Мэдээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ажилчдадаа 2.4 тэрбумын урамшуулал олгожээ
“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХХК 2023 оны гүйцэтгэлээр улс, аймаг, орон нутгийн төсөвт 31.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, үйлдвэрийн татварын дараах цэвэр ашгийн хэмжээ 41.2 тэрбум төгрөгт хүрчээ.
Ган бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2022 онтой харьцуулахад 49 хувиар өссөн байна. Үйлдвэр ийнхүү ашигтай ажилласан үр дүнгээ хуваалцаж, шинэ оны өмнө 2.4 тэрбум төгрөгийн урамшууллыг 1522 ажилтандаа олгосон билээ.
Түүнчлэн ажилчдын цалингаа 52 хувиар нэмэгдүүлжээ. Ачаа тээврийн эргэлтийг сайжруулах зорилгоор үйлдвэрийн зүгээс вагоны тоог 300-гаар нэмэгдүүлэх тохиролцоонд хүрч, тайлант онд 9 сар хайлах хаягдал төмрийн нөөц бүрдүүлж амжжээ.
Эх сурвалж: Eguur.mn