Оюутнууд нийлж сургуулийхаа цэвэрлэгчид зориулан мөнгө цуглуулж гэр бүлээр нь аялалд явуулжээ
Бусад хүмүүст урам зориг өгөх нь давуу талтай байдаг. Та өөрийнхөө хийсэн зүйлээ ердийн нэг хийдэг зүйлүүдийн нэг гэж бодож байхад, заримд энэ нь үзэсгэлэнтэй байдлаар нөлөөлдөг.
“Хамгийн хөгжөөнтэй хүн” гэдгээрээ тодорхойлогдсон, их сургуулийн цэвэрлэгчийг хүүхдүүд сургуулийнхаа өдөр тутмын зүйлсийг хийж байх үедээ сургуулийн коридорт өдөр бүр хардаг байжээ. Түүний шаргуу хөдөлмөр, мундаг зан чанар нь оюутнуудыг түүнд зориулж мөнгө цуглуулахад урам зориг өгсөн гэдгийг тэр мэдээгүй байсан юм.
Херман нь Гордон Бристолын их сургуульд 12 жил ажиллажээ. Арав гаруй жил эх орондоо очоогүй цэвэрлэгч нь өдгөө 60 насыг зооглож байгаа бөгөөд, Бристолийн сурагчидад маш их хайртай болжээ. Түүний шаргуу хөдөлмөр, эерэг байдал нь сурагчдад урам зориг өгсөн байна.
Херманд хайртай, талархаж байгаагаа харуулахын тулд сурагчид JustGiving нэртэй хандив цуглуулах хуудсаар дамжуулан түүнд зориулж мөнгө босгохоор шийджээ. Хоёр зуун гучин оюутан 1500 фунт стерлинг цуглуулсан ба ингэснээр Херман нь Ямайка дахь гэр бүлтэйгээ уулзаж цагийг өнгөрөөх боломжтой болжээ. Интернетэд цацагдсан сэтгэлд хоногшсон бичлэг дээр, Херман хандивыг авч байхдаа уйлж байгааг харж болно. Түүнд мөн эерэг хандсанд талархал илэрхийлсэн захидал өгжээ.
Захидалд: “Эрхэм хүндэт Херман, Энэ олон жилийн туршид бидэнд өгсөн эерэг энергийн төлөө Бристолийн сурагчидын өмнөөс талархал илэрхийлье. Та бидний олон өдрүүдийг гэрэл гэгээтэй болгосон бөгөөд бид танийг хайрлаж, үнэлдэг гэдгийг мэдээсэй гэж хүсч байна. Баярлалаа гэж хэлэх арга хэлбэрээрээ бид танд онцгой бэлэг барихаар ирсэн. Зуныг сайхан өнгөрүүлээрэй! Маш их хайр, Бристолын сурагчид” гэж бичжээ.
Гэрлэснийхээ 23 жилийн ойг тэмдэглэж байсан Херман болон түүний гэргий Дениз нар Карибын арал руу явж, Монтего Бэй дэх Сандалс амралтын газарт хоёр сайхан шөнийг өнгөрөөжээ. Хосууд тайвшруулах массаж, далайн эрэг дээр хувийн романтик оройн зоог барьжээ. Амралтын газар ирсэнийхээ дараа Херман: “Бурхан та бүгдийг ивээг. Үүнийг бүгд харж, намайг их тербумтан гэж боддог болно.” гэж тэрээр талархал илэрхийлэв.