Мэдээ

Ихрүүдийн хандивын дансанд 200 гаруй сая төгрөг цуглажээ

Ээж нь бурхан болж, 2 сартай ихрүүд, 6, 11, 13 настай ах эгчийнхээ хамт өнчрөн үлджээ. Аав нь хүүхдүүдээ асарч гэртээ байгаа учраас хүүхдүүд хоол хүнсгүй, ихрүүд сүүгүй болоод байна. Тэд айлын хашаа түрээслэн амьдардаг аж.

Хүүхдүүдийн аав Б.Отгонбаяр хувиараа таксинд явдаг бөгөөд одоо хүүхдүүдээ хардаг юм. Тэрбээр “Өмнө нь эхнэр хүүхдүүдээ хараад гэртээ, би хувиаараа таксинд явдаг байсан, одоо хүүхдүүдээ хараад гэрээс гарах ч боломжгүй болсон. Ихэрүүдийн сүү 4 хоног л болдог. Нэг удаа авахад 90 мянган төгрөг болдог. Ах дүү, найз нөхөд эргэж тойрдог, хааяадаа ханьтай байдаг. Хүүхдүүдээ асрах хүн олчихвол уг нь ажил хийгээд хүүхдүүдээ өсгөөд байхсан. Гэхдээ хоёр ихэр болохоор хэцүү байх. Гурван хүүхдээ өмнө нь өсгөлцөхөд нэг их оролцож байгаагүй. Эхнэр маань хүүхдүүдээ хардаг байсан юм” гэлээ.

Тэдэнд туслах хандивын данс: Хаанбанк 5071468265 /Аав Б.Отгонбаяр/

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 12-ны оройн 19:00 цагийн орчимд хандивын дансанд 200 гаруй сая төгрөг цуглажээ. Мөн “Талх чихэр” ХХК гурван сарын талх нарийн боовыг хангах бөгөөд “Гранд Империал Девелопмент” ХХК ихрүүдийн сүүний хэрэгцээг нэг жилээр хангах болжээ.

Эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button