x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Энэ хорвоод ээжтэй хvн л эрхэлдэг юм гэнэ лээ. Өтөл болсон хойноо ч шүү. Гэхдээ зөв л эрхлэцгээх сэн дээ

Ээж минь Хайртай vрээ элгэндээ тэвэрч, хайр энхрийллээр бvрэн гэрэлтэж, аз жаргалтай инээмсэглэж байгаа бvсгvй хvнээс илvv сайхан нь хорвоо ертєнцєд хаана байх билээ.

Харьд байгаа та ээждээ нэг утасдаарай Хайр энхрийлэл дvvрэн дууг нь нэг сонсоорой Санаж шаналсан сэтгэлийг нь нэг дэвтэээгээрэй Санчигных нь буурал vсийг утасны цаанаас илбээрэй…

…Талын энгээр алаглан найгах цэцэгсийн шvvдрийг, нvцгэн хєлєєрєє vсчvvлэн гvйж би ээждээ ирсэн. Тэнгэрт мандах шаргал нарны бvлээн цацрагийг булбарай гартаа атган бууж би ээждээ ирсэн.Эрдэнэт хvний зvрх сэтгэлийн уянгыг хєглєж, жаргал. зовлонгийн айзам нэмэн, дуулж уйлж би ээждээ ирсэн.

Энэ сайхан ертєнцєд ингэж ирсэн болохоор, ээж минь намайг энгэртээ тэвэрч, хєхєєрєє хурайлж, бvvвэйн дуугаараа аргадан єсгєжээ. Євдчих вий гэж vvлнээс хvтэл халхалж, єлсчих вий гэж бусдаас хvртэл харамлаж, зvрдэх вий гэж vйлээс хvртэл аргадаж, яг л єндгєє дарсан шувуу шиг л хайрлаж, харамлаж, энхрийлж єсгєж дээ ээж минь.

Хааяа зэмлэж vглэх сэтгэлд хайр нь дотроо л байдаг, айлгаж тунирхахдаа асгаруулан нэрэх нулимсыг минь, арчих хурууны єндєг нь хvртэл зєєлєн байдаг, “эвий vр минь ” гэж тэвэрч vнсэхэд хvртэл, элэг зvрхний гvнээс хайр нь ундран байдаг сvv шигээ цав цагаахан сэтгэл эх хvнээс єєр нэгэнд бий билvv.

Хорвоогийн жаргал зовлонг хvvхдvvдийнхээ жаргал зовлонгоор хэмждэг, хvсэл мєрєєдлийнхээ сайхан биелэлийг хvvхдvvдийнхээ ажил амьдралаас хайдаг, санаанд нь хvрэхгvйн шаналал, хvлээлтийн шалтгийг сэтгэл дотроо л vглэж аргаддаг, хоёргvй ховорхон сэтгэл эх хvнээс єєр хэн нэгэнд бий гэж vv.

Єнгєтэй, амттай, сайхан бvхнээ єєрєєсєє харамлан байж vрдээ л хадгалдаг, vvд нээгээд ороод ирэхэд нь, уулга алдан тэвдэж, санасан сэтгэлээ нуудаг, євдєж ядрах vед нь vгийн урмыг сvvн сэтгэлээр сvлэн эдгээдэг єгєємєр ачтан, эх хvнээс єєр буй буюу.

Бид анзаардаггvй.

… Ээжийнхээ сvvг татрахгvй юм шиг, энхрийлэл хайрыг нь дуусахгvй юм шиг, энэрэл халамжийг нь дундрахгvй юм шиг санах, омголон хєєрvv насандаа даан ч олон зvйлийг анзаарч ухаардаггvй юм даа бид.

-Єєриинх нь тєлєє vглэж зэмлэх сэтгэлийг нь “єє ээж яршигтай юм” гэж тээршээнэ. Ємєлзєж, гомдох сэтгэлийг нь vvдээ хаяад гарахдаа vл анзаарч, хамтад нь хааж одох. Єєрийнхээ тєлєє бус vрийнхээ тєлєє л гэж vглэн дуулах “буруу ч”, “тээртэй ч” энэ л vгс хайр, хармын сэтгэлээс гарч байгааг бид анзаардаггvй.

-Хааяадаа ээждээ очихдоо “ээж сайн уу?” гэсэн хайхармжгvйхэн мэндийн хариуд “ээж нь сайн” гэж хахаж цацан ханиалган хариулахад нь хvртэл “за, яамай даа” хэмээн бодолдоо тайвшрана. Єєдєсхєн багадаа євдєж халуурахад нь биедээ нааж єєртєє халууныг нь авдаг байсан тэр л ээжийнхээ, бvлээрсэн магнайг нь алгаараа дарах ухаан бас л дутмаг. ‘Vр минь. євчингvй эрvvл байвал, єтєл миний євдєх ч яамай” гэж хайхрамжгvй хандах тэр л хандлагыг єєрєєсєє ємєєрєх сэтгэлийг бид анзаардаггvй.

-Хаа нэгтэй, харж vзэж байгаа мэтээр жаахан юм аваачиж єгєхдєє, “яахнав дээ хvvхдvvд минь, яасан ч их юм бэ?” гэж уулга алдахад нь тєрvvлж єсгєсний ачийг нь хариулж буй мэт нэг л маадгар. Єгсєн жаахан юмыг тань єєртєє бус єрєєл бусдад “хvvхдvvд авчирч єгсєн юм” хэмээн хєєрцєглєн тvгээх эхийн сэтгэлд єнгє мєнгє бус хайр халамж vгvйлэгдэж байдгийг бид анзаардаггvй.

-Энд тэнд элдэв тоглолт vзэн, эзэн бусаар наргиж явахдаа эхийн тухай дуулж, шvлэглэхийг сонсон уярч, мансуурч суухдаа “шvvдрийн мєнгєн дуслаар” биш сvvгээр сvлсэн цай чанаж, шєл хийж, хааяа ч болов ачлахаа санадаггvй. Хийх гэсэн vйлдэл бvхний хариуд “юvхэв хvvхдvvд минь” гэж татгалзавч, цаанаа ачлал энэрэл хvсч л суудгийг бид анзаардаггvй.

-Ажил амьдралдаа vvртэж, хааяа нэгтээ ээжтэйгээ утсаар л ярина. “Та минь давгvй юу?” гэх асуултын “давгvй хvvхдvvд минь, ээж нь алзахгvй, надад юунд санаа зовох вэ” гэдэг хариултанд сэтгэл ханан тайвширна. Жилдээ ганц цагаан сар, бусад баяраар ёс мэт ээжийдээ очиж, єгч буй бэлэг сэлтээр сэтгэлийг нь аргадах. Єтєлж ганцаардаж, євдєж ядрахдаа хvйн холбоотой хvvхдээ л хvлээж суух эх хvний сэтгэлийн чилэлтийг бид анзаардаггvй.

Энэ ертєнцєд бид єєрсдєє сонгодоггvй, сонгох ч эрхгvй хэдий ч эх хvнд vр нь болж ирэн, эмэхрэл, хайр халамжаар бие биеэ ачлах агуу хувь заяндаа бишрэхгvй байхын арга vгvй. Сайн муу, сайхан муухай ээлжилдэг энэ хорвоод, гагцхvv эх хvний сэтгэл юутай зvйрлэшгvй агуу дээд нь билээ. Энэ л агуу дээд сэтгэлийг тунгааж ойлгон. ухаарч мэдрэх нь эрдэнэт хэмээх хvн бидний vvрэг юм шvv дээ.

Ээжтэй хvн л эрхэлдэг.

… “Эвий vр минь” хошуу цорвойлгон, гар сунган, эрхлvvлэх эхийн сэтгэлийн гvнд юутай ч зvйрлэхийн аргагvй энхрий, ялдамхан хайр оршиж байдаг юм. Энэ л хайраараа єєрєєсєє тасарч унасан vр хvvхдээ хайрлан эрхлvvлдэг агуу зєн совин бас байдаг ажээ. Буруу гундуу яваа vр хvvхдээ буруутгахаас илvvтэй, дотор сэтгэлдээ єєрийгєє л буруутгах хэрнээ єрєєл бусдаас ямагт ємєєрнє.

-Айлын хvvхэдтэй муудалцаад уйлж орж ирэх хvvхдээ “больж, чиний л буруу шvv дээ” хэмээн зандравч, “хєєрхий vр минь євдєє болов уу” гэж дотор сэтгэлдээ “нулимс унагана”.

-Тааруухан сурч буй хvvхдээ “байг миний хvv, малд нvдтэй, ажилд сайн юм чинь” хэмээн багшаас нь ємєєрч, дотор сэтгэлдээ “хэрэлдэнэ”.

-Сархадад хєлчvvрч, савлаж орж ирэх хvvгээ “согтуу толгой чи ” хэмээн зэмлэвч ” маргааш толгой нь євдєх байх даа ” хэмээн дотор сэтгэлдээ “эмчилнэ”.

-Салж сарнихдаа тултал муудалцаж ирсэн хvvхдvvдээ “хvний vрийг зовоогоод чи” хэмээн зандравч, “хєєрхийс минь учраа олохгvй л байна даа” хэмээн дотор сэтгэлдээ “ярин шанaлна”.

Эх хvний vр хvvхдээ ємєєрч, єєрт нь хир халдаахгvй хамгаалж ирсэн энэ л сэтгэлийг бид зєвєєр ойлгож. зєв ухаанаар авч явахсан даа. Эрхэлж эрхлvvлэхийн энэ л зааг дээр єдгєє олон хvмvvс амьдралд хєлєє олохгvй “хазгай гишгэж”, “зовж зvдэрч”, ” хэлээ зажилж”, “нялхарч” яваа нь нууц биш. Энэ бvхэнд ээжийгээ л буруутгахтай би санал нийлдэггvй. Эх хvний vрээ хайрласан сэтгэлийг буруутгаж болно гэж vv? Холын холд одсон хойно нь гуутай зурагных нь ємнє, зул асаан хожимдсон гэмшлээ, нулимстайгаа холин байж ухаарах гэж vv?

Энэ хорвоод ээжтэй хvн л эрхэлдэг юм гэнэ лээ. Єтєл болсон хойноо ч шvv. Гэхдээ зєв л эрхлэцгээх сэн дээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button