Өгүүллэг

Хөөгөөд гаргалтай нь биш.Худлаа хэлээд л төөрүүлж орхилоо.Чи ийм хүмүүст битгий итгэлдээ

Вандан ирж буй хүнийг нүдээ томруулан хашааны завсраар ширтлээ.Толгойдоо алчуур углаж тос түрхсэн гучаад насны эмэгтэй байв.Хаалгыг түлхэж гарч ирээд

-Сайн байна уу?.Та хэнтэй уулзах вэ.Гэж асуулаа.Түүний энэхүү асуултад Вандан яг юу гэж хэлэхээ бодон аль болох өрөвдөлтэй төрх гаргахыг хичээнэ.

-Эмээ нь хэнтэй ч уулзах гэсэнгүй ээ.Зүгээр л би төөрчихлөө.Очих газар алга.Танайд орж болохсон болов уу? Хүүхэн хэсэг ташаагаа тулан зогслоо.Тэгснээ гар утсаа халааснаасаа гаргаж ирээд

-Байзаарай эмээ та хүүхдийнхээ ч юмуу? эсвэл нэг таньдаг хүнийхээ утасны дугаарыг өгөөч.Би яриад хэлээд өгье.

-Надад үр хүүхэд, ах дүү, хамаатан садан гэж байхгүй ээ. Энэ үгийг сонсоод үл таних эмэгтэй Ванданг ахин нэг ажиглан харав.

-За яахав ордоо.Орой болсон байна.Настай хүн гэдгийг чинь хүндлээд зөвшөөрье аа.

Хэмээн өгүүлээд түүний гарнаас татан чулуун дээрээс босголоо.Майжигнан алхалсаар эмэгтэйн гэрт орж ирэв.Юутай ч халуун цай аягалж өгөөд дэлгүүрийн шинэхэн боорцог дөхүүлж өгөх зуураа

-Та тэгээд хаана амьдардаг юм бэ?

Үгийг нь сайн сонсож чадаагүй учир Вандан түүнээс ахин нэг хэлэхийг гуйлаа.Эмэгтэй

-Хаана амьдардаг юм бэ? хаанаас ирж яваа вэ?.Гэж арай чангаар чихэнд нь тулгалаа.

-Аа аан эмээ нь “Манлай” асрахын газраас төөрчихлөө.Тэгээд будилж явсаар байгаад даан ч олсонгүй.Охин минь хийж байгаа буянд чинь талархая.

Эмэгтэй хэсэг бодлогоширном

“Энэ нэг эмгэнийг одоо яах вэ? .Ядаж байхад өмссөн хувцас хунарыг нь ээ.Яаж хаанаа багтааж унтуулах вэ? амьд хүнийг ямар үүдэнд гаргаад унтуулалтай нь биш.”

Гагцхүү сая яах гэж оруулавдаа хэмээн өөртөө буруу өгөх аж.

-За эмээ танд би ор засаад өгье аа.Газар л унтана шдээ.Оройхон манай хүн ирэх байх.

-Зүгээрээ эмээ нь хаана ч байсан унтчихна.

Тэрбээр үүдний өрөөнөөс хуучин уранхай хөнжил болон машин засхад хэрэглэдэг гудас оруулж ирэв.Тэдний амьдрал өнөөгийн нийгэмдээ тийм ч гологдоод байхаар айл бишээ гэдэг нь байгаа байдлаасаа илт юм.

Хоймрын хананд театрын зориулалттай хөгжим болон нимгэн том зурагт зурайна.Шал нь бүхэлдээ мебел байх бөгөөд тасалгааны шийдэл сайтай айл байв.Вандан хар шилэн ширээний хажууд суугаад түүний өгсөн хатуу боорцогийг арай хийн шүдээрээ зажлин байх зуур

-За эмээ унтаарай.Гэж дуугарлаа.Вандан жаахан хүүхэд шиг л үгнээс нь өчүүхэн төдий зөрөлгүй тэрхэн зуурд тос масло ханхалсан гудсан дээр хэвтээд уранхай хөнжлийг нөмөрлөө.Гэрэл унтархад санаа нь амаржээ.Одоо Ванданд төлөвлөж бодоод байх зүйл үгүй юм.Амьдралых нь тэрхэн агшинд таарж буй адал явдалд зориулан өөрийн санаачлагаа гаргахаас өөр сонголт байхгүй.

“Би ирээдүйдээ юу хийх вэ-” гэж хэлэх нь түүний хувьд бол үгийн гэм юм.Учир нь Вандан тэр боломжоо гээчихсэн шүү дээ.Залуу үедээ сэтгэл санаа нь тогтворжиж тэнцэх тухай ойлголт нь түүнийг аварч чадсан бол өдийд муудлаа гэхэд улсаас тэтгэмж аваад 2 юмуу 3 өрөө байранд ач гуч нараа эрхлүүлээд сууж байх ёстой.Цөөхөн хүнд заяадаг энэ хувь тавилан Ванданг тойроогүй нь гүнээ харамсам ажээ…

Шөнө дунд болжээ.Нэг мэдхэд түүний доороос нойт оригоод эхлэв.”Юу байдаг билээ бурхан минь” гэсээр тэрхүү хэсгийг тэмтрээд үзвэл ш.э.э.ж орхисон байлаа.Нойрон дунд ш.э.э.с задгайрах ө.в.ч.и.н юм.Оронд нэвчсэн ш.э.э.с улмаар байшингийн гоёмсог шаландээгүүр урслаа.

Вандан “Ээ балараа.Мэдчихгүй л байгаасай” гэж залбирна.Даан ч түүний ш.э.э.с нь үнэр авах чадвар муутай өөрт нь хүртэл ингэж их хурц үнэртэж байхад залуу хүнд бүр жигшмээр санагдах нь тодорхой бизээ.

Бүсгүй төд удалгүй

-Юу вэ? эмээ.Гэж үгэлсээр хамраа даран орноосоо босов.Өрөөний сүүн гэрлийг асаагаад

-Та чинь яаж орхих нь энэ вэ? Ш.э.э.мээр байсан юм бол надад хэлэхэд яадаг байна аа.Пээх ядаж байхад яасан муухай…

Вандан бүүр сандарч орхижээ.

-Уучил охин минь.Эмээгээ уучил.

Яг энэ явдалтай зэрэгцэн бүсгүйн нөхөр гаднаас орж ирлээ

-Энэ юун хүн бэ? энэ гэрээс чинь яагаад ө.м.х.и.й. үнэртээд байдаг билээ?

-Өө чи минь ирэв үү? юу л даа.Би чамд тайлбарлъя…

Бүсгүй нөхөртөө хачирхалтай гэмээр эмгэний тухай мэдэж буй, болсон зүйлээ ярьж өглөө.Залуу жаахан хөмсгөө зангидаж байснаа Ванданруу харав.

-Эмээ та “Манлай” асрамжийн газар гэсэн үү?

-Тийм ээ хүү минь.

Түүний царай маш ихэд уравгар байх бөгөөд шалны алчуураар ш.э.э.с.э.э цэвэрлэхийг хичээж байлаа.

-За эмээ би тэр газрыг чинь хаана байдгийг мэднэ.Одоо таныг машинтай хүргээд өгье.Хэмээн сайн хүний царай гарган хэллээ.

-Ээ хүү минь баярлалаа.Тэгвэл би гутлаа өмсье даа.

Вандан гутлаа өмсөж таягаа тулаад байшингаас гарлаа.Залуугийн шинэвтэр гэмээр машинд нь суугаад мэдэхгүй зүгрүүгээ хөдлөн явах зуур

-Хүү минь эмээгээ уучлаарай.Ёстой ш.э.э.е гэж бодоогүй шүү.Гэж учирлан хүлцэл өчлөө.Залуу ч юм хэлсэнгүй.Ийнхүү нөгөөх хоёр 30 минут шахуу явсаны дараа нэгэн засмал дээр Ванданг буулгав.

-Эмээ энэ гудмаар машин явах хориотой.Та тэрүүгээр нэвт гараад асрахын газартаа очоорой.

Ванданг “Гялаалай” гэж хэлэх боломж өгөлгүй нөгөөх хүн нь их хотын зам дээгүүр салхи татуулаад давхин явж одлоо.Вандан заасан зүгрүү нь ахиад л алхах хэрэг гарав.Гэхдээ асрахын газраа олсон гэж бодхоор цаанаа л нэг гэгэлзээд байлаа.

***

Залуу х.а.р.а.а.л урсагасаар гэртээ орж ирлээ.Эхнэр нь эмгэний унтаж байсан тэрхүү хэсгийг цэвэрлэж буй нь харагдав.Эхнэртээ хандан

-Чи яах гэж янз бүрийн хүн гэрт оруулаад байдаг н.о.в.ш вэ!!!

-Үгүй ээ ханиа…Уучлаарай.Чи яг тэр үед нь байгаагүй болохоор мэдэхгүй байх шиг байна өөрөө гуйсан юмаа.Өрөвдөөд оруулчихлаа.

-Тэгээд одоо наад гэр орноо хараач! аймшгийн балиар үнэр үнэртэж байна.Зүгээр л цай уулгачихаад гаргана биз.Муу м.а.л…Гэж уу.р.с.а.н хэлээд т.а.м.х.и асаалаа.

-За одоо мартяа ханиа…Ингэхэд чи тэр “Манлай” асрамжийн газрыг нь мэддэг байсан юм уу?

-Юуны чинь “Манлай” би мэдэхгүй

-Тэгээд яагаад…

-Яахавдээ яг ажлын стрэссэндээ баригдаад орж ирж таарсан.Хөөгөөд гаргалтай нь биш.Худлаа хэлээд л төөрүүлж орхилоо.Чи ийм хүмүүст битгий итгэлдээ.Хаанаасаа яаж хүрж ирсэн нь мэдэгдэхгүй.Ямар зан араншин, ямар аюултай, юу санаж манайд орж ирсэнийг хэн нотлох вэ?.Бүр таньж мэдэх хүн байхгүй хүүхэдгүй гэхээр л бүр сэжиг төрөөд байгаам.Албин тийрэнтэй бузар хүн байвал чи яахав?.Наад гэр орноо одоохон арц хүжээр ут.

Эхнэр нь түүнд тайлбар тавих зориг хүрсэнгүй.Тэгээд хэсэг дуугүй байснаа

-Гэхдээ тийм хүн биш гэдэг утгаас нь бодъё л доо…Чи хаана буулгачихсан юм бэ?.Одоо тэгээд яанаа.Гайгүй байгаа?

-Тэр асуудал бидэнд огтхон ч хамаагүй.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button