Болсон Явдал

3 настай охиноо х.ү.зүүнээс нь у.я.ж явдаг аавын тэнэг тайлбар

34 настай Клинт Эдвардс яагаад 3 настай охиноо уяагаар уячихаад үүнээсээ ичихгүй байгаагаа тайлбарлав. Түүний ийм үйлдэл хийхээр шийдсэн нь эцэг эхчүүдийн дунд маргаан дэгдээв. Зарим нь хачин жигтэй үйлдэл хийхийг эсэргүүцэж байхад нөгөө хэсэг нь хөлд орж буй хүүхдээ х.ү.зүүнээс нь у.я.х у.я.атай болгох нь хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахад тусална гэдэгтэй санал нэг байна. Эдвардсыг өсч том болоход түүний аав хэзээ ч дэргэд нь байсангүй. Тиймээс түүнийг гэр бүлээ бүтээх цаг болоход тэр үлгэр жишээ авах хүн байхгүй байгааг ойлгов.

Тэр үед онлайн эцэг эхийн ‘ Би юу хийж байгаагаа мэдэхгүй байна’ гэх нэртэй онлайн бүлгэмэд тавьж, түүн шиг шинэ эцэг эхчүүдэд тохиолддог анх зүйлсийг олж нээсэн түүхүүдээсээ хуваалцсан юм. Эдвардс “Би аяандаа эцэг байх талаар юу ч мэдэхгүй болохоор зарим зүйлсийг зохиож байгаа” гэж бичсэн бөгөөд гаднаас нь ажиж харахад тэр маш сайн ажиллаж сайн аав байгаа юм шиг санагдаж байна! Гэхдээ тэрбээр фэйсбүүк хуудсаар дамжуулан эцэг эхийн байх талаар өөрийн баримталдаг зүйлсийн талаар хуваалцахдаа цахим болон олон нийтийн дунд маш их сөрөг сэтгэгдэл үүсгэсэн байна.

Хэдэн сарын өмнө Эдвардс болон түүний хайрт эхнэр гурван настай охин Аспендээ олон хүнтэй газар  олон нийтийн газар очих бүрт хүүхдийн х.ү.зүүнээс нь у.я.х с.о.й.лгыг а.ш.и.глахаар шийджээ. Эдвардс түүнийг “зэрлэг хүүхэд” хэмээн өхөөрдөн хэлдэг өхөөрдөм хүүхэд нь  үүргэвчиндээ үүрч энэ тэрүүгээр явах ч гэсэн, түүнийг эцэг эхийнхээ гар хүрэх зайнд байдаг байна. Эцэг эхийнх нь ярьснаар Аспен түүний нүдэнд туссан бүх л зүйлийг очиж судлах гэж зугтдаг. Эдвардсын хувьд хөл хөдөлгөөн ихтэй газраар зочлохдоо түүнийг у.я.агаар у.я.х нь хамгийн зөв шийдэл мэт санагдаж байв.

3 настай охин Nursemaid-ийн тохойнд өртөмтгий байдаг тул энэ нь нийтлэг гэмтэл бөгөөд үүнийг мултарсан тохой гэж нэрлэдэг. Эдвардс зугтахыг хүсч байх үед гарнаас нь атгахыг хүсэхгүй байна, учир нь энэ нь үе мөч нь үенээсээ гарчихаж болзошгүй юм! Өмнө нь хоёр удаа тохой нь мултарч байсан. Энэ бол Диснейлэндэд амрах үеэрээ хосууд Аспентай хамт уяаг ашиглахаар шийдсэн юм. Гэсэн хэдий ч тэд бусад эцэг эхчүүд шүүмжлэлтэй харцаар харж, хошигнол шоолох гэх зэрэг хариу үйлдлүүдийг авсан.

Тэрээр өөрийн фэйсбүүк хуудсандаа 3 настай хүүхдээ уяатай болгох шийдвэрийг хамгийн найдвартай шийдэл гэж өмгөөлжээ. Тэрээр: ‘Би энэ хүүхдийг тайван байлгаж мөн түүний  аюулгүй байдлыг хангаж байгаа бөгөөд энэ нь 100% надаа зөв зүйл юм.’ Түүнчлэн тэд уяаг зургаан сарын дотор ашиглахаар төлөвлөөгүй гэж хэлсэн. Тэд мөн Аспеныг аман зааварт илүү сайн хариу өгч, урьдчилан тааварлаагүй үйлдэл хийхгүй өсч том болно гэж тэд найдаж байгаа.

Энэ талаар та ямар бодолтой байна вэ? Та хөл хөдөлгөөн ихтэй олон нийтийн газруудаар явж байхдаа хөлд орж буй хүүхдээ уяах нь зөв шийдэл гэж бодож байна уу? Доорх сэтгэгдэл хэсэгт бидэнд мэдэгдээрэй!

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button