Өгүүллэг

З.ү.р.х нь дийлсэнгүй. Ө.н.г.ө.р.ч.и.х.л.ө.ө гэж хэлэх сонсдож хүүгийнх нь нүүрийг цагаан даавуугаар хучих үзэгдэв

Эмнэлгийн орон дээр ө.в.ч.и.н.д..ө.ө тарчлан хэвтэх хүү яраглан амьсгаадсаар хөнжлөө зовиуртайгаар ярснаа ясан гараа арай гэж өргөн энгэр дээрээ тавиад муухан мушийлаа.  Хүнд ө.в.ч.и.н.д ээрэгдэж, эцэж сульдсан түүний хэрзгэр чээж, хэдэн хавирга нь дан цамцны цаанаас товойн үзэгдэх ажээ.

-Маргааш арван хоёр нь уу? гэж хүү асуух мэт дуугарснаа:

-Миний төрсөн өдөр юм байна. Арван найм хүрэх нь дээ гэж бувтнаад санаа алдав. Хүүгийн дуу бүр цааш оржээ. Арай гэж л сонсдож байлаа. Түүний шөвийсөн цонхигор царайд гүн ш.а.н.а.л.а.л тодорч, гагц амьд үлдэхийн туйлын хүслийг илтгэж хөнхөгөр хүрэн нүдэнд нь үл мэдэг итгэлийн оч сүүмэлзэх аж. Үнэндээ хүүгээс нүд л үлджээ. Тэсэлгүй эх нь хүүгийнхээ гарыг шүүрэн уруулдаа наагаад енгэнэн у.й.л.а.х.ад хүүгийн аав эхнэрийнхээ мөрөөр зөөлөн тэвэрч:

-Одоо тайвшир. Бүх юм сайхан болно. Битгий у.й.л.ж хүүхэд уймруулан сэтгэл санааг нь тавгүйтүүлээд бай хэмээн аргадах, аашлах хоёрын завсраар өгүүлэв. Хүү адар өөд гөлөрч ийн ө.в.ч.и.н.д дарлуулж ү.х.л.э.э хүлээн хэвтэж буйдаа итгэж ядан байлаа. Анхандаа залуу юм чинь хурдхан эдгээд босно хэмээж итгэл дүүрэн байсан хэдий ч хоног мөч өнгөрөх тоолонгоор түүний бие ө.в.ч.и.н.д идэгдсээр найдвар нь талаар өнгөрч өдгөө нэгэнт хэвтрийн хүн болон хувирчээ.

Үеийн хөвгүүд нь оюутан болцгоож баяр жаргалд умбаж яваа гэж бодохоос түүний чээж бачуурч, э.м.н.э.л.г.и.й.н төмөр оронд х.а.д.а.г.д.с.а.н амьдралдаа гомдохдоо нүдэнд нь нулимс дүүрээд иржээ. Нүдээ цавчвал шанааг нь даган дусал нулимс бөнжигнөн урслаа.

-Хүү минь, чи удахгүй эдгэнэ. Э.м.ч найдвар байгаа гэж хэлсэн гэж эцгээ ярихад тэрээр адар өөд ширтсэн чигтээ дуугүй толгой дохив.

-Чамд х.а.г.а.л.г.а.а хийж бөөр ш.и.л.ж.ү.ү.л.э.н суулгана. Тэгээд чи эрүүл болж их сургуульд сурна. Чамайг сайхан ирээдүй хүлээж байгаа шүү.

Хүүгийн нүд эгшин зуур гэрэлтсэнээ:

-Бөөр шилжүүлэн суулгах аа? хэмээн итгэж ядав.

-Тийм ээ. Аав нь чиний донор болно. Нэг бөөртэй хүн хүсвэл зуу ч насалдаг гэж э.м.ч ярьсан. Тэгэхээр алзахгүй ээ, хоёулаа.

Тэрээр ийн догдлон өгүүлээд нүүр дүүрэн мишээж юу юугүй х.а.г.а.л.г.а.а.н.д орон бөөрөө өгч хүү нь эдгэх гэж байгаа мэт хөөрцөглөж суудал дээрээ тогтож ядан хаалга өөд өндөлзөв. Сүүлчийн найдвар нь түүнд гүн их итгэл төрүүлж байлаа. Энэ мөчид өвгөжөөр э.м.ч намс намс алхсаар өрөөнд орж ирэв. Э.м.ч зөөлөн ханиагаад, хүүгийн гарыг атгаж:

-Энэ ө.в.ч.н.и.й.г даваад гарна шүү гэснээ дуугаа хурааж яриагаа юунаас эхлэх вэ гэж хэсэг бодол болов. Тэгээд:

-Б.ө.ө.р.ний архаг дутагдал маш хүнд ө.в.ч.и.н. Ихэнх тохиолдолд ө.в.ч.т.ө.н а.м.и.а. ал.д.д.аг. Гэхдээ арга бий хэмээн инээмсэглэх аядсанаа хормын зуур түүнийгээ нүүрнээсээ авч хаян төв болов.

-Чиний а.м.ь н.а.с.ы.г б.ө.ө.р ш.и.л.ж.ү.ү.л.эн суулгаж байж аварна. Монголд ийм төрлийн х.а.г.а.л.г.а.а өмнө нь огт хийгдэж байгаагүй. Чи зөвшөөрвөл энэ удаагийн хагалгаа анхных болох юм гээд э.м.ч түгдэрснээ:

-Тиймээс бид зуун хувийн баталгаа харамсалтай нь өгч чадахгүй. Б.ө.ө.рөө өгч байгаа, авч байгаа хоёр хүний а.м.ь н.а.с. хоёулаа э.р.с.д.э.л.т.эй. Гэхдээ бид х.а.г.а.л.г.ааг амжилттай болгохын тулд бүх эрдэм ухаан, хүч чадлаа дайчлан ажиллах болно гэж намуухан өгүүлэв.

-Хүү минь эрүүл болж байвал би хоёр б.ө.ө.рөө өгсөн ч чадна гэж эцгийг хэлэхэд э.м.ч ялдамханаар инээмсэглээд:

-Таны нэг б.ө.ө.р байхад болно хэмээв. Өөр арга үгүйг ухаарч, дээр нь аавынхаа зоримог, шийдвэртэй байдалд итгэл төрсөн хүү:

-Надад харамсах зүйл байхгүй ээ гэж дуугарав.

Э.м.чийг явсны хойно таатай мэдээ дуулсан хүү ө.в.д.ө.х.и.й.н ша.н.а.л.а.нг хэдэн сар шүд зуун тэвчсэн бие сэтгэл нь өчүүхэн ч гэсэн тайвширч түрхэн зуур дугхийв. Хүүгийнхээ зулайг илбэж сууснаа ээж нь нөхөр өөдөө харж:

-Яалтай билээ. Аз мэдсэн хэрэг болох нь гээд сүүрс алдав. Тэгээд хар аяндаа урсах нулимсаа арчаад:

-Анх удаа хийнэ гэж байна шүү дээ. Туршилт юм биш үү? Бүтэлгүйтэж та хоёр үгүй болчихвол би яах юм бэ хэмээн мэгшив.

-Битгий муу юм бод. Хүүд маань амьдрах өөр арга байгаа гэж үү? Бид татгалзлаа ч өөр нэгэнд ийм хагалгаа хийх л болно. Тэгэхээр анхных байна уу, удаах байна уу ялгаагүй шүү дээ. Үзээд алдана аа гэж хэлээд нөхөр нь хөмсөг зангидан дүнсийн суув.

Тэрээр э.м.ч түүнийг өрөөндөө дуудаад энэхүү хагалгааны тухай анх хэлж, санал болгохдоо “Нэг бүтэлгүйтэл нөгөө нэгэнд урагшлах замыг нээж өгдөг. Анхны юм болгон амжилттай байдаггүй” гэж анхааруулсныг эргэн дурслаа. Тэгмэгц гараа шажигнатал атгаж:

-Яадаг ч байсан хийлгэнэ ээ гэж хэлээд яриа дууслаа гэсэн мэт босч өрөөнөөс гарав.

Эцэг, хүү хоёр нарийн шинжилгээ өгч дууссаны хойно э.м.ч нар хагалгааг гурван өдрийн дараа хийхээр товложээ. Энэхүү гурван өдөр хүүд гучин жил шиг урт санагдаж, ө.в.ч.н.ий гол гогдом, аймшигт ө.в.д.ө.л.т.ийг чүү ай тэсвэрлэж байлаа.

Ү.х.э.х.э.д дэндүү залуу, хайран мэт байв ч тэвчишгүй өвдөлтийг бодохоор дахиж хэзээ ч зовохгүй гэж сэтгэн ү.х.ч.и.х.м.э.эр санагдана. Түүний энэхүү зовиур, энэлэн эцэг, эхийг нь юунаас ч илүүтэй т.а.р.ч.и.л.г.а.ж, өр нь з.ү.с.э.г.д.э.ж байлаа. Хүү амьд үлдэх өчүүхэн найдварыг сэтгэлдээ тээн шаналант хором мөчийг мэрсээр арай гэж хагалгааны өдөртэй золгожээ.

Х.а.г.а.л.г.а.а арав гаруй цаг үргэлжилж м.э.с з.а.с.л.ы.н өрөөнөөс э.м.ч.и.й.г гарч ирэхэд хонгилд түгшин хүлээсэн хүмүүс түүнийг бүчин авчээ.

-Ямартаа ч х.а.г.а.л.г.аа амжилттай болсон. Одоохондоо аав, хүү хоёрын бие сайн байна. М.э.с з.а.с.л.ы.н дараах х.ү.н.д.р.эл гарчихгүй бол амь насанд нь аюулгүй гэж хэлэхэд хүмүүс дор бүрнээ баярласандаа цурхиран уйлалдлаа. Бүгд л э.м.ч.и.йн гарыг атгаж, нулимстай уруулаа наан “Баярлалаа, э.м.ч. ээ” гэцгээлдэв.

Нойрсуулах т.а.р.и.а.н.ы. үйлчилгээ гарч эцэг, хүү хоёр зэрэг нүдээ нээжээ. Толгойгоо аажуухан эргүүлж хүү рүүгээ эцэг нь харвал хүү нь ч бас түүн рүү ширтэж байлаа. Тэд нүдээ анивчин а.ю.у.л.т.а.й бүхэн ард хоцорч, бүх юм сайхан болсон хэмээн харцаараа ярилцах агаад хүүгийн зовлонт царайд санаа дагаад ч тэр үү багахан эрүүл туяа гийсэн мэт эцэгт нь санагдахад ү.х.э.л холджээ гэх таатай мэдрэмж түүнд төржээ.

Тэр нүдээрээ хүү рүүгээ инээмсэглэв. Хүү ч хариу дохив. Эцэг, хүүгийн ц.у.с.а.н холбоо гэж чухам үүнийг хэлдэг ажээ хэмээн хоёул бодож сэтгэлдээ ер бусын тайвшралыг мэдрэн хэвтэж байлаа.

Гэнэт “дийд, дийд” хэмээх дуу хангинаж э.м.ч нар сандралдан хүүг бүчин авав.

-З.ү.р.х нь з.о.г.с.о.ж байна, э.м.ч ээ гэж бүсгүй хүний бачимдсан дуу эцгийнх нь чихэнд бүүр түүрхэн дуулдав. Эцэг нь дэмий өндөлзөн хажуу ор руу өмөлзөн харсаар байлаа. Хэдэн хормын хойно хэн нэгний:

-З.ү.р.х нь дийлсэнгүй. Ө.н.г.ө.р.ч.и.х.л.ө.ө гэж хэлэх сонсдож хүүгийнх нь нүүрийг цагаан даавуугаар хучих үзэгдэв. Эцгийн з.ү.р.х ай.м.ш.и.г.т.а.йгаар ша.р.х.и.р.ан ө.в.д.ө.ж, нүдэн дээрээ яаж ч чадалгүй байсаар ү.р.э.э ү.х.э.л.д алдсандаа ухаан нь балартаж, тэгмэгц дээрээс мэлтийх гэрлүүд маш хурднаар тойрон эргэлдсээр тас харанхуй түүнийг нөмрөхөд тэрээр уртаас урт хонгилын үзүүрт цагаан туяа өөд алхах хүүгийнхээ араас гүйв.

Хотоос холгүй байх о.р.ш.у.у.л.г.ы.н газрын манаач хашааны хаалгыг онгойлгоход эмгэн доош тонгойсон чигтээ бөгтөгнөсөөр явж оров. Манаач эмгэний сэтгэлийг өргөх санаатай:

-Өнөөдөр тэнгэр хангай цэлмэг, сайхан өдөр байна шүү гэснээ түүнийг ямагт газар ширтэж явдаг, хэзээ ч тэнгэр өөд харж байхыг үзээгүйгээ гэнэт санан ийн хэлсэндээ харамсав.

-Өглөө хэдэн хүмүүс ирээд цэцэг тавиад явсан шүү гэж хэлэн саях үгээ засав.

-Ашгүй дээ. Нэг хүний амь аврагдаж гэснээ эмгэн:

-Харин би хоёр удаа ү.х.э.ж, одоо гурав дахаа ү.х.э.х гээд тэсч ядан хүлээж сууна. Даан ч ү.х.э.л намайг тоохгүй юм даа хэмээн бувтнасаар цааш одов.

Хорин жилийн тэртээ энэхүү о.р.ш.у.у.л.г.ы.н газарт ойр суурин газар ирж суурьшсан эмгэн өдөр бүр энд ирж хоёр б.у..л.ш.н.ы өмнө яг л хүн чулуу шиг хөдөлгөөнгүй хэдэн цагаар сөхрөн суудаг байлаа. Тэрхүү хоёр б.у.л.ш.н.ы чулуун хөшөөн дээр “Би бол амьдралд хүрэх зам” хэмээх ав адил үгс сийлээстэй байдаг ажээ.

Хэний ч үл мэдэх эцэг, хүү хоёрын а.м.и.а з.о.л.и.н тавьсан энэ замаар тэр өдрөөс хойш хэдэн зуун хүмүүс э.р.х.т.э.н ш.и.л.ж.ү.ү.л.э.н су.у.л.г.ах х.а.г.а.л.г.аанд амжилттай орж ү.х.л.и.й.г ялан дийлсээр байгаа билээ.

Тиймээс ч эцэг, хүү хоёрын ш.а.р.и.л дээр энэхүү зовлонг биеэр туулж амьдралд хүрсэн тэдгээр хүмүүс өдөр бүр ирж орь ганцаар хоцорсон эмэгтэйн сэтгэлийг дэвтээн амьд цэцгийн баглаа тавьсаар байдаг юм.

Хэн нэгний төлөө өөр нэгний зүрх цохилж байдаг нь хорвоогийн гайхамшиг, хүн байхын утга учир ажээ.

/Бодит явдлаас сэдэвлэв/

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button