Хүүхэд нь музэйн баримлыг унагааснаас болж ээж нь 132000 долларын өрөнд оржээ
Бяцхан хүү шилэн баримлыг тэврэх гэж оролдож байгаад түүнийг санамсаргүйгээр унагаасны дараа эцэг эхэд нь 132,000 долларын торгууль ногдуулжээ. Энэ хэрэг 5-р сарын 19-нд Канзас, Канзас-Сити хотын Overland Park олон нийтийн төвд болсон хуримын үеэр толин тусгал, шилээр хийсэн баримлыг олон нийтэд дэлгэн үзүүлэх үед болжээ.
Видео камерын дуранд өртсөн бичлэгт 5 настай хүүг ээж нь ойролцоох буйдан дээр бусад хүмүүстэй ярилцаж байхад Афродита ди Канзас Сити нэртэй хөшөө рүү явж байгааг харж болно. Хүү баримлыг бяцхан гараараа тэврэх гэж хичээж байгаа ч хүнд баримал нуран унахад маш их асуудалд оржээ.
Хөшөөний толгой, болон гарт гэмтэл учруулахын хажуугаар хүү нүүрэндээ мөн гэмтэл авчээ. Энэ явдлын дараа баримлыг хийсэн зураач эцэг эхчүүдэд 132,000 долларын нэхэмжлэл гаргажээ. Уран зураач Билл Лионс уг баримлыг Оверлэнд Парк хотод үзэсгэлэнд тавиулахаар түр зээлсэн байсан бөгөөд одоо баримлыг зарж чадахгүй байгаа тул үнийн дүнг нь буцааж өгөхийг хүсч байгаагаа хэлэв.
Лионс: “Би түүнд зарцуулсан цаг хугацаа, үнэ цэнэтэй гэж үзсэн зүйлийнхээ нөхөн төлбөрийг авахыг хүсч байна.” Хүүгийн ээж Шэннон Гудмантай хотын төлөөлөгчид холбоо барьж, нөхөн төлбөрийг нь өгөхийг хүсжээ. “Хот манай даатгалын компанид нэхэмжлэл гаргах үүрэгтэй бөгөөд хотын өмч хохирсон тохиолдолд бид үүнийг хийдэг. гэжээ
“Үүнийг боловсруулах нь даатгалын компаниудад үлдэх болно” гэж Оверлэнд Парк хотын хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв. Гудман уг баримлыг ийм их үнэтэй байна гэж бодоогүй тул хотын даатгалын агентлагаас үнийн дүнтэй захидал хүлээн авсныхаа дараа үнэхээр гайхаж орхив. Ээж нь Канзас Сити Старт хэлэхдээ “Осол гарсан нь тодорхой бөгөөд энэ нь цэвэр осол байсан. Би тэдний уран бүтээлийн үнэ цэнийг бууруулмааргүй байна. Гэхдээ би үүнийг төлж чадахгүй. ”
Бяцхан хүү сүйт бүсгүйн эцэгтэй салах ёс гүйцэтгэж байхдаа хөшөө рүү дөхсөн гэж ээж нь тайлбарлав. Тэрбээр хүү болон дүү нар нь хүмүүжил сайтай, хэрэг санамсаргүй байдлаар болсон гэж нэмж хэлэв. “Тэр тэвэрсэн байх” гэж тэр хэлэв. “Магадгүй миний хүү цэцэрлэгээ дөнгөж төгссөн хайр татам, хөөрхөн хөөрхөн хүү болохоор хөшөөг тэвэрсэн байж магадгүй юм.” Гэж тайлбарласан байна. Та энэ талаар юу гэж бодож байна.