Мэдээ

Б.ПҮРЭВДОРЖ: Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг ₮580000 иргэдэд өгөхийг шаардаж байна

УИХ-ны намрын чуулганаар Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Төрийн үйлчилгээг цахимд шилжүүлж байгаатай холбоотой заавал Эрүүл мэндийн даатгал, Нийгмийн даатгалын тухай хууль болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, цахим гарын үсгийг зөвшөөрөхтэй холбоотой 115 хуулийн төслийг батлахаар хэлэлцэж байгаа билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж дараах байр суурийг илэрхийллээ. 

Тэрбээр, “Иргэдийн амьдрал маш хүнд байна. Ядуурал өдрөөс өдөрт нэмэгдэж байна. ҮСХ сүүлийн гурван жилд ядуурлын статистикийг гаргасан. 2022 оны нэгдүгээр сард 50 мянган төгрөг байсан 50 кг-ын гурил өнөөдөр 120 мянган төгрөг болсон байна. Үнийн өсөлт иргэдийн халаасыг суйлж байна. Иргэд цагаан сараа яаж хийх вэ? гэж байна. ЭТТ компани энэ жил гурван их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүний өмнөх жил 1.3 их наядын цэвэр ашигтай ажилласан. Энэ ашгийн тодорхой хувийг авч үлдээд, ногдол ашиг болгож хувьцаа эзэмшигч иргэн бүрт 580 мянган төгрөг олгохгүй бол болохгүй нь ээ.  Цагаан сарын өмнө Эрдэнэс Тавантолгойн ногдол ашиг болох 580 мянган төгрөгийг иргэн бүхэнд өгөхийг шаардаж байна” гэв.

Эх сурвалж: ergelt.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button