x

LIKE FOLLOW дарж мэдээгээ үзнэ үү

Болсон Явдал

6 настай, зальтай охин ээжийнхээ дансыг ашиглан 1 сая төгрөгийн үнэтэй тоглоомнуудыг интернэтээс худалдан авчээ

Өнөө үе шиг дэлгүүр хэсэх нь хэзээ ч ийм амар байгаагүй. Одоо та ихэнх зүйлээ онлайнаар худалдаж авах боломжтой тул худалдаж авахын тулд гэрээсээ гарах шаардлагагүй болсон билээ. Гэсэн хэдий ч онлайн дэлгүүрүүд нэлээд сонирхолтой бөгөөд биднийг донтyyлж чаддаг. Зургаан настай нэг охин үүнийг баталж чаджээ. Онлайн дэлгүүр гэж юу болохыг мэдээд Кэйтлин охин Амазон дэлгүүр дээрээс 1 сая төгрөгийн үнэтэй худалдан авалт хийхээр шийджээ.

6 настай охин Амазоноос 1 сая төгрөгийн үнэтэй тоглоомыг нууцаар худалдаж авснаар интернет хэрэглэгчидийг гайхшируулжээ. Кэйтлинд төрсөн өдрөөрөө Амазоноос Барби захиалах зөвшөөрөл өгснөөр бүх зүйл эхэлсэн гэнэ. Ээж нь бүх гүйлгээг удирдаж хянаж байсан тул ээж нь бүх зүйл зүгээр байх гэж бодож байв. Гэхдээ онлайн дэлгүүр хэсэх нь бяцхан охинд ганц тоглоомоор зогсож чадахгүй бөгөөд уруу таталтанд автсан байна.

Дараа нь Кэйтлин эцэг эх нь түүнийг интернетийг ойлгохгүй хэтэрхий залуу байгаа гэж бодож байтал өөрөө худалдан авалтыг хийжээ. Түүний том захиалга ирэхэд л тэд юу болсныг мэдсэн юм. Катлиний үеэл Риа Дияолу Твиттер хуудсандаа тоглоомны захиалгын зургийг байрлуулсанаар 75 мянга гаруй лайк авчээ. Залуу охин дор хаяж зургаан Амазон хайрцаг бүхий овоолоостой хайрцагны хажууд инээмсэглэн зогсож байв.

Тайлбарт нь ердөө: ‘Бяцхан үеэл минь нагац эгч, авга ахын мэдэлгүйгээр 1 сая төгрөгөөр тоглоом захиалсан байна. Энэ бол хүн бүр хэрхэн үүнийг олж мэдсэн зураг юм.’ Гэжээ. ‘6 настай хүүхэд нэг товшилт хийж, маргааш ачаа тээвэрлэхийг мэддэг байсан нь надад маш их гайхалтай санагдаж байсан’ гэж Кейтлиний үеэл хэлэв.

Дияолу хэлэхдээ: ‘Тэр үүнийг хийхдээ юу хийж байгаагаа сайн мэддэг байсан. 6 настай хүүхэд нэг товшилтоор, маргааш ачаа тээвэрлэлт хийхийг мэддэг байсанд би маш их гайхсан … Тэр бүтээхдэr буй жаахан луйварчин юм.’ гэсэн юм.

Кэйтлиний үеэл түүнийг хийсэн зүйлдээ загинуулаагүй ч гэсэн интернетийн шинэ сенсаац нэг сарын турш интернэт ашиглаж чадахгүй гэдгийг мэдүүлсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button