Өгүүллэг

-Юу болсон эмээ? -“Манлай” асрамжийн газар хаана байна хүү минь? эмээдээ хэлээд өгөөч.

Вандан эмгэн хаашаа яваад байгаагаа үл мэднэ.Хараа муутай дээрээс нь орчноо таних чадвар түүнд огтхон ч байхгүй.Түүний ганцхан мэдэж байгаа зүйл нь “Би одоо “Манлай” асрамжийн газар байх ёстой” гэсэн бодол билээ.

“Өдөр бүр цонх ширтэж суухын оронд жаахан ч болов салхи амсая” гэж бодтол одоо ийм зүйл болжээ.Түүний хажуугаар чихэвч зүүж дуу аялсан нэгэн залуу хүү явж өнгөрөв.Вандан гараа арай хийн дээшээ өргөөд түүнрүү даллав.Тэр чихэвчээ аваад

-Юу болсон эмээ? -“Манлай” асрамжийн газар хаана байна хүү минь? эмээдээ хэлээд өгөөч. -Аан эмээ би мэдэхгүй ээ.Та өөр хүнээс асуу.

Чухам үнэнийг дурдхад Вандангийн байдаг асрамжийн газар нь улсын нэг жижигхээн харъяа бөгөөд саяхан нэрээ сольж “Манлай” хэмээн хаягласан тул түүнд тэр газрыг зааж өгөх хүнийг олно гэдэг тун ч амаргүй нэг бол боломжгүй юм.

Вандангийн гашуудалтай гэмээр амьдарлыг өгүүлхэд тэр залуудаа ээж аавын хамтаар амьдардаг байсан агаад түүнийг ганц түшиж тулдаг тэрхүү хоёр хүнийг х.э.р.ц.г.и.й.г.э.э.р а.л.у.у.л.с.а.н гэх харамсалтай мэдээг дуулжээ.Энэ мэдээ нь түүнд үгээр хэлэхийн аргагүй хүнд ц.о.х.и.л.т болсон юм.Өдөр бүр аав ээж хоёрыгоо зүүдэлж сэрнэ.

Тэрбээр сувилахуйн э.м.ч мэргэжилтэй байсан тул тухайн үедээ ч ах дүү хамаатан гээд байх хүмүүсгүй байв.Энэ бодол түүнийг сэтгэл санааны гүн хямралд оруулж чадахуйц тийм л их хэцүү байжээ.

“Гэнэтхэн нэг л өдөр аав ээж хоёрыгоо алдчихлаа” гэх төсөөлөлдөө сөхрөн унаж а.р.х.и т.а.м.х.и.н.д м.а.н.с.у.у.р.ч эхлэв.Түүнийг эргээд хөл дээрээ босох байх гэж хамт олон нь найдлага тавьж байсан хэдий ч Вандан бүсгүй чадаагүй.Бүр түүгээр үл зогсон бодит байдал төсөөлөл хоёроо ялгахаа больж эхлэв.

Бараг хоёр гурван сар шахуу ажилдаа ирэхгүй байснаа нэг л мэдхэд хүрээд ирнэ.Царай зүс нь хэний ч жихүүдэс хүрмээр муухай болон хувиржээ.Түүнийг э.м.ч. хүний замлалаа салгардуулсан тул захирал нь үг өчиггүй халж орхилоо.

Олон хүмүүс сэтгэл санааг нь дэмжихийг хүсэвч нэгэн а.й.д.а.с биелэлээ олов.Түүнийг өдрөөс өдөрт эрүүл биш болж байгаа гэдгийг эргэн тойрны хүмүүс анзаарлаа.Нэг өдөр хажуу айлынхаа хаалгыг балбаснаа

“Би сая аавийг зүүдэлсэн аав танайхруу орчихсоон” гэж хэлэх нь тэр.

Айлын хүмүүс учиргүй гайхаж

-Цаашаа бай муу мэдрэл э.м.Гээд түлхэж орхижээ.Гэтэл Вандан газар тэрийж унаад жаахан хүүхэд шиг хөлөө савчуулан

-Та нар муу өөдгүй амьтад.Намайг яг одоо аавтай минь уулзуулаадах.Хэмээн хашгирсаар газраас чулуу базлан тэд нарлуу нүүлгэж эхэлхэд уур нь хүрсэн хүмүүс ц.а.г.д.а.а дуудав.Харамсалтай гэмээр зүйл нь Ванданг одоо ц.а.г.д.а.а биш сэтгэц мэдэрлийн э.м.н.э.л.э.г хариуцах ёстой байлаа.Энэ явдалаас хойш өөртэй нь ижилхэн хагас г.а.л.з.у.у хүмүүсийн дунд аж төрж өдрөөс өдөрт бие нь м.у.у.д.с.а.а.р л.

54 жил…Төсөөлхөд хэцүү ч Вандан 54 жилийг тэрхүү газар өнгөрөөжээ.Буцаагаад гаргъя гэсэн ч хүлээж авах хүн байхгүй учир ийм удаан байсан гэдэг.Харин сүүлийн 5 жил түүнийг бүүр эрүү өвдөг дөхсөн эмгэн болсон хойноо тархины эд эс нь эрүүлжиж байгааг э.м.ч нар анзаарав.

Тэгээд нэг өдөр түүнээс асрамжийн газарлуу шилжүүлхэд боломжтой юу гэдгийг нь мэдэхийн тулд хэдэн асуулт тавьжээ.Э.м.чийн тэрхүү тестэнд Вандан энд олон жил байсан хүн гэдэг утгаар биш зүгээр л э.м.н.э.л.г.э.э.р зугаалж яваа хүн шиг хариултыг өгж тэнцсэн тул 81 насандаа асрамжийн газар ирсэн гэдэг.

Энэдээ дөнгөж эхний нэг сараа үдэж байгаа ажээ.Гэхдээ одоо ийм зүйл болчихлоо. “Вандан” гараа саравчлаад ийш тийшээ харав.Хаана байгаагаа угаас мэдэхгүй тул юутай ч хөл хөдөлгөөнтэй хотын төвд явж буйгаа анзаарлаа.Хот тохижуулах байгууллагын хийсэн сандал дээр үе мөчний зовлонгоо шүд зуун байж суугаад амжижээ.

“Манлай…Манлай…” гэж амандаа бувтнана.Вандад өөрийнхөө туулж өнгөрүүлсэн амьдралаа санадаггүй.Зөвхөн арилашгүй толбо болсон ижий аав хоёрын цөхрөлт үнэнийг мэднэ.Гэхдээ энэ бол түүнийг одоо зовоохоосоо аль хэдийн өнгөрсөн байлаа.

55 жил өнгөрсөн байна.”Одоо дүүрсэн юутай ч баримжаа гаргаад явъя” гэж бодоод асрамжийн газрын түүнд өгсөн бор модон таягийг тулан бослоо.Хөх ягаан өнгийн цамц болон, бариу хилэн өмд, хуучирсан монгол гутал өмсжээ.

“Ийшээ билүү?…Үгүй ээ…Ийшээ юм байна” гэсээр алхав.Өөрийгөө х.ү.ч.л.э.н байж бүтэн цаг шахуу алхасны эцэст тэр туйлдаа хүртлээ цуцаж орхилоо.Нэг мэдэхнээ гэр хорооллын нохой хуцсан гудманд явна.Сандал гээд байх юм огт харагдаагүй учир нэгэн том чулуун дээр суугаад авав.

Одоо асрахын газраа олж авахад нэгэнт оройтжээ.Харанхуй болж хүмүүсийн хөл хөдөлгөөн татрав.Асрагчид Ванданг алга болоход санаа зовох нь тодорхой.Гэхдээ зүгээр л тэрүүхэн тэндээ эрэл сурал болоод өнгрөх юм.

Тодруулвал энэ нь жаахан хүүхэд бус, зүгээр л нэг юу ч хийж бүтээхээсээ өнгөрч, ү.х.э.х өдөр нь маргааш гэхэд эргэлзхээргүй тийм болтлоо доройтсон эмгэн байхгүй болсон явдал ажээ.Түүнийг хорвоо ертөнцийг эрүүл нүдээр эцсийн удаа харахад нь тус болж байгаа хүмүүс юм…

Түүний цэвхий цагаан буурал үс ийш тийм өрвийж сөрвийн харагдана.Энэ олон жил өнгөрхөд үс самнах гэж юу болохыг ч мартжээ.

Гэнэт түүний нуруугаар хатгаж хөл нь янгинаад эхлэв.Юун түрүүнд толгойд орж ирсэн зүйл гэвэл ардаа байгаа хашааны хаалгыг балбах.Инхүү өөрийн эцсийн гэж хэлж болох тэнхээгээ шавхан байж хаалгыг цохьлоо.

-Хэн бэ? хүлээж байгаарай.Гэх эмэгтэй хүний дуу сонстлоо.

1-р хэсэг төгсөв

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button