Болсон Явдал

Төрсөн өдрийн хүсэл нь биелж эгч дүү 3 хамтдаа нэг айлд үрчлүүлэхээр болсон хайр татам мөч

Жоржиа мужийн Афинаас ирсэн Пейж болон Даниел Зезулка хэмээх хосууд гурван хүүхдийн асран хүмүүжүүлэгч болоод гурван жил болж байгаа байна. Эдгээр хугацаанд тэд хүүхдүүдийг өөрсдийнхөө гэр бүл гэж нэрлэж болох гэр бүлтэй болохоос өөр зүйл хүсдэггүй гэдгийг бүрэн ойлгож байсан юм. Пейж, Даниел нарын асран хүмүүжүүлүүлж буй хүүхдүүд бага наснаасаа маш их зүйлийг туулж ирсэн. Тийм ч учраас хосууд бага наснаасаа хүртээгүй хайр халамжаар нь хангаж, тэдний холбоо өдөр бүр улам бүр бэхжиж байв. Хүүхдүүд, ялангуяа хамгийн том охин Иви нь асран хүмүүжүүлэгч эцэг эх нь тэдний албан ёсны ээж, аав болох өдрийг хүсч байв.

Гурван жилийн хугацаанд Пейж, Даниел Зезулка нар хүүхдүүдийг хайрлаж, халамжилж байсан.

Пейж өөрийн фейсбүүк хуудсаараа Ивигийн нэгэн гэр бүл болохыг хүсч байгаагаа харуулсан үзэсгэлэнтэй зургийг хуваалцав.

Хүүхэд үрчлэх нь урт бөгөөд удаан явагддаг боловч Айвигийн төрсөн өдрөөр хосууд гурван хүүхдийг өргөж авах боломжтой гэсэн хамгийн сайхан мэдээг авсан юм.

Маргааш нь Пейж, Даниел нар охинд хүлээж байсан үрчлэлтийн бичиг баримт бүхий бяцхан гэнэтийн бэлэгтэй хайрцгийг бэлэглэв.

Айви хайрцгийг онгойлгохыг тэсэн ядан хүлээж буй эцэг эх түүний хариу үйлдлийг хүлээж байв.

“Би үрчлэгдэх гэж байна уу?” Гэж Айви асуусныхаа дараа тэрээр нулимс дуслуулж эхэлэв. Даниел Зезулка уйлж буй хүүхдэд: “Хонгор минь, бид чамд хайртай. Бид үргэлж чиний эцэг эх байх болно” гэж хариулсан юм. Пэйж фэйсбүүктээ, “Энэ бол миний хуваалцаж байсан хамгийн дуртай видео байх болно. Энэ өдөр бол биднийг охиноо (мөн түүний дүү нарыг) үрчилж авах боломжтой гэдгийг хэлсэн өдөр байлаа! Тэр өргөж аваасай гэж залбирч байсан бөгөөд, бид ийм зүйл болох болно гэдгийг түүний төрсөн өдрөөр л мэдсэн юм! Маргааш нь бид түүнд энэхүү гэнэтийн бэлэгийг бэлэглэв! Энэ бүхний цаг хугацаа төгс төгөлдөр байсан!” гэж хуваалцажээ. Өнгөрсөн 8-р сарын 24-нд Зезулкагийн гэр бүл бүгд шүүхэд хандаж, хүүхдүүдийг албан ёсоор гэр бүлийн гишүүн болгон авчээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button