Мэдээ

Хоёр давхар байшинд гал гарч, 44 настай эмэгтэй амиа алджээ

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 12 дугаар хорооны Булгийн 2 дугаар гудамжинд гал гарч байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 23:59 цагт ОБЕГ-т хүлээн авсан байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ө-ийн 3х4 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж, иргэн А-ын 8х12 метрийн хэмжээтэй 2 давхар байшингийн дээвэр, цонх хайрагдаж байжээ. Улмаар 30 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Д/44 настай эмэгтэй/ өртөж нас барсан байсан тул цогцсыг гаргаж дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид хүлээлгэн өгсөн байна.

Эх сурвалж: tsahiur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button