Өгүүллэг

Ааваасаа өнчирч хоцорсон сэтгэлийг минь бүлээлцүүлж хайрласан.Хайр хайр….хайраас л амьдрал эхэлнээ гэж …..

Олон жилийн өмнө орос цэргүүд нутаг буцаж,анги салбарууд нь эзгүйрч,монголчууд барилга байшинг нурааж,зөөж ашиглаж байлаа .Хүмүүсийн жишгээр том ах маань тэндээс мод зөөж,шинээр худалдаж авсан хашаандаа сайхан том урт тэр хавьдаа л байхгүй сайхан байшинг сэтгэл зүрхээ шингээн барьж өгч билээ.

Бид бүгд тэр тусмаа аав ээж минь их баярлаж,хуучин байшингаас минь хувь илүү саруулхан том том өрөөтэй гоё байлаа.Ах маань ч байшин барьж өгчихөөд гадагшаа явчихаж билээ.Хаврын эхэн сар өнгөргөөд шинэ байшин руугаа нүүж орлоо.

Хаврын сүүл сараас аав минь ө.в.д.ө.ж,намрын тэр өдөр бид бүхнээсээ салан одсон юм.Тэгэхэд л сэтгэл гэгч харанхуй манан дунд төөрч яваа юм шиг бүүдийж билээ.Намайг ингэж их энэлэн ш.а.н.а.л.ж байхад муу ижий минь бүр хэцүү байсан байх,өдөр нь бүгд ажил төрөл гээд орой нь гэр хашаа маань томдож ханхайгаад,бүгд ороо нийлүүлээд,ээжийнхээ бөөрөнд шигдээд унтдаг байлаа.

Унтах хүртэл ээж маань аавтай анх танилцсан түүх бүхий л амьдралаа ярьж өгдөг байсан юм.Аав ээж 2маань 40жил 6сар амьдарчээ.Тэрхэн үед дэлхийд манай гэрбүл ганцаараа үлдсэн юм шиг тийм мэдрэмж хааяа төрж,хүүхэд насны элдэв томоогүй бодол эргэлддэг байв.

Урт өвөл тэгсхийгээд өнгөрлөө.Ээж маань хүмүүстэй их эвтэй уужуу сайхан сэтгэлтэй хүн байсан юм.Арын хашаанд настай эрлийз өвөө эмээ 2амьдардаг байлаа.Эмээ их хөөрхөн ээж маань эмээд их хайртай хоолоо хийгээд л дуудна.Төрсөн эмээ ээж хүүхдүүд шиг л амьдарлаа.

Зун дуусч намар эхэлтэл өвөө эмээ 2 цагаан шуудай авч,2хувааж тор оёдог болов.Тэрэнд нь манай гэрээс ээж бид 2 тусалж оёж эхлэв.Оройд ажлаасаа ирээд л оёно.Сүүлдээ айлаас оёдлын машины хөл олж ирээд машинаа суурилуулж,оёж гарваа.Хэдэн мянган тор оёсондоо.

Эмээг хайрладаг байсан болохоор бүх л сэтгэлээ зориулж байлаа.Тэр үед тийм тор их зарагддаг өвөө аваачаад бөөндөж зардаг байсан юм.Энэ нь бас аавыг санах зүрх сэтгэлийг минь түр сатааруулж байсан болохоор дуртай хийдэг байлаа.

Ээжид минь мөн адил тийм бодол төрж байсан байхдаа.Тор оёогүй үедээ өвөөгийнд орж гэрийг нь цэвэрлэж,ээж эмээтэй б.у.у. халж суудаг байв.Муу ах дүүгээс хар элгийн хүн гэж үнэн сайхан үг шүү.Эмээ ч надад хайртай гэж юухэв.

Би арван жилдээ их царай муутай эмгэн сэвхтэй /шар будаа шиг харагддаг/ тийм охин байлаа.Тэгсэн тэр зун нүүрээр их үргэлжилсэн сэвх нэмэгдээд ичмээр байлаа.Эмээ нэг өдөр чиний сэвхийг чинь арилганаа чамд зэс түмпэн олдохуу гэв.

Би ч баяртай түмпэнгийн эрэлд гараад оллоо.Эмээ хэлж байнаа намрын дунд сарын шинийн 15-ны шөнө дунд зэс түмпэндээ ус хийгээд сарны гэрэлд нүүрээ угаа гэвээ.Тэгээд ээж маань миний ард зогсоод л эмээгийн хэлснээр угаалаа.

Тэгээд л сарын дотор тэр муухай үргэлжилсэн тод толбонууд ул мөргүй арилж билээ.Ингэж би гэдэг хүн хүний нүүр өөд эгц харахтай болж билээ.Намрын сүүлээр эмээ халтирч унаад хөлөө х.у.г.а.л.ч.и.в ээж эргэж тойроод,би гэдэг хүн ажил гээд олигтой эргэж тойрч чадсангүй.

Нэг өдөр эмээд дуудуулаад оров.Дуртай жигнэмэгийг нь хийгээд орлоо.Эмээ их турж,нүднээс гарсан байлаа.Хараад л у.й..л.ж билээ.Нулимс гэгч нүдний аяганд багтахгүй урсаар,эмээгээ ийм болсонд итгэж өгөхгүй л байлаа.

Миний охин сайхан амьдрах болноо гээд гарыг минь илж байсан нь одоог болтол сэтгэлээс уяатай байх юмдаа.Маргааш нь эмээ ө.н.г.ө.р.ч ээж бид 2 бүх ажил явдлынх нь хоол ундыг хийж билээ.

Эмээгийн тэр их хайрыг мартахын аргагүй ээ.Зөв хайрласнаар амьдралыг үзэх үзэл өөрчлөгддөг юм.Ааваасаа өнчирч хоцорсон сэтгэлийг минь бүлээлцүүлж хайрласан.Хайр хайр….хайраас л амьдрал эхэлнээ гэж …..

Туул Цэдэн-Иш

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button