Өгүүллэг

2 хүүхдээ xaяад явахад нь 1ш зоос ч авалгүй бүгдийн өгсөндөө би огт харамсдаггүй

Тэр жилийн цас бударсан өдрөөс хойш эдүгээ арван жил гаруй цаг хугацаа хэдийнэ урсан өнгөрчээ. Гэр бүл салсны бэлэг тэмдэг болох миний өмсөх дуртай байсан торгомсог савхин дээл маань одоо түүх болжээ.

Нэг сая төгрөгний үнэтэй гэр бүл салалт гэж бодохоор өнөө бодоход их ч мөнгө юм уу? эсвээс өчүүхэн хөлс дусал гаргах хэмжээний жоохон мөнгө ч байсан юм уу гэдгийг энэ цаг хугацааны эцэст бодоход өөрийн эрхгүй хөх инээд нь хүргэх юм гэж даанч бодсонгүй шүү ! гээд ийнхүү … нэг л өдөр эргэцүүлэх ийм нэгэн цаг ирдэг юм байжээ, хөөрхий дөө !

Тэр жил нөхөртэйгөө муудалцаж, уур хүрч, бардам сэтгэл уйлж ш.а.р.а.л.х.с.а.н.д.а.а хоёр хүүгээ аваад гэрээсээ гарсансан! гээд Цэцгээ өнгөрснийг яагаад ч юм сэтгэл хөндөж сэдрээсэн дурсамжийг бодсоор үүр цайлгаж орхилоо.

Тэрээр анх гэр бүл болохдоо нилээн хожуу гэрлэсэн ба дарааллаад ойрхон хоёр хүүгээ төрүүлсэн гурван жил гэр бүлийн амьдрал үзсэн нь тэр бөгөөд хоёр дох хүүгээ төрүүлсэн тэр жил хашаа байшинд амьдарч, бусдын адил нөхөртөйгээ хувиараа хөдөлмөр эрхлэх хэдий ч олж буй орлого нь өнөө маргаашаа аргацаах тул хуримтлал үүсгэх боломжгүй, ажлын байрны түрээс өндөр тул хоол унд гээд нөгөөх л өдөр тутмын нэгэн хэвийн амьдрал өрнөх зэргээр олон жил хийсэн ажлаасаа хэдийнээс хойш залхсан тул нэг өдөр өөрчлөлт, амьдралын хэв маягаа дээшлүүлэх санаатай нөхөр нь харь нутгийг зорьсон аж.

Нөхөр нь яваад нэг л мэдэхэд нэлээн олон жил өнгөрч, эхний хоёр жил байнга ярьж сар бүр их бага хэмжээгээр мөнгө явуулдаг байжээ, гэвч сүүлийн жилүүдээс хойш… ярих нь ч ховордохын хажуугаар явуулдаг мөнгө нь багассаар сүүл рүүгээ мөнгө ч ирэхээ больжээ.

Олон олон гэр бүл салалт яг л ийм л замаар ийнхүү хилийн дээс алхаж, хилийн наана цаана урт удаан хугацаагаар амьдрах болж, тэр чинээгээр олон, олон хүүхдүүд элэг бүтэн амьдрал үзэж чадаагүй, эцэг эхийн хайр асрал үзээгүй, хагас хугас хувь тавиланг мянга мянган гэр бүл өрхийн нэгэн адил тусгаарлаж, нэг айлын нөхөр өөр нэгэн айлын эхнэр гээд хүний нутагт гүний гүнд очиж ажиллаж, амьдрахын тулд хоёр талд амьдрах болсон нь байгалийн хуулиар нөгөө талаар аж амьдралын шаардлагаар нөгөө ахмадуудын ярьдагаар хол нь холдож, ойр нь ойртдог гэгчээр салах болсон нь нийгэмд сөргөөр нөлөөлж гэр бүл салалтын тоог хэдэн хувиар нэмэгдүүлсэн аймшигт тоо өнөөгийн нийгмийн нийтлэг үнэн бодит дүр төрх аж.

Энэ хугацаанд Цэцгээ нөхрийнхөө явуулсан мөнгөөр нэг өрөө байртай болсон хэдий ч нөхрөөс салахдаа гэр бүл цуцлуулах шүүх хурал дээр хэлэхдээ ” эд хөрөнгийн маргаан байхгүй, юу ч авахгүй гээд ! хоёр хүүхдээ өөрөө авах ба эцгийн зүгээс тэтгэмж ч авахгүй, мөн гэр бүл болдог жил хадмуудынхаа авч өгсөн хашаа байшинг ч авахгүй, тэгээд ч гэр хороололд амьдарч чадахгүй гээд залуу насны омголон аагиар хэтэрхий бардам загнасан нь гашуун агаад хатуу үнэн юм.

Харин сүүлд үнэхээр амаа барьж дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байх цаг ирэхийг огт төсөөлөөгүй, өөрийнхөө нэр дээр байсан байрны ордерыг нөхрийн нэр дээр шилжүүлж харин чи надад таван сая төгрөг өгөөрэй, би гадагшаа явна.

Тэгвэл би байрнаас татгалзана гээд хэлэхэд нөхөр нь зөвшөөрч цаг тулах дээрээ, тэр хэлсэн амандаа хүрээгүй ордероо нэр дээрээ болгосон юм. Ёстой юм үзээгүй, хүний мөсгүй хүйтэн сэтгэл гаргаж дөнгөж л нэг сая төгрөг өгч үлдэгдлийг нь дараа өгнө гээд худлаа бултчихсан, чааваас …гэж!

~ Эр хүн гэдэг хэзээ ч хүн чанаргүй байж болохгүй дээ !

Хөөрхий… гэтэл ийм л хүнтэй гэр бүл болж явах гэж дээ !

~ Яах гэж суув даа, чи минь ! гээд өөрийгөө буруутгаж явсан цаг тун саяхан.

~ Хүүхэд байхад ээж нь хачин гоё савхин дээл өмсөж, гадсан өсгийт гэгч дээр тог тог гээд хүн бүрийг эргэж харахаар хачин цэмцгэр явдаг дурсамж тодордог.

~ Би том болохоороо яг ийм савхин дээл заавал авч өмсөх юм шүү! хэмээх хүүхэд насны мөрөөдлөө санаж тэр жил нөхрийнхөө өгсөн сая төгрөгийн дээжээс өөртөө бэлэг болгож торгомсог зөөлөн тас хар эмжээр нь цагаан судал гүйсэн савхин дээл авч, үлдсэн мөнгөөр нь ойр зуур юм хийсэн.

Сайхан ч дээл учир өнгөрсөн жилүүдэд хааяа нэг хоёр гурван удаа өмсөнө. Одоо тэр дээл нь хаа нэгтээ далдын далд хайрцаганд дарагдаастай байх хаяж ч болохгүй, өмсөх ч сонирхол ч байхгүй өнөөг хүртэл байсаар гэр бүл салалтын түүхт дурсамж болон хоцорчээ. Энэ олон жилүүдэд Цэцгээ хоёр хүүтэйгээ орон гэргүй, байргүй байхын зовлонг бишгүйдээ л туулж үзсэн.

~ Яагаад ч юм шарандаа юу ч аваагүй шалтгаан нь нөхөр нь байнга би, миний юм, миний хөлсөө дуслуулж олсон хөрөнгө минь ү.х.э.ж х.а.т.а.х юм үзээгүй хүний үнэргүй ойворгон загнах эр хүний шинжгүй төрх эгдүүцлийг нь хөдөлгөж байсан.

~ Цэцгээ өөртөө итгэж байсан, ёстой энэ муугаас шарандаа юу ч авахгүй дээ!

~ Би хоёр хүүхдийнхээ төлөө, өөрөө өөрийнхөө амьдралыг босгож чадна, миний гар хөдөлж, хөл минь явж буй цагт, ухаан минь сэтгэж байгаа үед өөр хэнээс ч гуйхгүйгээр хийснээ үзүүлэх мөч хэзээ нэгэн цагт ирж л таараа гэж өөрөө өөртөө тангарагласан аж.

Гэвч зориг мохошгүй, уйгагүй зан чанарын ачаар өнөөг хүрчээ.

Одоо бол өөртөө талархамаар….

Учир нь энэ арван жилүүд тийм ч амар байгаагүйг өөрөөс өөр хэн мэдэх билээ ! Эхний жил 2 өрөө байр хөлсөлж, дараа жил нь нэг өрөө болж, гурван жилийн дараа хажуу өрөө, нийтийн байр нүхэнд амьдрах нь холгүй хаа сайгүй амьдарч хүнд бэрхийг үзэж, уйлж дуулж, шантарч, хаа хүрэхээ мэдэхгүй, хаана хонохоо мэдэхгүй, хүүхдээ дагуулаад энд тэнд хонож, х.ө.ө.г.д.ө.ж т.у.у.г.д.а.ж явсан он жилүүд… бий !

Өдөр алгасахгүй у.й.л.ж явсан өдрүүд…

Түүнд хэн тусласан, хэн ч туслаагүй !

Тэр эр хүний нөмөр нөөлгө дор эр хүнд хэзээ ч итгэж найдахыг хүсээгүй, мөн өөр бусдад нүүр өгөөгүй явсаар өнөөг хүрсэн, зүрх сэтгэл бардам хэвээрээ явсаар ч ирсэн юм хойно, болно доо болох л ёстой… гэж тэр зөвхөн өөртөө итгэж, өөрийн хүчиндээ итгэж, өөдрөг зөв бодолд цаг ямагт ажил хийж, цаг наргүй ажиллаж байсны хүчинд, өөрөө өөрийгөө зоригжуулж байсны ачаар өнөөдрийн энэ хэмжээнд хүрсэн аж.

Бас чиг тийм амар хялбар байгаагүйг … Цэцгээ я.с .м.а.х.а.н.д.а.а шингэтэл мөнгөний үнэ цэнийг ойлгосон.

Тэр сая төгрөг олчихоод буцаагаад сая төгрөг үрж явсан нэгэн….

Мөнгөгүй байхын зовлонг ер үзээгүй цаг ямагт үрж амьдарсан, хийж буй бичил бизнес нь дампуурч хармнаандаа 100 төгрөгний үнэр сураг ч үгүй байсан цаг түүнд бий.

Гэхдээ тэр энэ бүхнийг давж туулсан. Маш их хөлс гаргаж, нулимас дуслуулж, сэтгэлдээ гүн ш.а.р.х авч, дотоод сэтгэлдээ амгалан тайван төлөвд оршиж сайн цагийн нигуур нэг л өдөр өөрт нь хишиг буян болж ирнэ гэдэгт итгэж байсан.

Гэтэл тэр цаг үе нь өнөөдөр тохиож буй мэт санагдана.

Учир нь олон жилийн чармайлтыг өөртөө бий болгож хоёр хүүхэдтэйгээ өөрийн гэсэн орох оронтой болох гэж байгаа энэ агшин хэзээ ч үл мартагдах баярт мөч.

Маргааш өглөө тэр мөрөөдлөө биелүүлж шинэ байрандаа нүүж орно.

Цэцгээ бүгдийг мартаагүй, 100 төгрөггүй явж байснаа, нүхэнд амьдрах нь холгүй явж байснаа, найз хүүхнийдээ хонож байсан өдрүүдээ, бас аж амьдрал бизнес нь төвхнөж тогтсон найз дээрээ очиж автобусны мянгахан төгрөг гуйх гээд хэлж ч чадалгүй шүлстэйгээ залгиж явснаа, гэдэс нь хонхолзоод дуугарч явснаа, хоёр хүүхдээ элэг бүтэн аз жаргалтай амьдруулах юмсан гээд зорилго тавьж явснаа, яриад байвал сайн муу түүх, өөрийн гэсэн орон гэртэй болох ухаан мунхаг чадал дутаж үрсийнхээ жижигхэн хоёр зүрх сэтгэлийг ш.а.р.х.л.у.у.л.ж нулимсыг нь асгаруулж явснаа бас мартаагүй ээ!

Гэвч, тэр хэзээ ч нөхөртөө хар муу санаж, з.ү.х.э.ж, х.а.р.а.а.ж, г.о.м.д.о.ж яваагүй нь баттай үнэн.

Мандахын улаан ургах нарнаар тэр зүг рүү нүүдэл хийнэ.

Шинэ байранд орно. Тэр харсан тэнгэр, хувь тавиланг нь даасан бурхандаа талархнам.

Амьдрал гэдэг таашгүй бүхнээр баялаг…

МАРГААШ…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button