Мэдээ

Эгчийнх нь хийж өгсөн боолтыг солилгүй 4 хоносноос хуруу нь үхэжжээ

Бага насны хүүхдийн хуруу шархалж, эгч нь боолт хийж өгчээ. Уг боолттой дөрвөн хоног явсны дараа тус хүүхдийн зүүн гарын долоовор хурууны нэг үе үхэжсэн байжээ.

Энэ талаар гар, сарвууны эмч О.Очирпүрэв хэлэхдээ “Бага насны хүүхдийн элдэв боолтыг нь шалгаж байх хэрэгтэй. Дөрөв хоногийн дараа шалгаж үзэхэд ийм хэмжээнд хүрсэн байна гээд үзүүлсэн 4 хоног байтугай 4-өөс илүү цагт ийм болно. Эгч нь цус гарахаар нь резинээр боож өгсөн. Тэгээд гадуур нь бинтээр боочихсон байна. Тэгсэн байсан ч боолтыг шалгах хэрэгтэй байдаг шүү. Хэн нэгнийг шүүмжлэх, зэмлэх биш анхааралдаа аваарай” гэлээ.

Эх сурвалж: Eguur.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button