Өгүүллэг

Байс хийгээд л хөрвөөж сандалны хүйтэн төмөр нуруунаас нь хайрч байхыг анзаарна.Өөрийнхөө энэ ө.в.ч.и.н ша.н.а.л.а.л.д.аа зүдрэн нүднээс нь нулимс асгарч эхлэв.

Вандан хорооны сандал дээр хэсэг суулаа.Ойр хавьд нь ямар ч хүн байхгүйгийн хажуугаар асрамжийн газраа ч олсонгүй.Тэрбээр тэр залуу хүүг яав ч хуурсан гэж бодолгүй зөвхөн өөртөө л буруу өгөх аж.”Тэр хүү надад үнэн хэлсээн.Би л олохгүй байгаа” гэж бодов.

Ийшээ ч нэг харна тийшээ ч нэг харна.Гэхдээ л яагаад ч юм ямар нэг асрамжийн газрын бараа алга.Түүний нойр нь хүрч нүд нь анилдаж байсан тул сандал налаад унтаад өглөө.Цаашаа хайя гэсэн ч үнэхээр тамир тэнхээ нь хүрсэнгүй.

Байс хийгээд л хөрвөөж сандалны хүйтэн төмөр нуруунаас нь хайрч байхыг анзаарна.Өөрийнхөө энэ ө.в.ч.и.н ша.н.а.л.а.л.д.аа зүдрэн нүднээс нь нулимс асгарч эхлэв.Цөхрөл үгүйлэн гунигтайяа урсах бүлээн нулимс…

Түүнд найдвар гэж үгүй билээ.50 жил шахуй хагас г.а.л.з.у.у хүний дүрд тоглож өөрийн мэдээгүй т.а.мыг бүтээсэн хөгшин эмгэн энэ нөхцөлд орхоороо юу хийнэ гэж?.Зүгээр л гуниглан суух юм.Өөр юу ч чадахгүй…

***

Сүндэр хөгшин хүүхдүүдийнхээ талаар бодон суув.10 жилийн өмнө л бүгдээрээ гадаад яваад зарим нь үр хүүхэдтэй болоод алга болцгоосон.Аж ахуй нь дээшлээд орон байртай болсон ч жаахан хүүхэд чихрээр хуурч байгаа мэт санагдана.Хэдийгээр уух цай, идэх хоолоор дутаагүй ч хань болох хүнээр дутжээ.

Хүүхдүүд нь хааяа нэг утасруу нь залгаад бие хааг нь асуугаад хэдэн төгрөг шилжүүлхээс цаашгүй.Цагаан сараар л нэг үзэгдэнэ.Хэдэн үрсээ хэт их мөнгөнд шунахайрсан дайчин хүмүүс болгож өсгөснийхөө горыг одоо ингээд амсаж байгаа нь энэ юм.

Тэрбээр 2 өрөө байранд ганцаараа амьдрадаг бөгөөд зурагт үзэж сонин уншхаас цаашлахгүй.Сүндэрт эмэгтэй хүний уян зөөлөн мэдрэхүй сэтгэл зүй байх бөгөөд түүнийгээ дагаад өдөр бүр хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө залибирна.Гэхдээ өөрөө л түрүүлж залгахаас хойш нөгөөдүүл нь түрүүлж холбоо барих нь өдрийн од шиг ховор ажээ.

“Сайн уу ээж?…За яг завгүй байнаа…Ажилтай байна, уулзалттай байна, хуралтай байна…” гэх мэтийг яриад л таслаж орхино.Өнөө шөнө тэр яагаад ч юм тал тал тийш хөрвөөгөөд унтаж чадсангүй.Шөнө уйдхаараа гэрэл асааж ном уншаад самар цөмөөд хэвтдэгсэн.

Гэтэл өнөөдөр яагаад ч юм сэтгэл нь таагүй байлаа.Тэтгэвэрээ авах, эсвэл дэлгүүр орохоос биш түүнд гадуур гараад байх ямар ч шаардлага үгүй юм.Зурагт асаагаад үзье гэсэн олигтой юм огтоос олдсонгүй.Шөнийн яриа, тайлагдашгүй нууц, хөгтэй аялал, мэтийн хэнд ч хэрэггүй Сүндэр л ав тоож үзэхээргүй хачин гэмээр нэвтрүүлгүүд гарах бөлгөө.

Ийм байдлаараа удаан байгаад байвал ганцаардлийн ө.в.ч.и.н гээч нь түүнийг ороох бии вий.Зургаан үрсээ халуунд халж, хүйтэн хөрчихвий гэсэндээ м.а.х ц.у.с.а.а. т.а.с.а.р.т.ал хөдөлмөрлөсөн залуу насандаа найз нөхдөө мартаж орхижээ.Иймийн учир одоо хэнтэйгээ ч уулзаж учрах вээ дээ?

Өмнө жил монгол гэрт байдаг байсан бол энэ жил шинэхэн орон сууцандаа оржээ.Хэдий гал түлэх, усанд явах зовлонгүй ч нэг л дасаж өгөхгүй.Тиймдээ ч энэ хавийн агаар нь түүнд зохицохгүй байгаа мэт санагдаад дотор нь давчидхын эрхээр үе үе цонхоо нээж хаана.

Цонхоо нээлттэй унтъя гэсэн ч доох нь байдаг саадандээр тоглож буй залуучуудын хашгиралдах дуу хоолой түүнд төвөг учруулдаг байв.Тэрбээр нэг удаа хороон даргадаа гомдол гаргажээ.Харин өнөөдөр ямар ч дуу чимээгүй нам гүм байна.

Сүндэр цонхоо нээлээ.Өөдөөс нь цэлийн харагдах өндөр барилгуудыг ширтэж жаахан ч болов өөрийгөө зуугаацуулж буй мэтээр хуурах авай.Доошооноо хартал саадны наад талын сандал дээр хэн нэгэн унтаж байлаа.

Зүгээр нэг с.о.г.т.у.у хүн юм болов уу? гэж жаахан төвөгшөөх авч харааны шилээ зүүгээд ахин нэг харахыг хүсэв.Японд үйлдвэрлэгдсэн сайн чанарын шилээ зүүж аваад доошоо харлаа.Яавч с.о.г.т.у.у хүн биш…

Гэхдээ хүүхэд биш…Залуу ч биш…Эмгэн байна.Сүндэр хэсэг бодлоо.”Амралтын өдөр болж байна.Хүн битгий хэл нохой ч байхгүй газар яагаад ийм эмгэн тэнд хэвтэж байдаг билээ? залуу хүн байсан бол ч яая гэхсэн.Гэр оронгүй ядарсан хүн юм болов уу?”.Сүндэр хэсэг бодолд автлаа.

Гарж харах уу? эсвэл зүгээр унтах уу? гэж эргэлзэнэ.Гэхдээ л яршиг мэтийн юм бодоод орондоо орлоо.Барагцаа 1цаг хэвтэхэд нөгөөх эмгэн бодлоос нь огт гарсангүй.Тэгээд ахин нэг шалгаж үзэхээр шийдэв.

“Зиаа яршигдаа.Энүүгээр салхилж л явсан байлгүйдээ.Тэгээд жаахан зүйрмэглээ биз” гэж бодов ч нөгөөх газраа яг тэр байрлалаараа хэвтсээр л байв.Сүндэр бодлоо өөрчлөөд гадуур хүрмээ өмсөж, гутлаа углаад, хаалгаараа гаран явж одлоо.

3-р хэсэг төгсөв

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button