x

Like дарж мэдээгээ үзнэ үү

Өгүүллэг

Цалингаа аваад охиндоо гоё гутлын аваад ирнэ гэж гарахдаа дахиж хэзээ ч ирэхгүйг нь мэдсэн бол…

Сайн байна уу? Намайг Нарангэрэл гэдэг. Би энэ хорвоогийн хамгийн сайн аавтай хүн. Аав маань намайг хүнээс дутаахгүй гэсэн дээ хүний хийж болох хамгийн муухай ажлыг хийгээд ирдэг байсан ч гартаа Зайрмаг барьсаар инээчихсэн ирдэг байж билээ. Авсан бүх цалингаа зуун төгрөг ч дутаалгүй ээжид авчраад өгчихнө.

Ээж гараад л сарынхаа хэрэглээг авна. Илүү гарсан мөнгөөр нь надад заавал нэг юм авна. Намайг яг долдугаар ангид байхад аав маань ТҮК-ийн ажилтан болоод гэрийн бараа бараг хархаа болчихсон байлаа. Үүрийн гурав дөрвөн цагт гарч яваад их л орой ирдэг.

Манайх Шаргаморьтод байдаг болохоор автобус зогссон үед алхаад заримдаа замын унаанд суугаад ирнэ. Тэр үед би аль хэдийн унтчихсан байдаг байсан.

Нэг өдөр ангийн маань охин өсгийтэй хөөрхөн цагаан гутал өмсчихсөн байсныг хараад цагаахан атаархаж өнөөдөр унталгүй аавыгаа хүлээж байгаад тийм гутал аваад өг гэж гуйна гэж шөнө болтол аавыг хүлээлээ. Хүсэн хүлээсэн мөч ирж аав хаалга онгойлгоод ороод ирсэн.

Ээж аавыг хэдэн цагт ирсэн ч хамаагүй хүлээж суугаад хоолын халааж өгчхөөд унтдаг байсан. Нэг нэгэндээ ямар их хайртай байсан нь энгийн зүйлсээс харагдан.

Аав хоолоо идэж дуусгаад миний охин унтахгүй яасан юм гэхэд нь хүүхэд байсан юм болохоор манай ангийн тэр гоё гутал өмсчихөж та надад аваад өгөөч гэхэд аав нь маргааш цалингаа буухаар аваад ирнэ гэж хэлээд намайг зөөлхөн үнсээд унтуулсан. Маргааш нь өдөржин догдлоостой аавыг ирэхийг хүлээнэ.

Орой хаалга онгойж догдлон гүйж ирэхэд аав биш ц.а.г.д.а.а ах ороод ирсэн. Ээж а.й.ж сандарсан нь илт. Өнөө ц.а.г.д.а.а та сэтгэлээ бариарай танай нөхөр зам тээврийн о.с.л.о.о.р ө.ө.д болчихлоо гэсэн.

Тэр үеэс хойш юу болсон юм бүү мэд. Уйлаан орилоон чарлаан болж нэг л мэдэхэд аавыгаа нутаглуулаад ирчихсэн зогсож байсан. Аавын маань о.с.о.л.д орохдоо биедньбайсан зүйлсийг гаргаж өгөхөд надад амласан цагаан өнгийн хөөрхөн гутлыг авчихсан байсан. Тэр гутлыг хайрлаад нэг ч өмсөж чадаагүй. Одоо болтол нандигнан хадгалсаар л байна даа…

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button