Болсон Явдал

Гайхамшигтай Филиппин багш нь сурагчидтайгаа уулзахын тулд 5 гол гаталж, 2 цаг алхдаг байна

Филиппинээс ирсэн багш Элизабет Миранда нь сургууль руугаа явах гэж л хоёр цаг алхахыг тэсвэрлэн, таван гол гаталдаг байна. Хэдийгээр тэрээр өдөр бүр ажилдаа ингэж явж очдог ч, түүний золиослол сурагчидад маш ихээр нөлөөлж, нийгэмдээ өөрчлөлтийн давалгааг бий болгоно гэж найдаж байгаа байна. Баатарлаг багш өөрийнх нь бие өдөр тутмын ажилдаа аль хэдийн дасчихсан гэж хэлэв; Энэ нь цаг агаараас хамаарахгүй хүчтэй урсдаг тул бороо орохоор бүр илүү хэцүү болдог гэнэ. Элизабет Миранда бол ‘Оксицентал Миндоро’ дахь Ситио Бароганте хотод амьдардаг хүүхдүүдийг сургадаг цорын ганц багш юм.

Түүний хэлснээр аялал гурван цаг орчим үргэлжилдэг, гэхдээ энэ нь үнэ цэнэтэй юм.

Түүнийг амархан гаталж болох голууд байдаг бол аврах хөвүүрийн тусламжгүйгээр эсвэл Филиппин хэлээр ‘салбабида’-гүй давж чадахгүй голууд бас байдаг байна. Багш нь өглөө болгон урсгалт горхийг гатлахад гар сунгаж өгдөг нутгийн хүмүүс байдагт маш их талархдаг. Тэрээр хөлөөрөө гаталж чадахгүй голууд байдаг тул эдгээр ‘салбабида’ дээр явах хэрэгтэй байдаг байна.

Миранда багшийн заадаг сургууль бол хотын анги танхимд байдаг тухтай орчин, багаж хэрэгсэл, телевиз гэх мэт тохь тух, боловсролын хэрэгслээс ангид жижиг овоохой юм. Миранда хүүхдүүдэд хоол ч байхгүй гэж хүлээн зөвшөөрөв. Эдгээр боломжийн хүрэлцээ муу байгаа ч сурагчид цоглог, ойр хавийн цорын ганц багшаас суралцаж байгаадаа баяртай байв. Сурч байхдаа хүүхдүүдийн нүднээс баяр баясгаланг олж харах нь түүний золиослолыг үр ашиггүй өнгөрөөхгүй гэсэн итгэлийг төрүүлдэг аж.

Миранда-д бууж өгөхийг хүсдэг, тэр газарт байгаа зүйлийг илүү сайн өөрчлөх боломжтой гэдэгт эргэлздэг үеүүд байдаг. Тодорхой бус байдал үүссэн эдгээр мөчид тэр зөвхөн шавь нартаа ханддаг байна. Тэрээр анги бүр дээр сурагчдын сонирхол нэмэгдэж байгааг үргэлжлүүлэн ажигласнаар, тэрээр залуу оюун ухаанд, мэдлэгт дурлахад нөлөөлж байгаа гэсэн эерэг хандлагатай хэвээр байна.

Миранда хүмүүс түүний хүчин чармайлтыг анзаарч, Оксицентал Миндорогийн Ситио Бароганте дахь хүүхдүүдэд заах даалгаварт нь туслах болно гэж найдаж байгаа байна. Засгийн газар хүүхдүүдэд болон баатарлаг багшид зориулж гүүр эсвэл илүү сайн сургууль барина гэж найдаж байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button