Болсон Явдал

Сурагч хүүд багш нь дургүй байдаг байв, гэвч хүүг ангиас гарсны дараа багш цурхиран yйллaa…

Нүүрний эгнээнд суух нэгэн хүүд багш нь дургүй байдаг байлаа.

Хүү бусадтай тоглохгүй, xaлтайсан хувцастай, мyyхай үнэртэй байдаг байж л дээ. Нэг өдөр хичээлийн эрхлэгч хүүхэд бүрийг зан аашийн хувьд тодорхойлох даалгавар багшид өгснөөр өмнө нь тийм ч анхаарч уншаагүй зүйлсийг хувийн хэргээс нь олж уншжээ.

Хичээлийн жилийн эхний өдөр 6-р ангийн багш хүүхдүүдийнхээ өмнө зогсоод бүгдийг нь дахин харж байгаадаа тун их баяртай байгаагаа хэллээ. Гэвч энэ үг тийм ч үнэн үг биш байсан юм. Нүүрний эгнээнд суух нэгэн хүүд багш дургүй. Өнгөрсөн жил энэ ангийг дааж авахдаа бусад хүүхдүүдийн нэгэн адил энэ хүүтэй танилцсан билээ.

1-р ангийн багш ингэж бичжээ: – Энэ бол хөөрхөн инээмсэглэсэн гайхалтай хүү. Гэрийн даалгавараа сайн хийж гүйцэтгэдэг, хичээж цэвэрхэн бичдэг. Маш урамтай сурах чадвартай хүүхэд.

2-р ангийн багш: – Энэ бол найз нөхөд нь их хүндэлдэг, маш үлгэр дууриалтай хүүхэд. Гэвч ар гэрт нь асуудалтай. Ээж нь эдгэшгvй xvнд өBчтэй. Хүүгийн гэр бүлийн yyр амьсгал өдөр бүр vxэлтэй тэмцэж байгаа тэмцэл гэсэн үг.

3-р ангийн багш: – Ээж нь нac бapcaн явдал хүүгийн хувьд маш том цохuлт болсон. Хүү маш их хичээдэг боловч аав нь хайхрамжгүй ханддаг, ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол гэр бүлийн амьдрал нь хичээл сурлагад нь нөлөөлж магадгүй.

4-р ангийн багш: – Хүү хариуцлагагүй, сурах сонирхолгүй, хичээл дээр байнга унтдаг. Бүх тодорхойлолтыг уншсаны дараа багш өөрөөсөө маш ихээр ичжээ.

Шинэ жил боллоо, хүүхэд бүр гайхалтай баглаж боосон бэлэгнүүд багшдаа авчирч өгөхөд хүү нэгэн энгийн ягаан цаасанд боосон бэлэг өгчээ. Боодлыг задлахад дотроос нь хэдэн чулуу нь уначихсан бугуйвч, талаас доогуур үлдсэн үнэртэй ус байхыг хараад зарим хүүхдүүд шooлон инээлдэж байв. Гэвч багш дуу алдан баярлаж

–Ямар гоё бугуйвч вэ – гэж хэлээд үнэртэй усыг хүзүү рүүгээ цацжээ. Хүү хичээлийн дараа үлдэж, бүх хүүхэд ангиас гарсны дараа багшдаа ойртон ирээд –Та өнөөдөр яг миний ээж шиг үнэртэж байна гэж хэлжээ. Хүүг гарсны дараа багш цурхuран уйллаа.

Энэ өдрөөс эхлэн багш нь зөвхөн хичээлээ заагаад зогсохгүй хүүхдүүдэд сайхан сэтгэл, суурь хүмүүжил, ёс зүй, хүнлэг сэтгэлийн хичээл заах болжээ. Хэсэг хугацааны дараа багшийн дургүй сурагч амьдралын идэвхтэй болж байгаа нь илт харагдах болж, хичээлийн жилийн төгсгөлд хүү шилдэг сурагчдын нэг болсон байлаа.

Дараа жил нь багш өөр анги дааж авсан бөгөөд нэг өдөр хаалганыхаа завсраас хүүгийн бичсэн “Та бол миний амьдралд таарсан хамгийн сайн багш” гэсэн зурвасыг олж уншжээ.

Таван жилийн дараа хүүгээс дахин нэг захидал хүлээж авахад хүү коллежоо төгсөөд ангидаа гуравдугаар байрт дүнгээрээ жагссан ба түүнийг амьдралын хамгийн сайн багш хэвээрээ байгаа гэсэн байжээ.

Дөрвөн жилийн дараа хүү бүх хүнд хэцүүг даван их сургуулиа төгсөх гэж байгаагаа бичжээ. Хамгийн шилдэг оюутан болсон гэдгээ дурдаад түүний амьдралд таарсан бүх багш нараас хамгийн сайн багш нь та шүү гэжээ.

Дахин дөрвөн жилийн дараа хүү их сургуулиа төгсөөд дараагийн шатны сургалтанд сурч мэдлэгээ дээшлүүлэхээр шийдсэн агаад одоо түүний нэрний өмнө Доктор гэдэг цол бичигдэх болсон тухай бичжээ. Энэ захидалд ч хамгийн сайн багш нь та шүү гэжээ.

Цаг хугацаа өнгөрсөөр. Хүү багшдаа өөр нэгэн захидал илгээж гэрлэх гэж байгаагаа болон аав нь нac бapaaд хоёр жил өнгөрсөн тухай бичжээ. Мөн түүний хуриман дээр ээж хүний суух ёстой байранд багшийгаа суувал болох уу? гэж гуйжээ. Мэдээжийн хэрэг, багш нь зөвшөөрсөн байна.

Хуримын өдөр багш нь хүүгийн олон жилийн өмнө бэлэглэсэн бугуйвчаар гоёж, ээжийнх нь түрхдэг байсантай ижил үнэртэй усыг цацжээ. Уулзаад тэврэлдэх мөчид хүүд танил үнэр үнэртэнэ гэдгийг багш нь мэдэж байлаа.

Хүү багшдаа хандан хэлжээ. -Таны надад итгэсэн итгэлд баярлалаа. Та намайг бусдад хэрэгтэй гэсэн мэдрэмж төрүүлж, өөртөө итгэх итгэлтэй болгож, сайн мууг ялгаж сургасан. Багшийн нүдэнд нулимс гялтганана. – Үгүй ээ, чи харин надад бүхнийг сургасан. Би чамтай танилцахаас өмнө яаж багшлах ёстойгоо ч мэддэггүй байсан юм гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button