Сонин Хачин

Үл таних этгээд гэрт нь нууцаар нэвтэрч, гэрийг нь цэвэрлээд, юу ч авалгүй гараад явсан байжээ

Массачусетс мужийн нэгэн эр түүнийг ажил дээрээ байхад хэн нэгэн зөвөөрөлгүйгээр гэрт нь нэвтэрсэн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч, халдагч нь байшинг бүхэлд нь дээрээс нь доош цэвэрлэсэн байжээ. Дараа нь нууцлаг цэвэрлэгч гэрээс нь юу ч авалгүйгээр яваад өгсөн байв. Танихгүй хүн танай гэр рүү дайрч орохоос илүү аймшигтай цөөхөн хэдэн зүйл л байдаг байх. Гэсэн хэдий ч нэгэн залуугын гэрт халдагч орж ирэхэд шал өөр зүйл тохиолдсон юм. Урилгагүй зочин гэрт нь нэвтэрч, ганц ч зүйл авалгүйгээр явахаасаа өмнө бүх зүйлийг цэвэрлэсэн гэсэн мэдээлэл байна.

Нэйт Роман өөрийн туршлагаа фэйсбүүкээр хуваалцав. Массачусетс мужийн Марлбороос нэг хүүхдийн аав хүүгийнхээ хамт гэртээ ирэхэд ямар нэгэн зүйл буруу байгааг тэр даруй анзаарсан гэнэ. Нэг дүгээрт нь, байшин нь түүнийг орхиж байснаас хамаагүй цэвэрхэн байсан. Үүнээс гадна хэн нэгэн угаалгын өрөөнд сонирхолтой жорлонгийн цаасаар бараг л урлагийн бүтээл хийж үлдээсэн байв. Энэ үнэхээр санаанд оромгүй байшинд нууцаар нэвтрэн орсон түүх юм.

Романы түүх аймшигтайгаар эхэлсэн хэдий ч гайхалтай ер бусын өрнөлтэй байв. ‘Өнөөдөр намайг ажил дээрээ байхад танихгүй хүн манай гэрт орж нэвтэрсэн байв. Би арын хаалгыг түгжихээ мартсан байж магадгүй, тэд орохдоо юу ч эвдээгүй байсан. Би ихэвчлэн өдрийн цагаар сэрүүлгээ тавихаа мартдаг боловч харамсалтай нь ийм зүйл болсон тул камертай байсан ч надад ямар ч видео бичлэг байхгүй байна.’

‘Хамгийн хачирхалтай хэсэгт нь бэлэн үү? Тэд зөвхөн юу ч аваагүй (миний олж хайсан зүйлээс) төдийгүй нэвтэрч орсны зорилго нь миний угаалгын өрөө, унтлагын өрөөнүүдийг цэвэрлэх явдал байсан бололтой. Тэд орыг засаж, хог тоосыг соруулж, жорлонг угааж, нойлын цаасаар хийсэн сарнай үлдээсэн байна…’ гэж тэр бичжээ.

Хүмүүс энэ түүхийг гайхалтай ба хөгжилтэй гэж бодсон нь гайхах зүйл биш юм. Зарим хүмүүс, найз нь Ромын гэррүү хошигнон тоглож байгаа юмуу эсвэл тэр ээжийгээ гэртээ урьснаа мартчихсан юм болов уу гэж гайхаж байсан юм. Гэхдээ халдагч нь хэн байсан, яагаад тэд байшинг цэгцэлсэн юм болоо? Роман энэ нь маш том алдаа байсан байж магадгүй гэж үзэж байна.

‘Энэ үеийн миний бодож олсон хамгийн сайн онол бол байшин цэвэрлэх үйлчилгээ санамсаргүй байдлаар буруу хаяг руу явсан байх гэж бодож байна. Энэ нь хачин бас үнэхээр эвгүй хэвээр байна. Энэ талаар яг юу бодохоо мэдэхгүй л байна’ гэж тэр бичжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button