Өгүүллэг

“АМЬДРАХЫН УЧИР” – Миний харанхуй амьдралд гэрэл асааж өгсөн хүн бол т.а.л..и.й.г.ч. юм

Зулын тосны нялуун үнэр өрөөнд нэвт шингэжээ. Дөч орчим настай болов уу гэмээр залуугийн зургийн өмнө зул бадамлан асч цонхоор орж ирэх салхины аясаар үе үехэн намилзана. Буйдан дээр суух эмгэн т.а.л.и.й.г.ч.и.й.н зураг өөд гөлөрчээ.

Уг нь толиотой байрын гэмээр тэрхүү эмгэн үрээ алдсан эхийн сэтгэл дотор чухам юу болж буйг үгээр илэрхийлж үл чадам тийм л гүнзгий шаналалд автжээ. Саяхан хар өнгөөр будуулсан үс нь цайж, хэдий нүд нь бүлцийж хавдсан ч зовхийг нь тойрсон олон гүн үрчлээснүүд улам тодорч, уруул нь өмөлзөөд, царай зүс нь аргагүй ихэд доройтжээ.

Наана нь буйдан дээр хараажаар тамир муутай өвгөний шарлангуй царайд нөгөө л гүн шаналал тодорч, үрийнхээ тухай дурсамжиндаа сэтгэл хөвөрдөж суугаа нь илт тааз өөд ширтжээ. Гэрт эмгэн, өвгөн хоёроос гадна том хүү, охин хоёр нь байх ч тэд чимээ үл гарган хааяа нэг том өрөөгөөр шагайчихаад ихэнхдээ гал тогооны өрөөнд шуухитнах нь хөгшчүүлээс өөр хүнгүй мэт эл хуль оргино.

Хаалга зөөлөн тогших чимээ аниргүйг эвдлээ. Гаднаас цэвэрхэн хувцасласан нэгэн эрийн хамт нэвшингэ үнэр нэвт шингэсэн, арьс нь ү.х.э.ж харласан, үүдэн хоёр шүд нь уначихсан, өрөөсөн нүд нь булдруу болтлоо х.а.в.д.а.ж хө.х.ө.р.с.өн залуугийн хамт орж ирэв.

Гудамжны а.р.х.и.ч.и.н залуу цэвэрхэн хувцастай эрийн ард бараадасхийж том өрөөнд ороод үүд хавьцаа сандал дээр суулаа. Цаад өрөөнөөс том хүү орж ирэн ядруу эр рүү гайхасхийн харснаа эхийнхээ дэргэд очин суув. Тэд хэд гурван үг сольж, дуугүйхэн цай, хоол идсэний хойно ядруу эр гэнэт хоолой нь эвгүй дуугарч хэнгэнэн мэгшив. Тэгснээ нулимсаа арчаад:

-Хэдий бие минь а.р.х.и.н.д ж.и.в.с.э.н ч миний хүн чанар ж.и.в.э.э.г.ү.й шүү. Би үдэх ёстой хүний нэг. Т.а.л.и.й.г.ч маань хааяахан балгачихдаг эр байсан болохоос над шиг яадгаа алдсан хүн байгаагүй юм аа. Тааралдахаараа халаасанд байгаа хэдээ өгчихөөд “Хоол авч ид ээ л” гэдэг, тийм сайхан нинжин сэтгэлтэй хүн байсан юм. Хүний муу нь биш сайн нь эхэлж явах юм даа. Тэгээд бүр залуугаараа шүү гэж гүвтнэлээ.

Эмгэн сая тэр залуу руу харц тогтож ажсанаа түүний өмссөн хир дагинд баригдаж, өнгөө алдсан саарал хүрмийг тогтож хараад хүүгийнх нь болохыг танижээ. Тэгмэгц сэтгэл нь сэмэрчихэв. Тэрхэн хооронд юу юугүй хүү нь хаалгаар ороод ирчих юм шиг бодогдоод нүдэнд нь нулимс дүүрээд ирэхэд доош тонгойн алчуураар арчсанаа санаа алдлаа.

Хэдэн жилийн өмнө хүүтэйгээ хамт захаас хүнс цуглуулж явахдаа тэр хүрмийг авч өгөхөд хүү нь ихэд дургүйцэж “Удахгүй цалин буухаар би өөрөө авчихна” гэж цааргалахад нь загнах, гоморхох хоёрын завсраар үг дайж байгаад өмсгүүлж билээ.

-Хэрэгтэй гэвэл з.ү.р.х.э.э ч с.у.г.а.л.а.а.д өгч чадах хүн байсан гэж ядруу эр үргэлжлүүлэн бувтнав. Тэгснээ халаасаа ухан хаанаас олсон юм болдоо гэмээр, их л далд хадгалсан нь илт үрчийж нугаларсан арван мянган төгрөг гаргаад алгаараа хэдэнтээ үрчиж тэнийлгэснээ т.а.л.и.й.г.ч.и.й.н зургийн өмнө очиж мэхийн тавив.

Тэрээр хүрд эргүүлээд алгаа хавсран наманчлан гурвантаа мөргөөд эргэж суудалдаа суухад түүний царайд сэтгэл уужирсны талбиун төрх тодрон байлаа. Саях явдлын дараа хэнч дуугарсангүй, өрөөнд эргээд нам гүм ноёлов. Цэвэрхэн хувцастай эрийн санаа алдах дуу өрөөнд байгсдад тодоос тод сонсогдоод тэрээр хоолой зассанаа:

-Надад а.р.х.и.н.д ороод, сүүлдээ гудамжинд гарч хүн бүрт адлагдаж явсан хэцүүхэн үе бий гээд яриагаа эхлэв. Тэрээр доош тонгойн байснаа толгой өндийж т.а.л.и.й.г.чийн зураг руу хараад:

-Өнгөрдөг шинэ жилээр би дотроо засчих санаатай дэлгүүрийн үүд сахиж зогстол т.а.л.и.й.г.ч ирж таарсан. Миний баярласан гэж жигтэйхэн, аз нь гийсэн мөч байлаа. Ганц юмны мөнгө гуйтал намайг дэлгүүр рүү дагуулж ороод надад а.р.х.и биш эхнэр, хүүхдэдээ өгөөрэй гээд хоёр бэлэг, нэг в.и.н.о авч өгөөд гэртээ харь гэж хэлэхэд нь миний у.у.р ч хүрэх шиг, бас баярлах шиг ч болж цээжин дотроос нэг зүйл огшоод ирсэн.

Би тэр бэлгийг аваад эргэлзэж тээнгэлзэлгүйгээр шууд гэртээ харьсан. Эхнэр маань ч намайг у.у.ч.и.л.ж тэр өдрөөс хойш дахиж а.р.х.и амсалгүй сайхан амьдарч байна. Миний харанхуй амьдралд гэрэл асааж өгсөн хүн бол т.а.л..и.й.г.ч. юм.

Уг нь тэр мөнгөөр эгчдээ, хоёр хүүхдэд нь бэлэг авч өгөх гэж байсан юм билээ. Т.а.л..и.й.г.ч хүнийг голдоггүй, хэнтэй ч нөхөрлөж чаддаг, хүнд хар буруу санадаггүй, даруу хүн байсан гэж хэлээд хариугүй гоожих гэж байсан нулимсаа гарынхаа алгаар арчлаа. Тэрээр халааснаасаа дугтуйтай мөнгө гаргаж талийгчийн ахад өглөө.

Энэ зуур ядруухан эр сэтгэлдээ т.а.л.и.й.г.ч.т.а.й ярилцаад байна уу гэлтэй түүний зураг руу удаан харж сууснаа:

-Би одоо а.р.хи. у.у.х.г.ү.й ээ. Хүн шиг амьдарна. Амалж байна гэж гэнэт дуугарав. Эмгэн хүү өөд уяран харж:

-Болж дээ болж, миний хүү гэж хэллээ.

Хоёр эрийг гарч явсны хойно гал тогооны өрөөнөөс т.а.л.и.й.г.ч.ийн эгч хүрч ирээд хаалга түшин зогсож байгаад:

-Дүүгийн арван жилийн ангийнхан нь ирж яваа гэнэ. Сая утсаар ярьлаа. Бас өмнө нь ажиллаж байсан хоёр байгууллагынх нь хамт олон ирж байна гэнэ хэмээн намуухан хэлээд тэсэлгүй уйлчихав. Амандаа “Дүү минь дээ” гэж шивнэсээр байх ажээ.

Тэрхэн мөчид “Хүн бүр өөрийн орон зай, оршихуйтай. Гагц тэр орон зайдаа ямар мөр  үлдээх нь амьдрал билээ. Хожим чамайг сайнаар санан дурсаж байвал чи амьдарч чаджээ гэсэн үг. Харамсалтай нь үүнийг чи мэдэж чадахгүй. Тиймээс муугийн үйл тарилгүй, даруу амьдар.

Үүний тулд чамд орон зай, оршихуй заяасан юм” хэмээх Арабын цөлд нүүдэллэн амьдарч асан эртний нэгэн овгийн ахлагч Хасан Бам И Жябын хадан дээр сийлэн үлдээсэн бичээсийг хаа нэгтэй номноос уншиж байсан нь том хүүгийн санаанд гэнэт зурсхийв.

Тэгээд хүн баян ядуу, сайхан муухай, алдар нэртэй байхаас илүүтэй хүн чанартай байхын утга учрыг тэрээр тунгааж сууснаа дүүгийнхээ яагаад тийм ганцаардмал амьдарч байсныг учрыг тайлжээ. Эгэл, даруу нэгэн нь түлхэгдэн шахагддаг нийгэм ажээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button