Болсон Явдал

₮2,000,000 төгрөгтэй бэлэн мөнгөөр дүүрэн түрийвчийг буцааж өгсөн хүүхдүүдийг түрийвчний эзэн …

Залуугийн ухаалаг хаалганы камерын системд бичигдсэн богино хэмжээний бичлэг нь, саяхан бидэнд хүн төрөлхтөнд итгэл найдвар байгаа гэдгийг харуулсан юм. Тус видеон дээр гурван бага насны хүүхдүүд олсон түрийвчээ буцааж өгөхийг харуулсан бөгөөд, үүний дотор 700 доллар буюу ₮2,000,000 төгрөгний бэлэн мөнгө байжээ.

Колорадо мужийн Аврора хотын иргэн Жейми Карлтон нь энэхүү бичлэгийг фейсбүүк дээрээ байрлуулсан бөгөөд, эцэстээ цахим ертөнцөд тархсан нь түүний гайхшралыг төрүүлэв. Хаа сайгүй цахим хэрэглэгчид бичлэгийг хуваалцаж, сэтгэлд дулаахан сэтгэгдэл үлдээжээ.

‘Хэрэв энэ нь хүн төрөлхтөнд итгэх итгэлийг тань шинэчлэхгүй эсвэл ядаж сэргээгээгүй бол танд тусламж хэрэгтэй байх’ гэж Жейми Карлтон тайлбартаа бичжээ.

Эх сурвалж: Жейми Карлтон / Facebook Бичлэг дээр хүүхдүүдийн урд хаалгаар дөхөж очоод автоматжуулсан бичлэг хийсний дараа зурвас үлдээж байгааг бид харж байна. Хүүхдүүдийн нэг нь: ‘Бид таны түрийвчийг таны машины гаднаас оллоо. Тэгээд бид танд буцааж өгье гэж бодлоо. Хэн ч мөнгийг тань авж чадахгүй гээд бид үүнийг энд тавилаа.’ гэж хэлжээ.

Хүүхдүүд дараа нь дугуйгаа унан замдаа гарав. Одоо Жейми залуу баатруудыг шагнахыг хүсч байна! Эх сурвалж: Жейми Карлтон / Facebook Тэрээр тайлбар дээрээ нэмж: ‘Эдгээр хүүхдүүд гайхалтай юм. Бид тэднийг олж, шагнал өгж, тэдэнд талархал илэрхийлэхийг хүсч байна. Эцэг эхчүүд нь тэднээр бахархах ёстой. Тэднийг олоход ямар ч тусламж үзүүлэх нь маш сайн байх болно.’ гэж бичжээ.

 

Фэйсбүүк хэрэглэгч Конни Анн Шварц-Донли уг видеоны талаар сэтгэгдэл бичихдээ: ‘Хүүхдүүдийг зөв зүйл хийж байгааг харах цэвэр агаараар амьсгалахтай адил юм. Ямар гайхалтай хүүхдүүд вэ!’ гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button