Болсон Явдал

Ээж минь шүү дээ “Гурван залууд намайг үлдээчхээд эргэж ч харалгүй гараад явсан”….

Сайн байцгаан уу? 28 настай хөөрхөн хүүгийн ээж байна. Та бүхэнтэйгээ өөрт тохиолдсон гунигтай зүйлийг хуваалцах гэсэн юм. Надаас өөр хэн ч мэдэхгүй учраас зүгээр л дотроо онгойлгож хэн нэгэнтэй хуваалцах гэсэнюм.

Би айлын ганц охин. Аав минь амьд байхдаа ээж бид хоёрыг юугаар ч дутаалгүй сайхан амьдруулдаг байсан. Гэнэт нэг өглөө аав чинь с.э.х.э.э.нд байна бушуулаарай гэж ээжийг орилоход өмссөн хувцастайгаа хоёулаа гүйгээд очиж билээ.

Тэгтэл аль хэдийн хожимдсон байсан. Аав минь аль хэдийн ээж бид хоёрыг орхиод тэнгэрт о.д.ч.и.х.с.о.н. Ээж маань их шаналсан. Нүдэн дээр илт турж ажиллаасаа ч гарч хар усанд толгойгоо мэдүүлсэн. Хэдий эх хүн ч гэсэн би энэ эмэгтэйд их гомдож явдаг.

Аавыг ө.ө.д болсноос хойш би гэдэг хүн хөсөр хаяагдсан. Шөнө орой ч хамаагүй өнөөх а.р.х.и.а хайгаад л хаяад гараад явчихна шүү дээ. Шөнөжин ганцаараа уйлж хонохдоо ааваа буцаад ирээч гэж хоёр алга хорстол залбирдаг байж билээ. Ээж маань замын эрчүүлтэй хөгшин залуу хамаагүй а.р.х.и.ч.и.д. гэр оронд цуглуулж тэдэнтэйгээ миний нүдэн дээр з.а.в.а.а.рч заримдаа хөөгөөд гаргачихдаг байлаа.

Тэр үед нь ээжийн дүүгийнд очно. Хөөрхий ах маань намайг өрөвддөг ч эхнэр нь надад дургүй болохоор дахиад л х.ө.ө.г.д..ө.өд гарна. Очих газаргүй би а.р.х.и нэвт ханхалсан түлээ нүүрсгүй цэвхийсэн хүйтэн гэртээ яваад очно.Хаалга онгойлгоод ороход ээжийн дээр нэг а.р.х.и.ч.и.н гарчихсан хөдөлж байна.

Ээж харчхаад хаалгаа хаа хэн чамайг ир гэсэн юм гэхэд нь хаалгаа хааж нөгөө ажлын дуустал нь гэрийнхээ үүдэнд суугаад хүлээн. Өвлийн хүйтэнд зуны пүүзтэй хавар намрын багадсан куртиктай би тэр бузрын зүйлийн хурдхан дуусаасай гэж залбиран.

Арай хийж дуусгаад өнөөх а.р.х.и.ч.и.н. гэрээс гараад явна. Ийм байдлаар а.р.х.и.а олж гудардаг байсан ээж маань нэг л өдөр намайг гурван залууд үлдээгээд гарсан даа. Ээжид хэдэн төгрөг өгсөн гэдгийг мэдэхгүй ч яагаад яагаад гэж орилж байснаа санадаг.

Төрсөн ээж маань шүү дээ. Улангассан бух шиг заваан гурван юм намайг б.а.р.ь.ж аваад шөнөжин намайг э.д.э.л.с.э.н. Ээж нэг ч эргэж орж ирээгүй. Үүр цайж хамгийн сүүлийн хүн над дээрээс бууж хувцсаа өмсөхөд бушуухан гараад явсан. Ц.а.г.д.а.а.д очиж хэлмээр байсан ч ээж маань намайг х.у.д.а.л.д.с.а.н гэж бодохоор бачуурч орилж чаралж байсан ч ц.а.г.д.а.а.д хэлж чадаагүй.

Дахиж би тэр б.у.з.р.ы.н эмэгтэйтэй уулзаагүй ээ. Тэр гурван залуугийн нэгээс нь ж.и.р.э.м.с.э.н болсон. Хүүхдээ а.в.а.х.у.у.л.а.х бодол байгаагүй болохоор арван жилийнхээ найзынд байж ажил хийж байх үедээ нэг залуутай танилцсан. Нөхөр чинь хаачсан юм.

Яагаад ж.и.р.э.м.с.эн байж ийм хүнд ажил хийж байгаа юм гээд л бага багаар халамжилж байсан тэр залуу өнөөдөр хань минь болж хүү бид хоёрыг хайраар дутаалгүй сайхан амьдарч байна. Хайраар шүү. Энэ хорвоо дээр хайраас өөр дутах зүйл байдаггүй юм байна лээ.

Хайр байгаа газар бүх зүйл байдаг юм байна лээ. Нөхөртэй би өнгөрсөн амьдралынхаа талаар нэг ч хэлж байгаагүй. Хэлэхээс ч а.й.д.а.г. Зүгээр энэ бүхнийг мартаж амьдаръя гэхээр үргэлж л бодогдож зүүдэнд минь хүртэл орох юм. Зүгээр л бүх зүйлийг ор тас мартмаар байна….

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button