Өгүүллэг

Өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрээд зүрх сэтгэлдээ ээжээ намайг битгий орхиорой хэмээн хашхирч , нэг өрөөнд суудаг хүүхэндээ ээж…. муудаад би явлаа гээд хувцсаа шүүрээд гарлаа.

-Үгүй ерөө хөгшин залуу нялх нярайгүй энэ гэрийнхэн надад л уураа гаргах юм. Нас хэвийх шахахдаа ү.х.э.х ш.а.х.а.н байж төрүүлсэн ганц хүүхэддээ хүртэл үг хэлэх эрхгүй шүү. Ядаж ингэж нам түгжрэх нь юу вэ ? хэмээн амандаа үглээд сигналанд уураа гаргах мэт тасралтгүй чарлууллаа.

-Өө н.о.в.ш гэж хөмсөгөө хоёр өөр будчихаж. Түй гэж цамцныхаа ханцуйг нулимаад голын толинд харж байгаад арчаадахсан цайвар ягаан цамцны ханцуй халтар ухна …..

Багтартлаа у.у.р.л.а.х болох шалтгаан маань гарахынхаа өмнө хүүгээсээ болж ээжтэйгээ муудалцчихсанаас болсон юм.

Энэ жил 4 настай хүүг маань арай л дэндүү эрхлүүлээд нөгөөх нь бүр дийлсээр байгаад сурчихсан санаанд нь нийцэхгүй юман дээр эмээ хэмээн байдаг чангаараа орилон у.й.л.да.г болсныг нь болиулах санаатай алган боов амсуулснаас хамаг хэрэг мандаж өнөө өглөө өөрийнхөө ээжид юу гэж ч загнуулавдаа сүүлдээ х.ө.ө.г.д.ө.өд.

-Хүүхдийн заяа гомдоочихлоо хавь ойрыхонтойгоо таардаггүй муухай ааштай л гэнэ. Сүүлдээ явж үз хүүхэд а.й.л..г.а.а.д гэснийг нь яана. Бүр сүүлдээ дүү маань хүч нэмэгдүүлж бөөн х.э.р.ү.ү.л дэгдсэн.

Хүүхэд байнга битгий цэцэрлэгт нь явуул. Завсар чөлөөгөөр нь эмээ нь харна гээд байхаар нь өнөө өглөө аваачиж өгсөн чинь ийм хэрэг явдал болчихлоо. Ажил дээрээ ирлээ ээжид бүүр гомдоод болохгүй юм. Би төрүүлсэн хүүхэддээ үг хэлж болохгүй юм байна л даа гээд нэмээд хоёр алгадчихсан чинь ээжийн нүдэнд нулимс цийлэгнэж ирээд л :

-Би тэгвэл төрүүлсэн хүүхэддээ юм хэлж байна боль чи. Хүүхдийн нулимс идсэн хилэнцтэй эм бэ гэдэг байгаа.

Ажлаа хийх гэсэн бүр санаанаас гардаггүй. Намайг өдий болтол тэгж загнаж байгаагүй юм. Нэг хэвийн хурал болдгоороо болж төсөв танасан хассан тухай бас дээд газрын нэг нөхөр урд хөршид явж байгаад н.а.с б.а.р.с.а.н түүний ш.а.р.и.л.ы.г авчрахын тулд хандив хураана гэхчилэн авцалдаа нийцэлгүй баахан л юм ярилаа.

Ширээн дээрхи бичиг цаастайгаа холилдож баахан суугаад ганц аяга цай уухаар амралтын өрөө орчихоод ирсэн утсанд нилээн хэдэн дуудлага ирчихэж. Нөхрөөс маань, ээжээс олон дуудсаныг бодвол чухал хэрэг гарчдээ гэж бодоод нөхөр лүүгээ залгасан утсаа авдаггүй. Ээж рүү залгалаа тэгсэн дүүгийн маань 6 настай охин авч байна.

-Эмээтэй нь ярья

-Эмээ байхгүй нөгөө э..м.н.э.л.э.г явсан. Машинтай э.м.ч ирээд аваад явсан

-Юу болсон бэ эмээ нь зүгээр үү?

– Нөгөө эмээгийн д.а.р.а.лт ихсээд , ……… утас шуугин тасалдлаа. Би ажлын өрөөгөөрөө нэг байна байна уу хэмээн орилсноо өөрийн эрхгүй босон харайлаа.

– Байнуу ………… тэгээд амьсгал нь б.о.о.г.д.о.но гээд нэг юм хэлснээ дахин тасалдаж э.м.ч аваад явсан гээд яриагаа төгсгөлөө.

Гар чичирч өөрийн эрхгүй нүдэнд нулимс дүүрээд ирлээ. Зүрх сэтгэлдээ ээжээ намайг битгий орхиорой хэмээн хашхирч , нэг өрөөнд суудаг хүүхэндээ ээж…. муудаад би явлаа гээд хувцсаа шүүрээд гарлаа.

Машин руу очих замдаа дүү рүүгээ залгалаа холбогдох боломжгүй аргагүй л дээ. Өглөө хөдөө явна гээд тээврийн товчоо руу гарч байсан. Дэмий нөхөр лүүгээ залгалаа нилээн хэд дуудсаны эцэст

-Байна уу гэсэн сандарсан хоолой, эмээ хэмээн зүрх зүсэм орилох хүүгийн минь у.й.л.а.х дуу,

-Хаана , аль эмнэлэг ….

– Шууд 1-р эмнэлэг дээр оч гээд, ирчихсэн байна.

Өглөөхөн байсан гомдол тунирхал ор мөргүй болж өөрийгөө ү.з.эн я.д.л.аа.

Хэдийгээр төрүүлж өсгөсөн үр хүүхэд нь байвч ямар их ганцаарддаг байсан бол. Ганцаардлыг нь хуваалцаж ганц удаа тухтай яриад сууж байлуу, муу ээжийгээ уйлдаг гомддог тунирхдаг тэр битгий хэл нулимстай гэдгийг нь ч энэ жилүүдэд мартчихаж.

Ганц удаа сэтгэлийг нь дүүртэл баярлуулж байсан билүү.

Дүүгээсээ хоцорч нөхөрт гарсан би ээжтэйгээ хамт байхдаа хурдан тусдаа гарах юмсан гэж боддог байж билээ. Юунд тэгж байсан юм бол , хааяа нэг гадуур гарахаар араас утасдаад эхлэх юм гэж уцаарлана. Санаа нь зовоод нойр нь хулждагыг мэдсээр байж үүрд тийм байх юм шиг санасан. Гэвч араасаа утасдуулах загнуулах минь тоотой хугацаатай шүү дээ.

Түмэн зүйлийн юм бодогдон харамсал гэмшил үерлүүлэн зогсоо зайгүй асгарах нулимсаа өглөөхөн заваартуулсандаа харамсаж байсан цайвар ягаан ноолууран цамцныхаа ханцуйгаар ээлжлэн шударч явлаа.

Ижил хийморьтойдоо харагдаж илүү хийморьтойдоо олддог зүйлүүдийн нэг зогсоол болсон цаг болохоор будилж байж нэг юм оллоо.

Жаргал зовлон хагацал баяр хосолсон эмнэлгийн үнэр.

Хүн холхисон урт коридор. Гэтэл хүлээлгийн сандал дээр гэрийн шаахай гадуур гарахдаа өмсөх дуртай ширмэл хүрэмтэйгээ ээж минь сууж байлаа.

Ээжийгээ тэврээд чангаар у.й.л.ж. орхилоо. Хамгийн сүүлд хэзээ ингэж тэвэрснээ ч санахгүй юм. Бас хүн болсоноосоо хойш ингэж баярласанаа ч санахгүй юм.

-Күү ээ яаваа миний охин за гайгүй ээ э.м.ч. авчихна гэсэн

Би сая сэхээ орж : -хэн гайгүй гэж юу авна гэж хэмээн асуулаа.

-Аан ээж нь д.а.р.а..л.т.ы.н э.м уугаад түр дуг хийхийн хооронд Чингүүнээ эрх тасдаад нэг бөөрийг нь хамартаа чихээд чи утсаа авдаггүй. Сандраад түргэн дуудаад би ямар уйлахыг нь харж чадах биш э.м.ч. рүү авч ор гээд аавыг нь дуудлаа.

-Чи чинь ямар сүртэй хүн бэ хөөх наад нүүр амаа хар загал гээд халааснаасаа жижиг алчуураа гаргаж өглөө. Будаг маань урсаад хар халзан хонь аятай юм болсоноо сая л мэдлээ. Э.м.ч.ийн хаалга онгойж хөлс нь цутгасан нөхөр маань хүүгээ тэвэрсээр гарч ирээд миний нүүр лүү сүрхий том хараад:

-За ээж нь ирчихэж гэснээ гайхах эргэлзэхдээ хэлдэг’’ гаагуу’’ байгаагаа амандаа бувтнаад энийг хараа эмээгийн эрхний бөөр хэмээн жижиг шүр алган дээр тавилаа.

Хамгийн эрхэм хүний минь үнэ цэнийг я.с м.а.х.а.нд минь тултал ойлгуулсан тэр эрхний бөөрийг би хэтэвчиндээ хийгээд хадгалчихсан.

Хаврын сайхан намуухан орой байх чинь. Ээж хүү хоёртойгоо салхинд гарья гэж бодоод, хувцсаа өмсөөд бэлдэж бай гэж хэлэхээр залгатал утас шуугин тасалдаж

– За Чингүүнээ барагтай байгаарай. Эхэд чинь хэлж номонд нь орууламз

– Байна уу? аан миний охин ирж явна уу Чингүүн бид хоёр муудалцаад

– Намайг …………тагтан дээрээс шидчихээд

– Гурвуулаа салхинд жоохон явья та хоёр бэлдэж бай

Энэ утсыг нь сольж өгье. Манай үймээний эзэн юу тагтнаас шидчихсэн юм болдоо эмээгээ л ямар ч гэсэн биш байх гэж бодон инээд хүрч явлаа.

… Их л алсын газраас үгүйлэн үгүйлсээр ирэхэд

Ивий сайхан ижий минь та үнсэн үнссээр угтдаг юмаа

Ирээд хаашаа ч буцамгүй таньдаа л хорогдоод байнаа

Инээхэд жаргал нэмдэг ээж надад байдаг юмаа хэмээн машины хөгжим эгшиглэнэ. Тиймээ би ээжтэй хүн охин нь ээждээ очиж явна.

Зохиолч Гийгүүлин

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button