Зөвлөгөө

Хүүхдүүдийн шүдний сойзны ‘үс’ яагаад өөр өөр өнгөтэй байдгийн гайхмаар шалтгааныг сонсоод та лав итгэхгүйдээ

Эцэг эхийн хувьд та хүүхдүүддээ өнгөт үстэй сойз худалдаж авбал шүдээ угаах нь тэдэнд илүү хөгжилтэй болно гэж бодож байсан байх. Гэхдээ таний хэзээ ч таамаглаж чадахгүй байсан зүйл бол эдгээр өнгөт үстэй сойз нь өөрийн гэсэн зорилготой байдаг бөгөөд, энэ нь зөвхөн гоо зүйн асуудал биш юм.

Хоёр хүүхдийн ээж Холли Бен үнэнийг олж мэдээд, хүүхдийн шүдний сойзны өнгөт сойз нь сойзыг өнгөлөг, бяцхан хүүхдүүдэд сонирхуулахаас илүү зорилго агуулдаг нь түүнийг нэлээд гайхшируулсан юм. Тэрээр фэйсбүүктээ ихэнх эцэг эхчүүдийг цочирдуулах баримтыг хуваалцан нийтэлжээ. Эдгээр өнгөт үстэй сойз нь яг үнэндээ шүдний ооны түрхэх хэмжээ юм.

Энэ нь таны хүүхдийн наснаас хамааран шүдээ угаахад хэр их шүдний оо хэрэгтэйг хэлж өгдөг байна.

Бидний олонх нь өргөн хэрэглэгддэг зарим зүйлсийн сав баглаа боодлын ард бичсэн зүйлийг уншихад цаг хугацаа зарцуулдаггүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Холли охиндоо зориулж шинэ шүдний сойз авсаны дараа дээр нь байгаа зүйлийг уншихаар шийджээ. Ээж нь өмнө нь олон ижил шүдний сойз авч байсан гэдгийг анхаарна уу. Дараа нь тэрээр фэйсбүүктээ өөрийнхөө энэ нээлтээ хуваалцаж, дараахь зүйлийг бичжээ. ‘Хүүхдүүдийн сойз дээрх өнгөт сойз нь хүүхэд оогоо хаана тавих, хичнээн хэмжээний шүдний оо хэрэглэхийг зааж өгдөг ‘шүдний оо заагч’ гэдгийг би ганцаараа МЭДДЭГГҮЙ байгаагүй гэж хэлээч!’

Бидний олонх нь өргөн хэрэглэгддэг зарим зүйлсийн сав баглаа боодлын ард бичсэн зүйлийг уншихад цаг хугацаа зарцуулдаггүй. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт Холли охиндоо зориулж шинэ шүдний сойз авсаны дараа дээр нь байгаа зүйлийг уншихаар шийджээ. Ээж нь өмнө нь олон ижил шүдний сойз авч байсан гэдгийг анхаарна уу. Дараа нь тэрээр фэйсбүүктээ өөрийнхөө энэ нээлтээ хуваалцаж, дараахь зүйлийг бичжээ. ‘Хүүхдүүдийн сойз дээрх өнгөт сойз нь хаана тавих, хичнээн хэмжээний шүдний оо хэрэглэхийг зааж өгдөг ‘шүдний оо заагч’ гэдгийг би ганцаараа МЭДДЭГГҮЙ байгаагүй гэж хэлээч!’

Эцэг эхчүүд хүүхдүүдээ шүдээ угааж байхад нь хэтэрхий их шүдний оо хэрэглэхийг зөвшөөрсөн гэдгээ ухамсарлаж, туршлагуудаа хуваалцсан юм. Түүний мэдээлэлд хүмүүс асар их хариу үйлдэл үзүүлсэнд Холли бас гайхав. ‘Би ийм их хариу авна гэж бодоогүй. Би үүнийг миний хуудсыг дагадаг хэдэн зуун ээжүүдтэй л хуваалцана гэж бодсон юм!’ гэж Холли бидэнтэй хуваалцсан юм. Эдгээр өнгөт үстэй сойз нь юунд зориулагдсаныг та мэдэж байсан уу?

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button