Болсон Явдал

Өсвөр насны охин бурханд захидал бичин шааранд хийж илгээсэн ба тэр нь сайдын гарт …

Тэд ‘Бурхан нууцлаг аргаар ажилладаг’ гэж хэлдэг бөгөөд үүнийг Майкехиа Карри өөрийн биеэр гэрчилж чадна гэжээ. Жоржиа мужийн өсвөр насны охины дотуур байрны хангамж, коллежийн сургалтын төлбөрийнхөө тухай Бурханаас тусламж хүсч, захидал бичсэн байна. Удалгүй тэр даруйдаа үндэсний хэмжээний  шуугиан тарьсанаа тэрээр ерөөсөө мэдээгүй юм.

Мэдээллийн дагуу 18 настай охины ээж нь тахир дутуу болсон тул мөнгөниы хэцүү байдалд байгаа гэнэ. Шантрахын оронд тэр сургууль руугаа явахаас хэдхэн хоногийн өмнө Бурханаас тусламж хүсчээ.

Карри бурханд захидал бичиж, түүнийгээ хэдэн бөмбөлөгт наагаад тэнгэр рүү илгээсэн гэж хэлэв. Тэрээр гайхамшгийг бүтээх гэж найдаж байсан ч тэр үүнийг хэн ч хэзээ ч уншихгүй гэж аль хэдийн таамаглаж байсан юм.

Тэмдэглэлд: ‘Бурхан минь намайг коллежид сурахад тусалаач. Бурхан минь, энэ бол дахиад би байна. Лхагва гарагт явхаас минь өмнө бүх зүйлийг авахад минь туслаач. Би чамд хайртай, Амен.’ ‘Би гэр бүлийнхээ хамгийн анхны коллежид сурах хүн бөгөөд, дүүгээ илүү сайхан амьдруулахын тулд үүнийг хийж байна. Би 7 настай дүүтэй.’ гэж Карри бичжээ.

Бөмбөлөгүүд зүүн хойд зүгт 24 км-ын зайд ниссэн бөгөөд баптист сайд Жером Жонс үүнийг нь олжээ. Тэрээр: ‘Би ямар нэгэн гялалзсан, хөвж буй зүйлийг харсан тул тийшээ алхаж очоод түүнийг авсан. Тэд шөнөжингөө хөвж, миний гарт буусан.’ ‘Энэ үзэсгэлэнтэй байсан. Үүнийг тайлбарлахад хэцүү байна. Тэр ‘Энэ минийх үү, үнэхээр мөн үү?’ гэж асуухад би ‘Энэ чинийх. Бурхан залбиралд хариулдаг’ гэж хэлсэн.

Түүнийг Макон дахь гэрт нь дагаж явсны дараа тэрээр жижиг хөргөгч, зөөлөвчийг Карригийн үүдэнд хүргэж өгчээ. Тэрээр Карритэй үргэлж холбоотой байхаар төлөвлөж, түүнд өөр хэрэгтэй зүйл байвал залгаарай гэж хэлжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button