Мэдээ

БНСУ-д нас барсан дүүгийнхээ хэргийг хөөцөлдөж явсан А.Болормаа зуурдаар амиа алдлаа

2019 онд МУ-ын А.Доржсүрэн гэдэг залуу БНСУ-д хөдөлмөр эрхэлж байх үедээ учир битүүлгээр сурагггүй болж, улмаар хориод хоногийн дараа гэрээсээ амиа алдсан байдалтай олдсон. Тэрээр амь насаа алдахынхаа өмнөхөн Монголд байгаа гэр бүл рүүгээ Солонгос ажил олгогчоосоо цалингаа авч чадахгүй байгаагаа чатаар бичсэн байдаг.

Тухайн оноос хойш талийгаачийнхаа амь насаа алдсан учир шалтгаан, үнэн мөнийг олуулахаар түүний ээж, төрсөн эгч хоёр нь уйгагүй явсан. Хамгийн харамсалтай цаг бусаар эндсэн дүүгийнхээ учир битүүлэг үхлийн хэргийг шийдүүлэхээр тэмцэж явсан А.Болормаа бүсгүй 2024 оны нэгдүгээр сарын 09-ний өдөр амь насаа алджээ.

Тэрээр гэртээ ганцаараа байхдаа нас барсан бөгөөд зүрх нь зогссон гэх дүгнэлт гарчээ.

Эх сурвалж: egur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button