Өгүүллэг

“ҮЛДЭГСЭД”- “Ээж ээ, таныг би их санаж байна. Хурдан ирээч” гэсэн бичээс байхыг уншлаа

Шөнө дунд гэнэт бүлээрч, тачигнатал шүдээ хавиран, дагжин чичирсээр үүр шөнийг арай гэж барсан бүсгүй нар ургах алдад орноосоо чүү ай өндийгөөд бөгшүүлэн ханиахад дуунаар нь эмгэн нойрноос сэржээ. Тэрээр гэрийн тооноор тусах өглөөний сүүмгэр гэрэлд бэрийнхээ хувхай цонхигор царайг хараад айхдаа “Ээ, элий минь” хэмээн чангаар уулга алдахад өвгөн цочсондоо бондгосхийн өндөлзлөө.

-Охин минь, бие чинь яагаа вэ? Царай зүс чинь базаахгүй харагдана гэж эмгэн сандран үглэх зуураа дээлээ углаад авдрын өмнө гудас зулсан орон дээрээ бөгтийчихсөн амаа даран ханиах бэр өөдөө майжигнасаар очиж дэргэд нь сөхрөн суумагцаа магнайд нь гараа хүргэлээ.

-Их халуунтай байна. Өчигдөр орой хонь хаших гэж яарч сандран нөмгөн дээлтэй гарч гүйгээд хаврын хүйтэн салхинд цохиулчихаж. Хэвтэж бай охин минь. Босох гэсний хэрэггүй хэмээн эмгэн уулгамчлаад баруун орон дээр уухилсаар хувцаслах өвгөн өөдөө зэрвэс харангаа амандаа “Юутай ч хүйтэн жин тавих хэрэгтэй” гэж бувтнаснаа үүд рүү эргэн гантай уснаас шанаганд хутгаад унинд өлгөөтэй алчуурыг авч дотор нь дүрэн базлаа.

Нойтон алчуураа дундуур нь эвхээд бэрийнхээ магнай дээр тавиад түүний хэлээ булталзуулан хатсан уруулаа шилэмдэх, хүндээр амьсгалах чимээг түгшин чагнаархаж байхдаа “Сураг чимээгүй хэдэн өдөр боллоо. Яадаг хүүхэд вэ” гэж адуугаа эрнэ гээд гарсан хүүдээ дотроо гоморхсоноо охины цаагуур эвхрэн унтах бондгор жаалыг хармагцаа хошуу дэвсэн эвийлэв.

Өвгөн өндийж бэрийн царайг харц тогтоон хэсэг ширтсэнээ духаа атиралдуулахад хөмсөгний цаанаас түүний жартгар нүд хилэнтэй гялалзахыг эмгэн үзээд хүүдээ уурсаж буйг нь ядах юмгүй ойлгов.

Эмгэн жаазны ардуур гараа явуулж дугуй төмөр сав гаргаж ирээд онгойлговол хэдэн гялгар цаастай э.м үзэгдлээ. Тэрээр э.м бүрийг аван бичгийг нь нүдэндээ наах шахам ойртуулж амандаа үсэглэж уншсаар сая нэг хайсан э.м.э.э олов бололтой өвгөн рүү баясангуй өндөлзсөнөө түүний газар цоо ширтээд, багтарсан уурандаа минчийж хүрэнтсэн царайг үзмэгцээ дуугүйхэн эргэж суув. Гялгар цаастай э.м.н.э.эс хоёр ширхэгийг аваад:

-Миний охин энэ э.м.и.й.г уучих гэхэд бэр аниатай аньсагаа зовиуртайгаар нээж хадам ээжийгээ цог нь бөхсөн нүдээр удтал сүүмийн ширтсэнээ толгойгоо дааж ядан өргөхөд эмгэн нэг их сүүрс алдаад дороос нь дэмнэлээ.

-Аяганд цай хийгээдэхээч гэж эмгэнийг хэлэхэд өвгөн сонсоогүй мэт хэсэг дүмбийн сууснаа гэнэт ухаан орж ухасхийн данхтай цайнаас аягалаад хөгшин рүү сарвайлаа. Бэрийнхээ аманд э.м.и.й.г хийж аягатай цайг уруулд нь хүргэхэд бүсгүй хоёр балгаад толгой дохисхийх шиг болоход эмгэн дэргэд нь бөгтийн зогсох өвгөндөө цайг өгөөд охиноо эвтэйхэн хэвтүүлэв.

Гэнэт бэр нь амандаа үл ойлгогдох үгс бувтнаж, амьсгалдаа түүртэхдээ цээжээ түхэлзүүлэн өндөлзөөд толгойгоо савчин хүндээр яраглахад ингээд а.м.ь т.а.в.и.х нь энэ үү гэж хоёр хөгшин а.й.с.а.н.д.а.а с.ү.н.с. нь з.а.й.л.ч.и.х шахжээ.

Эмгэний нүднээс нулимс бөнжигнөн урсаж, өвгөний аньсага чийгтээд ирэв. Ашгүй, төд удалгүй бүсгүйн амьсгал жигдэрч, халуундаа дуг хийх шиг болоход сая хоёр хөгшний сэтгэл бага ч атугай тайвширчээ. Өвгөн санаа алдсанаа:

-Ер нь даруйхан мордъё. Сумын төв орж э.м.н.э.л.э.г.т хэл хүргэхгүй бол горьгүй нь гэж шивнээд гэрийн баруун хатавчинд байх эмээлээ тэврэн гэрээс гарлаа. Тэрээр холгүйхэн байх аргамжаатай морь руугаа алхах зуураа хүүгийнхээ явсан зүг ирж байж магад гэсэн шиг горьдон хараа бэлчээв ч хоосон толгод дүнсийх ажээ.

Үд хэвийх алдад морьдын хөлийн төвөргөөн, адуу янцгаах чимээнээр хүү аавыгаа ирж явааг мэдээд гэрээс годхийн гарч өмнөөс нь тосон гүйлээ. Аав нь морин дээрээсээ ганцхан тонгойгоод хүүг сэвхийтэл өргөж өмнөө дүүрээд шогшуулсаар уяан дээр ирэв. Тэрээр хүүгээ тэврэн буулгаад морио уянгаа хоттой хонь руу харснаа:

-Яасан эрт хонио хашаа вэ? гэж аашлангуй дуугарахад хүү гэмшин доош тонгойчихов. Хүүгийнхээ толгойг илээд дахиж үг хэлсэн ч үгүй тэрээр гэр өөдөө алхахад хүү түүний гараас хөтлөөд алхааг нь гүйцэх гэхдээ зэрэгцэн шогшив.

Гэрт орж ирмэгцээ хоймор, жаазтай бурхны өмнө хүрд эргүүлэн наманчлан суух эхийгээ гайхангуй харснаа хүү:

-Арай гэж адуугаа Ховоотын хонхороос оллоо. Цэнгэлмаа хаачаа вэ? гэлээ.      Эмгэнийг хариу хэлэх завдалгүй жаал хүү өмнүүр нь орж:

-Ээж э.м.ч.т.э.й хамт сумын төв орохоор явсан гэж дуржигнуулав.

-Юу болоо вэ? гэж эцэг нь хүү өөдөө мэлэрснээ урд шөнийн явдлыг санаад хамаг бие нь зарсхийхэд “Бурмааг нөхөр тогтдоггүй д.э.в.т.э.й хүүхэн гэцгээдэг. Арай тэрнээс болсон юм биш байгаа” гэж эрхгүй боджээ.

-Гэнэт халуурч, ухаан нь орж гараад их сандаргалаа. Аав чинь сумын төв орж э.м.ч дуудаад ашгүй түрүүхэн э.м.н.э.л.э.г ирээд аваад явсан гэж эх нь хэлээд шургуулга татсанаа шаазан аяга аван цай хийж хүүдээ өглөө. Хүү нь бодол болж аягатай цайгаа шорхийн оочих ажээ. Тэрээр гэнэт толгой өндийж:

-Би сумын төв явлаа. Юмыг яаж мэдэхэв. Ээж минь, та мэддэг маань, тарниа сайн уншаарай гэснээ хүүгийнхээ зулайг үнэрлээд магнай дээр нь үнсэж:

-Миний хүү, эмээ, өвөөгийнхөө үгэнд сайн орж байгаарай. Аав нь удахгүй ээжийг нь дагуулаад цугтаа ирнэ гэж хэлээд өндийхөд гэрийн гадаа дөрөө хангинан, морь үүрсэж, битүүхэн ханиах дуун гарав. Өвгөн ирж буй нь энэ ажээ. Хүү түүнийг угтан гэрээс гараад:

-Аав, би адуугаа олчихсон. Одоо сумын төв… гээд үгээ дуусгаж амжаагүй байтал өвгөний дуу тачигнаад явчихав.

-Энүүхэн хойшоо гүйсэн адууг хэчнээн хоног эрдэг юм? Ингэхэд чи амьтны нойтон үрийг жаргаах гэж авч суусан юм уу, з.о.в.о.о.х гэж авч суусан юм уу? гэж дуу нь хадсанаа пид пид хийх чимээ гарч хүүгийн “Ёоё, байя аа аав. Ө.в.д.ө.ж байна шүү дээ” гэж хашгирах дуулдав. Удалгүй өвгөн гэрт орж ирээд хоймор завилан дуугаа хурааж, дүнсийчихэв.

Сумын төв рүү э.м.н.э.л.э.г.т үзүүлэхээр явсан ээжийг нь авчирна гээд мордсон эцэг нь хэд хоногийн дараа ганцаараа ирснээс хойш гэртээ тогтохоо байжээ. Эх нь эргэж ирэлгүй их л удахад хүү аргагүй санаад хааяа өөрийн мэдэлгүй орондоо ш.э.э.ч.и.х.д.э.г болжээ.

Тэр бүрт эмгэн “Эвий минь” гээд үнсэж буруу харж суугаад сэм нулимс унагадгийг хүү анзаарсан ч үгүй. Гагцхүү хоймрын авдар дээрх эхийнх нь зургийн өмнө ямагт зул асаалттай байхыг гайхан харж бяцхан оюундаа учрыг нь олох гэж зүдэрдэг байлаа.

-Энд байхаар сэтгэл уймраад хэцүү байна. Тогтож суух арга даанч алга гэж хэлчихээд эцэг нь хэд хоногоор явж байгаад ямагт с.о.г.т.у.у ирэх болжээ. Өглөө нь гэнэт түүнийг олж хараад энгэртээ тэврэн учир зүггүй эхэр татахад өвгөн, эмгэн хоёр хар дуугүй гараад явчихдагт нь хүү бүр гайхаж хоцорчээ. Тэгснээ эцэг нь дахиад л мордоод давхичихна. Тэгж байтал нэг өдөр өвгөн:

-Удахгүй талийгчийн хоног хураах цаг болох нь гэв. Хүү өвгөн рүү гайхан харснаа:

-Т.а.л.и.й.г.ч. гэж юуг хэлж байгаа юм? гэж асуулаа. Өвгөн санаашраад:

-Холоо явсан хүнийг хэлдэг юм гэж хариулжээ.

Тэр орой эцгийг нь ирэхэд өглөө нь өвгөн:

-Ачаа дагуулаад аргал түүгээд ир гэж эмгэнд хэлээд аавтай нь хоёулахнаа үлджээ. Гэрийн хаяа түшүүлэн тавьсан шээзгий авахаар тонгойж байхдаа хүү өвөөгийнхөө “Чи энэ бяцхан амьтныг өрөвдөхгүй байна уу” гэх үгийг хальтхан сонсож амжжээ. Тэгээд шээзгийгээ үүрээд савраа толгой дээрээ эргүүлсээр эмгэний араас гүйжээ. Тэр өдрөөс хойш дахиж аав нь хонуутаар явахаа болив. Нэг удаа хүү эцгээсээ:

-Та ээжийг авчирна гэсэн яасан бэ? Их удаж байна шүү гэж асуужээ.

-Ээж нь бүр холоо явчихсан гэж хэлээд эцэг нь тэртээ алсад дүнхийх уулс руу заажээ.

-Намайг орхиод уу? гэснээ хүү өвгөний хэлснийг гэнэт санан:

-Хол явсан хүнийг т.а.л.и.й.г.ч гэдэг биз дээ гэлээ. Эцэг нь дуугүйхэн толгой дохиод:

-Гэхдээ өдөр бүр тэнгэрээс бид хоёрыг юу хийж буйг ээж нь харж байгаа. Тиймээс миний хүү хичээлдээ сайн шамдана шүү. Одоо хоёр дугаар ангид орж том агаа болно гээд хүүгийнхээ хацар дээр үнэслээ.

Өдөржин хонь хурга эргүүлсээр хүүгийн ам цангахад тэрээр горхи руу чавхдаж очоод эрэг дээр нь хэвтэж байгаад тонгойн хүйтэн уснаас шов шовхийн балгаснаа гэнэт ёроолд нь хэвтэх өнгө өнгийн том чулуунуудыг хармагцаа сониучирхан гараа явуулахад хуруунд нь эхийнх нь м.ө.ө.м.ийг санагдуулам мөлгөр, бөөрөнхий зүйл тэмтрэгджээ. Хүү нүдээ аниад тэрхүү мөлгөр чулууг удаан гэгч илэв. Тэгснээ гутлаа тайлан чулуудаад өмдөө шууж ус руу орон тэр чулууг гаргаж ирэн харж байснаа инээмсэглэлээ.

Хүүг хэдэн өдрийн турш горхины дэргэд өнжихийг анзаарсан өвгөн эцэгт нь:

-Ач хүү маань горхиноос чулуу зөөгөөд л байгаа бололтой юм. Юу хийдэг юм бол доо? Ганц ундны эх болсон горхио юу болж буйг чи нэг очиж харна уу даа хэмээн сэтгэл зовнин өгүүлжээ. Эцэг нь явж очоод хүүгээ горхиноос баахан чулуу зөөн эрэг дээр тараан хаясныг үзээд толгой сэгсрэн шогширч:

-Чи чинь яаж байгаа хүүхэд вэ? Горхиноос чулуу авч болдоггүй юм, миний хүү. Чамайг чулууг нь авлаа гэж энэ горхины эзэн савдаг уурлаж байгаа. Даруйхан эргүүлж тавь гэж зандрав. Бөөн чулууны захад нүцгэн өвдгөө тэврэн суух хүү дээлийнхээ ханцуйгаар нусаа арчаад:

-Та ээжийг тэнгэрээс бид хоёрыг харж байдаг гээ биз дээ. Тэгээд л би үүнийг хийсэн юм гээд мэгшчихэв. Сая хүүгийн эцэг бөөн чулуунуудыг анзаарч хараад амандаа “Ээж ээ, таныг би их санаж байна. Хурдан ирээч” гэсэн бичээс байхыг уншлаа. Хамар нь өөрийн мэдэлгүй шархираад ирэв. Тэрээр хүүгийнхээ дэргэд суун мөрөөр нь тэвэрч энгэртээ наагаад:

-Тийм ээ, хүү минь. Ээж нь харж байгаа гэж өгүүлээд тэнгэр өөд ширтэн нүдэндээ дүүрээд ирсэн нулимсаа дотогшоогоо залгилаа. Тэгээд:

-Хоёулаа сайхан амьдарна аа. Аав нь ээжид нь амласан юм гэж шивнэжээ.

Жогноогийн Бямбасайхан

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button