Мэдээ

БУУЗАА ГАДАА ХӨЛДӨӨВӨЛ УГААР ШИНГЭЖ ХОР БОЛДОГ УУ?

Монгол түмний уламжлалт цагаан сарын баяр хаяанд ирлээ. Мэдээж бууз, баншгүйгээр төсөөлөх аргагүй. Айл өрхүүд өөрсдийн гараар буузаа чимхэж бэлтгэх нь бий. Гэтэл айлууд буузаа чимхээд хөлдөөхдөө гадна орчинд тавьж хөлдөөх мэр сэр тохиолдол бий. Энэ жилийн цагаан сарын шинийн нэгэн харьцангуй эрт буюу хоёрдугаар сарын эхээр. Гэтэл энэ үе бол агаар цэвэршиж, тэнгэр дулаарч амжаагүй цаг. Шахмал түлшний утаа тортог, хүхэрлэгийн хий амьсгалын замын эрхтэн тогтолцоог өвчлүүлэх цаашлаад хорт хавдар үүсгэх хэмжээнд хүртэл аюулын харанга дэлдэж байхад буузаа гадаа дэлгэж хөлдөөгөөд түүгээрээ зочноо дайлж, өөрсдөө хүртэх нь эрүүл ахуйн шаардлагад огт нийцэхгүй.

Утаа, түгжрэл, өдрийн богинод ажлаа амжуулангаа шар нар бор хоногийг цагтай уралдан барж байгаа бидэнд буузаа өөрсдөө чимхээд бэлтгэлээ гэхэд ийнхүү хөлдөөж хадгалах орчин нөхцөл дэндүү хомс. Ялангуяа олон зочин хүлээн авдаг айл олон л бууз жигнэж таараа.

Гэтэл тэр их буузаа яаж савлан хадгалах билээ. Ингэхээр баталгаатай, найдвартай, туршлагатай газраас бууз худалдаж авах шаардлага үүснэ гэсэн үг. Тэгвэл гурил, махны үйлдвэрлэлийн стандартаараа чухам аль нь салбартаа тэргүүлж олон улсын болон дотоодын шалгуур үзүүлэлтүүдийг хангаж, стандартаараа цолгорч байгааг хамгийн түрүүнд судлах ёстой. Баталгаагүй газраас худалдаж авсан буузны чанар, аюулгүй байдлыг урьдчилж мэдэх аргагүй. Зах зээлийн зарчмыг буруугаар ашигладаг зарим нь чанар стандарт аюулгүй байдлын аль нэгийг алдагдуулж л ашиг олохыг хүсэх тохиолдол нэлээдгүй.

Эх сурвалж: medee.mn

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button