Өгүүллэг

Дөрвөлж дээр тавьсан тогоотой хоолноос Хариг Бадам гараараа самардан идэж суухыг хараад айсандаа Гүдэс Цүлтэм золтой л орилчихсонгүй.

Сум нутагтаа салхи шиг хөдөлгөөнтэй эр гэгдэж явсан Хариг Бадам өөрийг нь дуудуулсныг сонсоод Гүдэс Цүлтэм ихэд гайхжээ. Хагас жилийн өмнө Хариг Бадамыг зэргэлдээ сумын хоёр эртэй панз үсэргэн у.у.ж суугаад гэнэт ц.у.с х.а.р.в.а.ж ү.х.л.ү.ү.т байна гэх зайгуул үг дуулдаж төд удалгүй өнөөх чинь сэхээд өрөөл татуу болчихож хэмээх яриа хойноос нь хөвөрч билээ.

“Гоё сайхан бүхнийг эдэлж явсан ганган эр байж билээ. Гэм нь гар хатуутай хүн дээ” гэж мориныхоо явдал дунд Гүдэс Цүлтэм элдвийг бодсоор нар тонгойх алдад Бөөргөний аманд зусч буй тэдний гэрийн гадаа хүрч иржээ.

Цүлтэм хорин жилийн тэртээ амьтан хүний хараа булаасан хонгор үрээгээ алдсанаас хойш Хариг Бадамтай үг солих байтугай хаа яваа газарт нь тааралдчихгүйг хичээн мөр бултуулах болсон ажээ. Тэрээр морио зэлнээс уячихаад уяатай банхарын хөв хөв хуцахыг ч анзааралгүй гэр өөд газар ширтэн сөөг сөөг алхсаар явж оров.

Хоймор Хариг Бадам зүүн хөлөө урагш жийчихсэн хажуулдас хийн суух ажээ. Түүний хагас атгаатай зүүн гарын хуруунууд х.а.т.а.ж х.о.р.ч.и.й.г.о.о.д хэрээний сарвуу шиг махигар болсныг Цүлтэм зэрвэс харлаа.

-Сайхан зусч байна уу? гээд Цүлтэмийг хөөргөө сунгахад Хариг Бадам түүнийг нь аваад шүрэн толгойг нь үнэрлэх аядсанаа хар залуугийн зангаар их л шимтэнгүй эргүүлж тойруулж хараад буцаан өгөв.

-Сайхан л зусч байна. Алив миний охин нөгөө шимийн юмнаас чинь байгаа биз дээ гэж амаа мурчийлган хэлээд цээжээ хэржигнүүлэн хэдэнтээ ханиалаа.

-Ай хөөрхий гэж. Нэг мэдэхэд х.ү.н.и.й. г.а.р.т орчих юм даа. Би ч яахав, ү.й.л.и.й.н ү.р.э.э мэрж сууна. Танайх хуучин зусландаа буугаа юу? гэж Бадам зовиуртайгаар хэнгэнэн дуугарахад охин нь түүн рүү нэг л жигтэй сэртэсхийлээ.

-Тэндээс өөр хаа буухав гэж Цүлтэм янз муутай өгүүлээд хүүхний хоёр гардан барьсан мөнгөн аягатай с.а.р.х.а.д.ы.г авч дээгүүр нь хөвөх тосыг үлээгээд гүд гүд залгилав. Тэр хоёрын яриа нэг л эвлэж өгөхгүй байсаар хоёр литрийн хуванцар савтай нэрмэлийн ихэнхийг Гүдэс Цүлтэм ганцаар уугаад дуу нь чангарч, халамцаад ирэв. Охиныхоо хялалзах нүдийг сэм хариулж байгаад Бадам хоёр ч тагш а.р.х.и у.у.ч.и.х.ж.э.э. Явган ширээн дээрх аягатай нэрмэл рүү Цүлтэм гөлрөн харж байснаа:

-Чи ч цагтаа шуугиулж явсан даа гэж хэлээд Бадам өөд толгой өргөн:

-Хэдэн сараар алга болж байгаад ирэхдээ тэгэхээс тэгэх гэсэн юм шиг манай гэрийн урдуур баахан адуу туугаад өнгөрдөг байж билээ. Одоо санах нь ээ гөөмөн сайхан адуу байж шүү гэв.

Тэгмэгц Бадамын чихэнд морьд янцгаах нь сонсогдож, ус гүйсэн цэхэр нүдний нь угт оч гялалзаад ирэв. Тэрээр дан тэрлэгний цаанаас хэрзгэр цээжээ түхийлгэж ирээд:

-Харанхуй шөнө шидэмсний тасархай ч олоод харчихдаг уулин нүдтэй, даарч өлсөх, эцэж цуцахыг ч мэдэхгүй хэдэн өдөр морин дэл дээр дарцаглан давхичихдаг, ай мөн чиг идэр залуу байж дээ. Би чинь ихэнхдээ Сүхбаатарын Асгат, Завханы Тэсээс адуу авчирдаг байлаа гэж таахалзмар аядав.     Тэгснээ:

-Хуучин цагаар бол шилийн сайн эр байхгүй юу гэж нэмэхэд тэдний яриаг чагнан зүүн орон дээр суух охин нь тэсэлгүй жуумалзжээ.

-Яг л тийм дээ гэж Цүлтэм түүний амыг дагуулаад:

-Зунд таргалахгүй, зудад ү.х.э.х.г.ү.й мал нь урд хөндийг дүүргээд л бэлчиж байх буян юм даа гэж толгой сэгсрэв. Үүнд нь бүр хөөрсөн Бадам:

-Намайг хүмүүс Хариг л гэдэг. Эрийн сайнаар өөрөө хураасан юм. Өөрөө үрээд дуусгана аа. Яадаг юм, хэдэн малаа арван жил хаяа түшсэн гурван малчиндаа тараагаад өгчихсөн. Гэхдээ ганц үрээ хүний дор оруулахгүй явуулах ухаан надад бий гэж охин өөдөө хошуу дэвсээд:

-Өсгөнө үү, үрнэ үү өөрөө мэднэ биз. Энэ насанд нь лав хүрнэ гээд авдар руугаа хяламхийж ёроолд нь далдхан нуусан хадгаламжийн дэвтрээ санан маадгар мишээлээ. Хүүхэн орон дороос дахин савтай нэрмэл гаргаж ширээн дээр тавиад:

-Аав одоо у.у.х.г.ү.й шүү. Бие чинь дийлэхгүй гэж анхааруулаад хоол хийхээр эргэнэгээ ухаж төнхөв. Цүлтэм сүүмгэр нүдээр хүүхэн рүү харснаа:

-Ингэхэд танай хүргэн хаачаа вэ? гэж асуулаа.

-Хоёр хүүхдээ дагуулаад хот явсан. Намайг дуурайж панз үсэргэдэг бололтой юм. Чадахаасаа чадахгүй нь их дээ гэж Бадамыг дуугарахад охинд таагүй байгаа нь илт нүдээ эргэлдүүлэн жарваганав.

Цүлтэм өөд Хариг Бадам харцаараа дохиход цаадах нь хүүхнийг буруу харах хооронд аяганд нь а.р.х.и.н.а.а.с хийлээ. Бадам аягатайгаа бушуухан аваад залгилав. Тэгээд амаа арчаад мөрөө ганхуулан хөдөлгөж:

-Ганжуур, Данжуур байлаа ч

Бишрээ нь үгүй Торой

Хутагт хувилгаан байлаа ч

Мөргөө нь үгүй Торой хэмээн гэнгэнэж, дуулмар аядав.

-Зая бандида хутагт өөрийн биеэр залран ирж Торой бандид зангиа зүүж өгсөн юм гэнэ лээ. Ёстой л жинхэнэ шилийн сайн эр байж дээ гэж Хариг Бадам бувтнав.

-Эртний сайн эрчүүл чинь Шилийн Богд дээр гарч андгай тавьдаг байсан гээ биз дээ. Чи бодвол очоо л байлгүй хэмээн Цүлтэмийг өгүүлэхэд Бадам толгой гудайлгаад:

-Шилийн Богдыг зорих бүрт заавал нэг саад тохиолдоод ер очиж чадаагүй. Хэдэнтээ алсаас барааг нь харж сүслээд буцсан юмдаг. Тал газар хаанаас ч харсан майхан шиг манхайж байдаг хайрхан. Өнгөрсөн жил хүргэнтэй хамт явтал наана нь машин эвдрээд аргагүй буцсан. Одоо бодох нь ээ Шилийн Богд намайг хүлээж авахаас л дургүйцсэн байх гэж Бадам гансрав. Тэгээд дээш өлийж:

-Чи шилийн сайн эр Ухаа Балжирын тухай хууч домог дуулж байсан уу? гэж Гүдэс Цүлтэмээс асуулаа.

-Нэрийг нь сонсож байснаас цаашгүй.

-Түүнийг Дарьгангын бүх шилийн сайн эрсийн тэргүүнээр сонгох гэхэд ноёдууд шилийн хар х.у.л.г.а.й.ч гээд зөвшөөрөөгүй гэдэг. Мань эр х.э.р.э.г.т г.ү.т.г.э.г.д.э.ж ө.ш.р.ө.х.д.ө.ө Бандида гэгээний хийдийн бурханыг х.у.л.г.а.й.л.ж хайлуулаад цул мөнгө болгон хэрчээд наймаа хийж хөлжсөн хүн юм гэсэн.

Өөрийн арга заль, эр биеийн хүчээр өчнөөн адуу нутаг дамнан тууж ядуу ардуудад тараасан буянг нь ганц удаа хийсэн тэр х.у.л.г.а.й баллаж орхисон юм даа. Ухаа Балжиртай адил би ч бас нэг удаа хазаар гүйлгэх аядаж н.ү.г.э.л хураасан хүн дээ гээд санаа алдав. Охин нь түүний ярьсанд гайхахдаа дүрлийн ширтлээ.

-Залуу явахад сайн морь, сайхан эдлэлийг нүднийхээ өмнүүр өнгөрөөж тэсдэггүй байлаа. Сэтгэлд орчихсон л бол үнээр з.о.д.о.ж байгаад ч хамаагүй өөрийн болгодог байв гэж Хариг Бадам бахархангуй яриад гэнэт уйтгарт автаж:

-Даан ч хүн гээч амьтны сэтгэл ханахгүй юм даа. Чамд сайхан хонгор үрээ байж билээ. Таван тарган агтаар арилжчих гээд байхад өгөөгүй дээ гэж Хариг Бадам эртний явдлыг дурсав.

-Аан тэр үү. Адуун дундаас алга болчихсон шүү дээ. Хээрийн боохой з.о.о.г.л.о.с.о.н биз гэж бодоод өнгөрсөн хэмээн Гүдэс Цүлтэм харамсангуй дуугарав.

-Би гүйлгэчихсэн юм аа гэж өвгөн намуухан хэлээд Цүлтэм өөд хулалзахад угийн шударга зантай түүнийг өрвөлзөөд босоод ирэх вий гэж охин с.ү.н.с.э.э з.а.й.л.т.а.л а.й.ж.э.э. Тэгтэл цаадах нь тоосон шинжгүй тайван гэгч а.р.х.и.а балгалж аагийг нь пүү гэж үлээв. Царайд нь мишээл тодорч нуг нуг хөхөрснөө:

-Би чамайг авсан болов уу гэж битүү хар төрөөд л байсан юм. Авч явсныг чинь хараагүй болохоор гөрдөж даан ч чадаагүй. Уг нь ч зөв хүнээ сэрдсэн байж гээд сэтгэл ханасан байртай гуяа алгадан уртаар амьсгал авлаа. Энэ мөчид түүний цээжний мухарт олон жил хадгалагдсан х.о.р.ы.н бодол нь оргүй сарнин оджээ.

-Баруун аймагт аваачаад арван агтаар арилжчихсан юм. Чи хө, үнэд нь тооцоод манай малчин Хугас Дампилынд очиж азарга адуу аваарай. Чамайг очно гээд тэднийд тавьчихсан байгаа гэж Бадам өгүүлээд н.э.р.м.э.л өөд толгой зангалаа.

Удалгүй тогоотой хоол буцалж аяга дүүрэн борцтой лавшааг охин нь Хариг Бадамд өглөө. Өвгөн ихэд дуутай сорж, тамшаалан идэх нь хажууд суугаа Гүдэс Цүлтэмд ч түвэгтэй санагджээ. Баахан ичсэн охин эцэг рүүгээ нэг, Цүлтэм өөд нэг ээлжлэн харж зовнингуй инээмсэглэлээ. Өвгөн аягаа долоогоод тогоо руу өнгөлзөн:

-Дахиад идье гэвэл охин талаас арай дээхнүүр хийж өгөв. Цүлтэм ч бас нэмүүлэв.

-Сайхан хоол байна. Болсон, охин минь гэж хэлээд тэрээр хоосон аягаа ширээн дээр тавьлаа. Хариг Бадам хоолоо идчихээд дахиад нэг аягыг нэмж цохиод тогоо руу нүд унагахыг ажигласан Цүлтэм гайхширч орхижээ. Тэрээр “Жар гарчихаад залуу зандан үе шигээ сайн цохиж байх чинь. Аргагүй бие сайтай хүн юм даа. Мань мэт нь ц.у.с х.а.р.а.в.с.ан бол юун энэ Бадам шиг босч ирэх, газар дээрээ чад болчихсон байгаа” гэж бодож суулаа. Хариг Бадамын гараас аягыг булаах нь холгүй охин шүүрч авахад Гүдэс Цүлтэм дотроо ихэд ундууцаж үг хэлье юу гэж санаснаа арай гэж биеэ барив.

Үдэш болсон хойно Хариг Бадам:

-За, хө давсагаа суллая гэж бувтнахад Цүлтэм:

-Би ч бас тэгье байз гээд өндийлөө.

Бадам унь тоолон өрөөлдөж алхсаар хаалга зүглэжээ. Гэрээс янцагласаар гарахад Цүлтэм түүнийг сугадаад харанхуйд тэмтчин зүүн урагш алхав.   Гэрээс нэлээд холдсоны хойно:

-Болно болно гэж Бадам гүвтнээд тэнгэр өөд ширтэн түүнийг урин дуудах мэт анивалзах одод руу харан сүүрс алджээ.

-Хормой сөхөж байгаач гэж Бадамыг шивнэхэд Цүлтэм түүний дээлийн хормойноос атган дээш шуув. Хариг Бадамын морь харах нь саржигнан сонсдох авай. Тэгэх мөртөө унгас алдах ажээ. Гүдэс Цүлтэм тэрхэн зуур “Үг унагалгүй хорин жил болчихоод ганц ирэхдээ дээлийнх нь хормойг бариад ш.э.э.л.г.ү.ү.л.ж зогсох гэж. Ёстой л хүний төөрөг гэж энэ байх даа” хэмээн ганихран боджээ. Тэгээд түүнийг сугадан гангар гунгар ярьсаар гэр өөд сажлав.

Гүдэс Цүлтэм өвгөний орны өмнүүр газар дэвссэн гудсан дээр дээлээ нөмрөн хажуулдахаар хэвтлээ. Бадамтай элдвийг хүүрнэж байгаад давсанд таг явжээ. Шөнө дунд гэнэт хөл дор нь нэг юм тожигнох шиг болоход Цүлтэм цочин сэрлээ. Яах аргагүй хөлийн харалдаа нь төмөр хяхтнах мэт чимээ гарах ажээ. Тэрээр өндийж суугаад хоолой зассанаа:

-Хэн бэ? гэж сөөнгөдүү өнгөөр аяархан дуугарвал охины хэвтэж буй орноос гар чийдэнгийн гэрэл мэлсхийн туслаа.

Гэнэт ассан хурц гэрэлд аргалын дөрвөлж дээр тавьсан тогоотой хоолноос Хариг Бадам гараараа самардан идэж суухыг хараад айсандаа Гүдэс Цүлтэм золтой л орилчихсонгүй.

-Хүүе, аав гэж охин дуу алдаад дээлээ хальтхан нөмрөөд түүн рүү ухасхийлээ.

-Өлсөөд өө гэж Бадам ердөө тоосон шинжгүй дуугарах ажээ.

-Уучлаарай Цүлтэм гуай. Х.а.р.а.в.с.н.а.а.с.а.а хойш аав маань хэчнээн идсэн ч сэтгэл нь цадахаа байчихсан юм. Мэдрэлийн ө.в.ч.и.н гэнэ лээ хэмээн охин үглэсээр өвгөнийг сугадан босгоод оронд нь хэвтүүлжээ.

Эргээд хэвтсэн боловч Гүдэс Цүлтэмийн нойр хулжиж үүр цайтал хөрвөөв. Түүний толгойд Хариг Бадамын хэлсэн “Ү.й.л.и.й.н ү.р.э.э мэрж сууна” гэсэн үгс бодогдоод ер болж өгсөнгүй.

Жогноогийн Бямбасайхан

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button