Мэдээ

Эхнэр нь нас барж, дөрвөн хүүхэдтэйгээ үлдсэн аавд туслах хандивын аян эхэлжээ

Өнгөрсөн Баасан гарагт хоёр сартай ихэр болон, 6,11,13 насны таван хүүхэдтэй өрх толгойлсон нэгэн аавын тухай мэдээлэл цацагдаж, Монголчууд нэг хоногт хандивын аянд 500 гаруй сая төгрөг болон бусад олон зүйлсийг өгсөн юм. Б.Отгонбаяр болон түүний таван хүүхэд өчигдөр 4 өрөө байрандаа орсон. Тэгвэл Архангай аймагт мөн 5 сараас 13 насны 4 хүүхэдтэй өрх толгойлсон аавд туслах хандивын аян эхэлжээ.

Тэдний гэр бүл өнгөрсөн оны есдүгээр сард ээжийгээ алдаж, аав нь 7 хоногтой нярайгаа тэвэрсээр үлджээ.

Одоо хамгийн бага нь 5 сартай бөгөөд сүүнийхээ мөнгийг арай ядан олж, ажил хийх боломжгүй хүүхдээ харж байгаа аж. Айлын хашаа түрээсэлж амьдардаг тэднийг дулаан байшинтай болгох аян эхлүүсэн байна.

Хандивын данс: 5175030187 /Б.Батэрдэнэ/
Холбогдох утасны дугаар: 85119936

Эх сурвалж: Tsahiur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button