолд сүлэлдэн хэвтэж байтал Учралын утасны хонх тачигнахад Ууган хүү хүртэл ц.о.ч.и.ж у.й.л.а.г.н.алаа.

“Ойрд сайн унтаж чадахгүй, сэрвэгнээд байгаа юм. Зөн совингоороо муу юмны дохиог мэдэж дээ, хөөрхий…”. Тэргийг нь хөдөлгөн зогсох Тодгэрэл урсч ирсэн н.у.л.и.м.с аманд нь ороход ямар гашууныг мэдрэв. Угаалгын өрөө рүү орж утсаар ярьчихаад гарч ирсэн Учрал:

– Наадахь чинь зүгээр үү? Яачихаад унтахгүй байгаа юм бол хэмээн уцаарлалаа. Тэгснээ:

– Ө.м.х.и.й н.о.в.ш чинь, хэлсэн хугацаандаа авахгүй нь… Сайн л биз. Арилдийд “ү.х.с.э.н” гэж хэлэхээс а.й.ж байсан юм. Тэгээд ч одоо хугацаа алга… гээд цонхоор ширтэн зогсов.

– Тэгээд одоо яана аа. Арилдий хэзээ ирэх юм бэ?

– Яасан…? Миний найз, битгий а.й. А.л.у.у.л.с.а.н. ч, б.у.р.у.у.д.с.ан ч би л унана, за.

– Учка аа! Чи юу яриад байгаа юм бэ? Харийн тэр муухай амьтны г.а.р.т чамайг өгчихгүй, оруулчихгүй гэсэндээ л төдийгөөс өдий хүртэл ингэж явна. Ингэж хэлээд Тодгэрэлийн хоолой зангирав. Учрал сандран ааш нь зөөлрөөд ирлээ.

Кофе ууж, Ууганыг сэрэнгүүт хоёулаа хамжиж усанд оруулчихаад өхөөрдөн баахан тоглоцгоов.

– Арилдийг ирж хэрэггүй гэлтэй биш… Санаж, бэтгэрч ядаж байна. Өнөөх чинь “Миний хүү…” гээд сүйд болно. Яана даа…” гээд Учрал санаа алдсанаа:

– Одоо яалтай билээ. Болохоосоо болохгүйг хүртэл явахаас өөр арга алга. Энэ х.о.г.и.йн но.в.ш ханьд минь ч муу юм хийж магадгүй. Тэгэхээр би з.о.л.и.о.с.о.н.д нь явж байгаад с.а.л.а.х.а.а бодъё… гэв. Тодгэрэл өөрийн эрхгүй толгой дохиж суулаа. Тодгэрэл харьж, Учрал гэртээ буцаж ирэх ажил өрнөв.

************** ***************

– Хаалганы хонх дуугарахад Учрал сандран боссоноо Ууганыг тэвэрсээр үүд рүү очлоо. Дуу хадаан орж ирсэн Арилдий “Миний хүү… Миний хүү чинь ийм том эр болчихсон юм уу..?” гээд хүүг толгой дээрээ өргөх түүнд нулимсаа шуудрах сөхөө ч алга. Учрал а.й.ж, с.а.н.д.а.р.ч байгаагаа мэдэгдэхгүйг хичээн:

– Миний хань ядарсан уу..? Яагаад танихгүй хүн шиг дүлэгнээд байгаа юм бэ? Өөр хүүхэнтэй болчихоо юу… гээд утга учиргүй асуултаар завсар чөлөө өгөхгүйг хичээн бөмбөгдөв.

… Ээжээсээ бишүүрхэж у.й.л.д..а.г Ууган хүү Арилдийтай хоёр долоо хоноход дууг нь таньдаг болж, инээж ганганан, шулганах нь түүний хайрыг улам татан, нялхруулж байлаа. Өглөө гараад шөнө дунд орж ирэх эхнэрээсээ Арилдий юу ч асууж шалгаасангүй. “Герман захиралтай компанид менежер хийж байгаа болохоор гадныхны ааш аягт тааруулж ажиллах шиг хэцүү юм байхгүй” хэмээн бодно.

Арилдийгийн гэрийн хаалгыг өглөө эрт тогшжээ. Учралыг босохоор “онгойлох нь” гэж бодтол угаалгын өрөө рүү орчихов. Хүүг сэрээхгүйг хичээн сэмээрхэн босч Арилдий онгойлголоо.

– Учрал гэж хүн энд амьдардаг уу? гээд ц.а.г.д.а.а.г.и.й.н ажилтан үнэмлэхээ үзүүлжээ…

– Хүүхэд х.у.л.г.а.й.л.с.а.н байж болзошгүй хэрэгт таныг с.э.ж.и.г.т.н.э.эр шалгах болсон тул хувцсаа өмсөөд бидэнтэй хамт явна уу.

Аврал эрсэн харцаар нөхөр рүүгээ эргэн эргэн харсаар гутлаа өмсч чадахгүй шахам сандарч байгааг нь анзаарсан Арилдий,

– Би хамт явж болох уу гэснээ,

– Учрал аа! Энэ чинь хэний хүүхэд юм бэ?… хэмээн хашгирав.

Хүү, эхнэр хоёрыг ц.а.г.д.а.а аваад гарангуут Арилдий хувцсаа өмсөөд араас нь гүйлээ.

“Учралыг с.а.а.т.у.у.л.с.а.н” гэдгийг мэдэнгүүтээ Тодгэрэл Арилдийтай уулзжээ.

– Түүнд өөр арга байгаагүй ээ… Харин чи үнэнийг олтол нь тайван, ухаантай байгаарай… гээд Тодгэрэл өөрийн мэдэх бүхнийг нөхөрт нь ярьж өгөв. Арилдийд амьсгалах хүртэл тээртэй хэцүү санагдаж байлаа.

Учралтай уулзчихаад ирсэн өмгөөлөгч нь Арилдийд нэгэн зурвас авчирч өгөв.

“…У.р.а.г.ш. нь х.ү..ү.х.э.д г.а.р.г.а.я. Чамд 200 саяыг өгнө… гээд орцны үүдэнд хаягдсан хүүг надад хүчээр өгсөн. Эрүүл саруул өсгө, мэдээ оронгуут хил давуулна гэсэн юм… Өвөрлөгч эрийн энэ даалгаврыг биелүүлсний учир нь би түүнд өөрийгөө өгөхгүй гэснийх… Чи ойлгоорой…”. Арилдий цааш уншсангүй.

… Надтай сууж хүүхэд гаргаж өгөхгүй юм бол чи энэ хүүхдийг гэртээ аваачиж өсгө гэж д.а.р.а.м.т.а.л.с.ан юм билээ. Монгол эмэгтэйтэй гэрлэсэн дүр эсгэж ж.и.р.э.м.с.л.ү.ү.л.э.э.д төрөнгүүт нь хүүхдийг нь авч х.и.л да.в.у.у.л.д.а.г бүлэг байх шиг байна… Тодгэрэлийн энэ яриа үнэн юм байна гээд Арилдий ц.а.г.д.а.а.г.и.й.н. хэлтэс рүү яаран очиж хошууч Очиртой уулзжээ.

Арилдий 20 гаруй хоног явсны эцэст бусдад д.а.р.а.м.т.л.у.у.л.а.н а.м.ь н.а.с.а.а. ба.р.ь.ц.а.а.л.ан байж Учрал ийм байдалд орсныг нотлуулсан байна. Оршин суух зөвшөөрөлгүй хэрнээ Монголд найман жил амьдарсан Баянбилэг гэх Хятадын иргэн ууланд бүгсэн байсныг олж б.а.р.и.в.ч.и.л.ж..ээ. Учралыг гэрт нь хүргэж өгөөд буцахдаа хошууч Очир,

– Яриагаа хүртэл хянаж явахгүй бол хэцүүхэн болсон байна шүү. Чиний мөнгөтэй болох юмсан гэж ярьсан яриаг чинь олзолсон юм билээ. Одоо тайвшир. Бид учрыг олно… гэж нухацтайхан хэлэв. Арилдийг гэртээ ороход эхнэр нь өөдөөс нь ч харж чадахгүй байлаа.

– Чи энэ бүгдийг эртхэн хэлэхгүй яасан юм бэ? Би та нарын тоглоом юм уу..? Хүүтэй боллоо гээд яаж баярлаж байсныг минь чи мэдэх үү? Ингэж хашгирахад нь Учрал ухасхийн босоод хаалганыхаа дээд талаас, бас гэрлийнхээ бүрхүүл дотроос жижигхэн дөрвөлжин хайрцаг шиг юм гаргаж ирснээ:

– Би ийм мөрдлөг, мөшгөлтөн дор байсан. Чамтай яаж а.м.ь.д уулзах вэ гэж л залбирдаг байлаа. Ирэнгүүт чинь хэлмээр байвч “Чамд муу юм тохиолдчих вий” гэж а.й.с.а.н юм… гэж хэлээд өвдгөөрөө шалан дээр лагхийн суугаад у.й.л.ж гарлаа.

Удтал суусны эцэст Арилдий эхнэрээ татаж босгоод тэврэв. Учрал уйлсаар байж…

Арилдий цурав хийлгүй хоножээ. “Аюултай амьтны савраас эсэн мэнд гарсандаа ч тэр үү эр нөхөртэйгээ амьд уулзсандаа баярласан уу, үнэн учир нь олдоно гээд тайвшрав уу Учрал нөхрийнхөө цээжинд шигдэн тайван унтана.

Ундаргатай юм шиг оволзох хайр энхрийлэлд нь юу саад болоод байгааг эс тоон нэг хөнжилд хэвтэж байгаа мөртлөө хөшигний наана цаана байгаа юм шиг хол хөндий байгаадаа гайхах Арилдий эхнэрээ удаан харж байснаа:

– Энэ миний өвөрт байх ёстой хүн мөн үү хэмээн өөрөөсөө дахин дахин асууж үзлээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button