Болсон Явдал

Орос эрийн хонийг хулгайлж идчихээд эцэс сүүлд нь маш сайхан найзууд болж нөхөрлөсөн инээдтэй түүх

Гар зөрүүлж танилцсан эрчүүд найзууд болцгоодог гэлцдэг. Харин нэгнийхээ хөрөнгө лүү гар уртасгаж учирсан эрчүүд яагаад ч найзлах үндэсгүй байлтай. Гэвч нэгэн сонин түүх тохиолдсон юм. Хоёрдугаар анги дүүргэсэн, дөнгөж хорь, хорин нэгтэй, онгирч дэрвэсэн хэдэн дэггүй оюутан Ольхонд дадлагад гараад байлаа.

Энэ бол Эрхүүгээс зүүн хойш хоёр зуун арван мод зайд орших Байгал нуурын хойд эрэг дагуух үзэсгэлэнт нутаг. Эргэн тойрон Хужир, Бугуйлдэйх, Гол уст, Буяндай гээд дотно нэртэй буриад тосгод.

Оюутнууд л юм хойно зугаалгад ирсэн мэт сэтгэл хөөрч, хаад шиг найрласаар эхний арван хэд хоногт л хамаг хүнсээ барчихаж. Зөвхөн гоймон үлдсэнээ хоосон усанд чанаж гурав хоног гол зогоосон биш “гой” гэнгүүт л огидог болов.

Газрын зураг дээр багшийн оноосон чиглэл цэгүүдийг даган, үүргэвчиндээ чулууны дээж чихэж, өдөржин алхахаар сульдана. Шургаж унах шахсан байтлаа дадлагын баазын сарампай байшиндаа ходоод хонхолзон хэвтэнэ гэдэг т.а.м. Сунайсан хорь хоног үлдсэнийг яаж барна гэхээс зүрх ү.х.н.э.

– Юмаа гамна гэж хэд хэллээ? гэж ангийн хоёр охин үглэнэ. Та нартай дэмий л нийллээ, орос охидоо барааддаг байж хэмээн амаа барина. Долоон монгол оюутан гал болж, хүнсээ базаасан ухаантай нь энэ.

Эрхүү мужийн Ольхон районы төв Еланци тосгон луу хэдэн километр алхвал дэлгүүрт бүх зүйл бий. Даанч “зуны тарчиг” үе болохоор халаасанд сохор улаан зоос ч байхгүй. Малчид хаврыг тарчиг гэдэг бол Оросод сурдаг оюутнууд тарваганы арьсны наймаа татарч мөнгөөр суудаг зуныг тийнхүү нэрлэдэг.

Өлсөж ядаж байхад Кино Мөнхөө ах орондоо оронгуут банштай цай, байцаатай хуурга мэт хоолыг өнгөтөөр ярьж шүлс ялгаруулж, хоосон ходоодыг улам хохилзуулж х.о.р.л.о.о.д байх нь лайтай.

“Ээж хуушуураа тогоонд хийнгүүт шархийх чимээ гараад л, хуушуурууд халуун тосонд шажигнан шаргалтаад л…” гэхчлэн аман кино цааш хөврөн арааны шүлс асгарч, орондоо хэвтэхийн эцэсгүй болж дэмий л гарч гүйнэ. Аль ч сэдвээр ярьсан кино мэт өнгөтөөр нүдэнд харагдуулдаг авьяастай учраас ахыг Кино гэж хочилдог.

Орой хайгуулын маршрутаас эрт буугаад, түүхий самар зажилж сэтгэлээ хий хуурч суутал, “Наадмаар хонь а.л.а.а.д гэдсийг нь чанах зуур, элгийг нь сэмжинд нь ороогоод, галын хайчаар нямбай гэгч чимхээд, шажигнатал шараад л. Сэмж хайлж, тос нь доошоо дуслаад л…” гээд Мөнхөө ах өргөн дэлгэцийн өнгөт яриагаа эхэллээ. Сүмбэр хүрлийж сууснаа ухасхийн босов. Маршрутад үүрч дээж хийдэг хоёр ногоон үүргэвч султгаад, т.о.н.г.о.р.о.гныхоо ирийг шалгаснаа,

– Боогий, явъя! гэж байна. Би гайхсан ч дагахаас өөр замгүй. Булан луу очиж ахиад загас хөөцөлдөх юм болов уу, нэмэргүй дээ гэж бодлоо. Ганц чапак барьвал дээдийн заяа байтал хоёр үүргэвч султгаж үүрдэг нь юу ч билээ гэхээс хөх инээд хүрнэ. Нэмээд гялгар торнууд бэлдсэн гэж байгаа.

Еланци тосгон гурван мянган хүнтэй. Эр сүвтэй болгон нь лусын амьтан хөөцөлддөг хашир анчид тул бидэн шиг гоожуурууд горьдолтгүй. Булангийн загас хүн шиг болтлоо хаширчихсан учир эргэдэг шар халбагатай дэгээ, өчүүхэн сатуркны оронцог тэвх модонд ороомор аядсан бидэнд баригдана гэдэг гонжийн жоо.

Үгүй тэгтэл, Сүмбэр нуур луу биш ойролцоох нугыг чиглэн шигүү мод, бутан дундуур алхаад байна. Ойн зах луу ойртсоноо нугдайн гэтээд, өлмий дээрээ урагшилж эхэллээ. Энэ бид хоёрт а.л.а.г.д.а.х ан гэж юу байх вэ, гар хоосон байж! гэхээс би бүр мэл гайхчихлаа.

Тэгтэл цаадтайд хонь бэлчиж харагдана. Хонь гэхээр монгол хүн сүрэг гэж шууд төсөөлдөг. Нугад бэлчиж буй хэдийг “хэдхэн хонь” гэж заавал тодруулж хэлбэл зохилтой аж. Би зэрвэсхэн хармагц уртаашаа хорин дөрөвхөн хонь байгааг, долоо нь төлөг болохыг аймгийн төвийн хүүхэд хэрнээ л бүртгэчихлээ.

Тосгоны орос буриадууд малаа голдуу энэ жижиг нугын төв хэсгээр бэлчээдэг учир мөлжөөд дуусгачихсан, харин зах луугаа сахлаг амтлаг ногоотой аж. Малчин үүнийг мэдээд хонио нугын зах дагуулан идүүлж, мод луу шургачих гэвэл чимээ өгч эргүүлнэ.

Зургаан сарын арвад хэдий ч, хонь өөхөн бөмбүүлэй болтлоо таргалсан харагдаж, Кино Мөнхөө ахын ярьсан элэгний сорс нүдэнд өнгөтөөр харагдаж, шүлсээ гүдхийтэл залгиснаа гэнэт цочив. Би Сүмбэрийн чухам яах гээд байгааг өдий хүртэл асуугаагүй яваагаа санах нь энэ.

– Чи яа… гэтэл,

– Чш..! хэмээн үг таслан нударч чимээгүй болголоо. Би а.й.ч.и.х.л.а.а..

– Сүмбэр ээ, тэнэг ээ! Чи арай малын х.у.л.г.а.й.ч болох гээд байгаа юм биш биз дээ..?! гэж би шивнэлээ.

– Өөр яах юм? Өлсөж ү.х.л.ээ., туучий! гэж тэр өмнөөс ууртай шивнэж байна. Хоньчин тээр цаана довонгийн оройд шомбойн суугаад эвшээж байснаа цаашаа нэг зүйлд сатааран эргээд, шингэж буй нарны өмнөөс саравчлан таг болмогц Сүмбээ хонь луу алга тосон ойртсоноо ухасхийв.

Ногоо хөөж мод луу ирсэн тарган эм хонийг хүзүүдээд, шигүү бутны араар нугдайн өлмий дээрээ гишгэсээр холдлоо. Тэжээлгээд сурчихсан мал юун үргэх, бид хоёрын гарыг үнэрлэн хүзүүнээсээ хөтлүүлээд дагаад шогшоод байна.

Сүмбээ ойн гүнд ормогцоо нүд ирмэх зуурт эд бад хийв. Сэвс б.а.а.с.ы.г. нь гялгар уут луу хам хум шувтарч, хаягдмал нүх лүү цувуулж хийгээд, бөөгнүүлсэн нойтон арьсаар нь хөөж шургаагаар гудран түлхлээ. Бас болоогүй ээ, ц.у.с.а.а гялгар торонд уудалж, элэг зүрх, уушги бөөрөө ууталлаа. Толгой шийрийг нь нүх лүү гудрахад өлссөн би тэсгэлгүй,

– Хайран юм! дуу алдаад загнууллаа.

– Толгой шийр хуйхалбал Ольхон даяар үнэр тарна, гуринхалсан туучий минь! гэж тэр бухимдлаа. Сүмбэр унаган малчны хүүхэд. Туучий бол түүний ганц уншлага. Баярлахдаа ч, гомдохдоо ч, уурлахдаа ч хэлдэг.

Захдуу байшинд орсны хэрэг юу билээ, шөнө дунд болж оросууд унтмагц бид махаа чанаж эхэлсэн нь мэдээж. Тарган хонины шөл ганц оочмогц л хөлс бурзайв. Тамтаггүй өлссөн долоон монгол я.с.н.у.у.д.ы.г мөлчийтөл мөлжиж, чөмгийг нь ташиж ховх сорцгоох нь яг л чоно! Идэж эхлэхдээ юу ч хэлэхгүй нүдээ гялалзуулан мах луу дайрснаа мэдэхгүй, цадангуутаа нэг охин маань,

– Та хоёр ямар муухай юм бэ? Х.у.л.г.а.й хийгээд..! гэж хэлж, бид инээдээ барьж дийлэхгүй хахаж цацлаа. Чанга хөхрөлдвөл хүмүүс сэрэх тул “кх кх кхх” гэх шивнээ авиа гаргацгааж, зарим нь элгээ даран таг хөшив.

Цадангуутаа бүгд зэрэг хөдөлж, гэдсээ арчиж ц.у.с.а.а цутгаж, шулсан махаа гялалзтал татаж, шүүсэнд нь буцалган шуузалж эхэллээ. Гэдсээ ч чаналаа. Чанасан махнаас нилээд үлдсэнийг болсон гэдэстэйгээ уутанд хийн ой луу орж, унанги дархины хөндийд нууцгаах нь бас л талын хөх чоно үүцээ бэлдэж буй мэт.

Сүмбэр насаараа улай хийсэн малын х.у.л.г.а.й.ч шиг л хаширлах нь сүржин. Бүх сав суулгыг мөлчийтөл угаалгаж, хоёр үүргэвчний ц.у.с.ы.г ногоогоор арчиж, ширхэг ч я.с үлдээлгүй ойд булцгаав. Энэ бүх ажил арайхийн дуусч үнэр даран арц унгатгаж байтал үүр цайлаа. Шууз ч болж, хоёр том гурвын банканд хийлээ.

– Сүмбэр гэж сүртэй хүн юм аа, унтаж ч чадсангүй гэж хоёр охин үглэлээ. Түүний сүржигнэсний хэрэг гарахгүй хаачихав. Маргааш орой нь охид орж ирмэгцээ,

– Паах, мах үнэртэж байна! гэж часхийтэл дуу алдан арц унгатгаж, Сүмбэр дээрээс нь хомоол нэмэн уугиулж бөөн утаа май болчихсон суутал, малаа алдсан хөөрхий орос малчин, сэргийлэгчтэй хамт ороод ирдэг байгаа!

– Дымим чтобы комаров отпугивать.., гэж нэг охин маань сийрлээ. Шумуул үргээх гээд май тавьж байна гэсэн нь энэ.

– Өчигдөр орой танай хоёр монгол оюутан хүнд үүргэвч үүрчихсэн ойгоос гарч ирэхийг харсан гэрч байна гэхэд, Сүмбэр,

– Бид геологийн дадлагад гарсан оюутнууд. Минералын дээжээ үүрч ирэхгүй чирч ирэх үү? гэж өмнөөс нь хэгжүүрхлээ. Ингэж хэлэхээр хардлага арилчихна гэх биш, байшинд нэгжлэг хийлээ. Надаас эхлээд зарим нэг нь улсхийж илт сэжиг төрүүлнэ.

Сэргийлэгч бүх цүнхийг нэгжиж, тогоо сав нэг бүрийг шалгах нь маш няхуур. Тал уут гоймонгоос өөр хүнсгүй нь улам сэжиг төрүүлэх нь мэдээж. Байшингийн шалан доогуур шурган нэгжиж үзлээ. Гай болж нэг нь дүүрэн, нөгөө нь ихэнх тал гурвын хоёр банктай шууз байрны хажуу ёзоорын шигүү өвсөн дотроос илрэхэд дотор палхийгээд л явчихлаа. Ойд нуухгүй яав даа гэж би харууслаа. Тулсан үед Кино ахын авьяас аминд оров.

– Махыг зуны халуунд муутгахгүй хэрэглэх эртний монгол д.а.й.ч.д.ы.н арга. Гадаа сүүдэрт тавьж хадгалдаг номтой. Шууз хэмээх энэ зүйлийг дадлагын өмнө бид өөрсдөө хийсэн юм гэлээ. Орос малчин шуузыг үнэрлэж үзэхэд, сэргийлэгч түүн лүү асуусан харц илгээх аж. Малчны хөлс бурзайгаад мөрөө хавчлаа. Хонио үнэрээр нь мэднэ гэх биш дээ, чааваас.

Нуусан мах гэдсээ хүмүүс унтмагц хоёр шөнө дараалан сэмээрхэн идэцгээв. Гамнаж, чанасан гоймонтой хольж идсэн гэж байгаа. Өглөөд шуузалсан махтай гоймон часхийгээд л явчихна. Нэг маань тосгоны оросод “Levi’s” жийнсээ зарж мөнгөтэй залгаад, хүнс цуглуулчихлаа. Амьдрал пошхийгээд явчихав.

Маршрутад гарах замд эзтэй юм шиг орос малчинтай таарав. Хөөрхий минь хорин гуравхан болчихсон хэдэн муу хонио хариулмар болоод л алхаж явна. Зуны халуунд хөлс нь урсаад өрөвдмөөр. “Эвий минь, ядарсан амьтны хэдхэн хониноос нь шуучихаад, хэнэг ч үгүй явж байх!” гэж бодохоос өр өмөлзөөд, самсаа шархираад явчихав. Би хямарчихлаа. Энэ тухайгаа Сүмбэрт хэлж,

– Яаж ийж байгаад зуун рубль сэтгэе. Хонийг нь төлье! гэлээ.

– Туучий минь ээ! Тэгэх юм бол бүлэглэн х.у.л.г.а.й.н хэрэгтэй шууд л ачигдана ш дээ. Оросын ш.о.р.о.н.г.оос бид хоёр амьд гарч ирэхгүй! гээд үнхэлцгээ хагартал а.й.с.а.н харцаар над луу ширтлээ.

Гэсэн ч миний шаналгаа арилсангүй. Оросын ш.о.р.о.н.д а.л.у.у.л.а.х ч бай хамаагүй хонийг нь төлмөөр санагдана. Хэдхэн пөөвгөр хонио хариулан хөлсөө урсган алхах хөөрхий орос эр нүдэнд харагдаад ер болохгүй.

Орой маршрутаас буухдаа таартал орос малчин жигтэйхэн гуньсан бололтой довон дээр сууна. Энэ лав өрөнд уначихаж гэхээс дотор зурагдлаа. Хорь гаранхан хониноосоо нэгийг “чононд” өгнө гэдэг дааж давшгүй их хохирол гэж бодогдов.

Тэссэнгүй, орой нь тосгон луу очиж сурагласаар өнөөх оросынхыг оллоо. Би түүний өмнөөс гарын хөдөлгөөнөөр өөрөө түлхэгддэг механизмтай дэгжин “Сейко” цагаа барилаа. Орос малчны хоёр цэнхэр нүд оройдоо гарчихсан нь мэдээж.

– Уучлаарай. Би хонийг чинь х.у.л.г.а.й.л.а.а.д, найзуудтайгаа идчихсэн юм. Энэ цаг бол 250 рублиэр авсан, маш сайн эд. Хохирлыг хоёр нугалаад төлж байгаа юм шүү! гэлээ. Орос цаганд шууд л нүд нь унаад, баярласан, гайхсан гэж жигтэйхэн. Би ахин уучлалт гуйж, хоосон гоймонгоос өөр хүнсгүй болсон оюутнууд арга ядаад л ингэчихсэн, ойлгоорой гэчихээд буцаад алхчихлаа.

Маргааш нь камералка хийж, цуглуулсан минерал чулуулгийн дээжээ ангилаад эрт бууж иртэл хоолны ширээн дээр гэрийн цөцгий, гахайн утсан мах, гараар дарсан өргөст хэмх, гэрийн талх гээд тансаг зүйлс өрчихсөн нөгөөх орос маань хүлээгээд сууж байна.

Түрүүлж тарсан жижүүр охин дэргэд нь бүлтийж харагдана. Манайхан хонийг нь идчихсэн гэмтнүүд тул таг болцгоолоо. Би хэргээ хүлээгээд, цагаа тайлаад өгчихсөнөө шивнэтэл Сүмбэр сүвээний сул арьснаас чимхэн мушгилаа. Өвдсөн гэж жигтэйхэн. Бид Лёша Кожурин гэх тэр оростой танилцаж, морин шилтэй нэрмэлийг нь хүртэж оройжин хуучлав. Хонийг нь х.у.л.г.а.й.л.с.ан биш нэмээд дайлуулчих нь энэ.

– Бид хонийг чинь идсэн. Ингэх хэрэггүй байсан юм аа гэж намайг хэлээд байхад л,

– Та нар оюутнууд. Аав ээжээсээ хол, өлсөж цангаж байгаа. Ганц муу хонинд бүү санаа зов гээд номин нүдээрээ инээгээд л суух.

Манайхан давраад бөөнөөрөө очиж Лёшагийнд дайлуулаад ирнэ. Хар мянгуулаа айлд очиж хүндрүүллээ гэж би уурлах ч тэсгэлгүй дагаастай. Гэтэл тосгоны баяных болж таарав. Би анх очихдоо хоёр давхар данагар дүнзэн байшинг нь, “Нива” тэргийг нь, гахай, тахиа, хонь, үхрийн саравчийг нь огт анзаараагүй байж.

Еланцийн тэргүүн баячуулын нэгийг би хорин гуравхан муу хоньтой гээд л өрөвдөж байснаа бодохоор хоржоонтой. Оросын тосгонд хорин хоньтой айл баянд тооцогддогийг мэдээд, миний гайхсан гэж жигтэйхэн. Ойрмогхон Лёшагийн наятай ээж б.у.р.х.ан болсон, тэгээд л бэлчээрт ганцаар гуньж таардаг байсныг бас яалтай.

Дараа жил нь өөр дадлагатай, дөчөөд километрт байх Черноруд баазад байтал Лёша дүү нараа гэж буй төрсөн ах шиг л эргэлтээр ирлээ. Амралтын өдрөөр биднийг гэр лүүгээ авчирна. Төрсөн гэртээ очсон юм шиг л бид долоо эрхэлнэ. Дайлуулж цайлуулж, гэдсээ цүрийтэл чихээд л бөөн баяр. Орос эр бяцхан халамцаад, толгой сэгсрээд л байна.

– Боги, Сумбэк, слушай. Я вообще не понимаю вот две вещи! хэмээж байна. Боогий, Сүмбэк хоёр оо, сонсож бай. Би хоёр зүйлийг огт ойлгодоггүй юм гэсэн хэрэг. Сүмбэр бид хоёр нүдээ том болголоо.

– Та хоёрыг хонь алга болсноос ердөө хорин гуравхан минутын дараа ойгоос гарч ирэхийг гэрч харсан. Тийм болоод л хонийг х.у.л.г.а.й.л.с.а.н байх үндэслэлгүй гэж үзсэн. Хонио төхөөрч, жижиглэж, үүргэвчинд хийж амжих хугацаа таараагүй. Би тэр дороо хүмүүс дуудаж ойг самнасан. Хонины ширхэг хялгас ч байгаагүй. Бас та хэд бүхэл бүтэн хонийг ганц шөнийн дотор яаж идэж барав аа..?! гэж байна. Мэл гайхсан царайтай.

Аргагүй шүү дээ. Орос айлд нэг хонь гэдэг жилийн хүнс байх гэж би бодлоо. Ингээд Сүмбэр т.о.н.г.о.р.г.о.о. хурцлаад, бидний хүнсэнд бэлэглэсэн хонийг найман минут дөчин секундэд төхөөрч, дөрвөн мөч, нуруу сээрээр нь салган шидэхэд, Лёша, эхнэр хоёрын номин цэнхэр нүд бүлтэртлээ алмайрлаа.

Дараа нь Сүмбэр махыг г.а.л а.с.а.х зуурт жижиглэн эвдэж, охид гэдэс арчлаа. Дөчийн саванд хорхог хийгээд, бүтэн хонийг монголчууд нэг суурин дээр яаж идэж бардгийг үзүүллээ.

– Ёо оо, моё! гэж орос эр дуу алдан гайхаж, нэгдлийн хоёр зуун хонь хариулдаг айлыг цөөн малтай гэдэг, арван дөрвөн сая хоньтой улсын ард түмэн ийм байхаас ч биш яахав гэж толгой сэгсэрсээр л суусан юм.

Намар нь Лёша Эрхүүд ирлээ. Бид очих хамгийн дуртай Ташкент ресторандаа дайллаа. Гэтэл “Та нар оюутнууд” гэж зүтгэсээр байгаад тооцоог маань төлчихдөг. Ольхоноос ирсэн зочноо дайлах гэсэн биш ахиад л өөрснөө дайлуулчих нь энэ. Манай хоёр охин харин гэргий хүний ухаанаар дор нь сийрээд, өөрт нь монгол савхин хүрэм, эхнэрт нь жийнсэн өмд бэлэглэлээ. Лёша,

– Бид хоёр яг л та нар шиг хотын гангачуул болох нь гээд хүүхэд шиг баярласан ч, та хэд оюутнууд, заавал үнийг нь өгнө гэж зүтгэж биднийгээ а.й.л.г.а.ж билээ.

Орос оюутнууд тосгон дахь гэрээсээ модон хайрцагтай илгээмж авч, гахай тахианы мах гарган бөөн баяр болдог. Харин Лёша маань бидэнд байсгээд л тийм хайрцагтай илгээмж ирүүлнэ. Бид Ольхонд эцэг эхтэй юм шиг л байдаг болсон нь сайхан.

Ийм л нэгэн Сибирь нутгийн гүндүүгүй зантай, номин цэнхэр нүдтэй орос мужиктай урт гараас болж танилцаж, ах дүү шиг дотно болцгоож билээ.

А.АМАРСАЙХАН

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button