Мэдээ

Статистик: Шинэ байрны м.кв-ын дундаж үнэ 4.3 сая төгрөг байна

Улаанбаатар хотод орон сууцны үнэ 2023 оны арванхоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 8.1, өмнөх сараас 0.3 хувь өссөн Үндэсний Статистикийн хорооны судалгаа гарчээ.

Дэлгэрүүлбэл, 2023 оны арванхоёрдугаар сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.02 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.32 сая төгрөгийн үнэтэй байна. Уг мэдээллийг хэвтээ график хэлбэрээр танилцуулбал,

Харин 2023 оны арванхоёрдугаар сард хуучин орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 3.59 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй гэж судлагдсан байна.

Эх сурвалж: eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button