Болсон Явдал

Хөгжлийн бэрхшээлтэй эхнэртээ дэлхий ертөнцийг харуулахын тулд нөхөр нь нэг ч алхам ухраагүйгээр үл барам эхнэрээ …

Хятад эр хайртай эхнэрийнхээ төлөө өргөсөн тангарагаа биелүүлж явна. Бидний тэгтлээ дypгvйлэхдэг хүмүүс шүүдээ. Ван Сяомин нь эхнэртээ өвчтэй болон эрүүлд нь цугтаа байна гэж тангараглахдаа үнэнээсээ ярьж байсан гэдгээ дэлхий дахинд нотлон харуулжээ.

Саяхан 57 настай эр, тахир дутуу эхнэрээ нуруун дээрээ үүрээд Анхуй мужид байрладаг Юнескогийн дэлхийн өвд бүртгэгдсэн, Хуаншань оргилоос бууж яваа харагдсан байна. Энэ бол улсын аялал жуулчлалын хамгийн чухал газруудын нэг юм. Ван эхнэрээ ардаа бэхлэн уяснаар, түүнтэй хамт аялаж, сайхан газруудыг үзэж сонирхох боломжтой болжээ.

Тэрээр: ‘Дэлхий ертөнц үнэхээр том. Би түүнтэй энэ бүгдийг харахыг хүссэн бөгөөд түүнийгээ харамсалгүй яваасай гэж хүсч байна… Би түүнд илүү утга учиртай амьдралыг өгөхийг хүсч байна.’ гэж хэлсэн юм. Таван жилийн өмнө Ваны эхнэр мотор мэдрэлийн өвчинөөр (MND) оношлогдсон бөгөөд энэ нь түүний нугас болон тархины мэдрэлд хүчтэй нөлөөлжээ. Мотор мэдрэлийн өвчин нь хятад эрийн эхнэрийг алхаж чадахгүй орхисон аж.

Хятад хосууд хүүхэдгүй тул тэд мөнгөө аялахад ашигладаг байна.

Эх сурвалж: Pear Video: Ван: ‘Түүнийг энэ өвчнөөс ангижрах том найдвар байхгүй гэдгийг би мэдэж байгаа болохоор, би түүнийг дэлхий ертөнцийг үзэх аялалд авчирсан.’ хэмээн хуваалцсан юм. Хайрт нөхөр эхнэртэйгээ Түвдийн уулархаг нутаг дахь Хоксил, Түвдийн нийслэл Лхас хотын Потала ордонд аль хэдийн зочилсон тухайгаа хуваалцав. Хосууд дараагийн очих газраа сонгож амжаагүй байгаа гэнэ.

Хөгжлийн бэрхшээлтэй эхнэрээ дагуулан явж байхдаа Ван бахархалтайгаар инээмсэглэж байгааг харж болно.

Эх сурвалж: Pear Video: Ван гэртээ үлдэж, бууж өгөхийн оронд, бүх зүйлийг өөрийн гараар авч, эхнэртээ хамгийн сайн нөхөр болж чаджээ. Хэрэв энэ жинхэнэ хайр биш бол бид юу болохыг мэдэхгүй байна.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button