Мэдээ

Сэрэмжлүүлэг: Хөвсгөл нууранд 60 см өргөнтэй хил гарчээ

Хөвсгөл нуур Хатгал тосгон болон Ханх сум орчимд битүү мөсөн бүрхүүлтэй болсон бөгөөд мөсний зузаан 35-40 см байгаа нь олон жилийн дунджаас 5-15 см-ээр бага, Хөвсгөл нуурын Хадан хүй, Тургийн ам зэрэг газруудад хар хил гарсан байна.

Тодруулбал, Тургийн аманд 60 см өргөн хар хил гарсан мэдээлэл байгаа учир иргэд, тээвэрчдэд анхаарал болгоомжтой зорчиж, Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр явахгүй байх, баталгаат зам гүүрээр гарахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байхыг хэлдэг.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button