Болсон Явдал

7 настай охиных нь үсийг багш нь эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр тайрсны дараа аав нь уурлаж …

Мичиганы нэгэн аав онхиных нь үсийг эцэг эхийн зөвшөөрөлгүйгээр хоёр удаа тайруулсаны дараа  охиноо өөр сургууль руу шилжүүлэхээр болжээ. Жимми Хоффмейерийн хэлснээр түүний 7 настай Жүрни нь Ганьяндын бага сургуулиас гэртээ ирэхэд нэг талынх нь үсийг тайрчихсан байжээ. Тэрээр үүнийг аавдаа сургуулийн автобусанд сууж байхад нь ангийнхан нь хийсэн гэж хэлжээ.

Жимми энэ талаар сургуулийн захиралд гомдол мэдүүлсэн бөгөөд дараа нь Журниг салон дээр аваачиж засахаар дагуулж явав. Гэсэн хэдий ч хоёр өдрийн дараа дахин түүний нөгөө талынх нь үсийг тайрчихсан байх нь тэр.

Ууртай аав хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярихдаа: ‘Тэр минь уйлж байсан. Тэрээр үсээ тайруулчихсан гэж асуудалд орохоос айж байсан… Би юу болсныг асуугаад ‘Би чамд хэзээ ч, ямар хүүхэд ч үсийг чинь тайрж болохгүй гэж хэлсэн биздээ’ гэж хэлэв. Тэр надад хандан ‘гэхдээ аав аа, тэр багш байсан’ гэж хэлсэн юм. Багш түүний үсийг тэгшилэхийн тулд зассан гэнэ.’

Жимми Ганьяндын бага сургууль руу утасдасан ба эцэст нь ахлах ахлагч Женнифер Верлегер мэдэгдэл гаргаж, болсон явдлын талаар уучлалт гуйжээ.

‘До.р.о.м.ж.лог.д.сон, ангийнхаа хүүхдүүдийн хажууд ийм байдалтай байх ёстой 7 настай хүүхдэд зүгээр л уучлалт гуйх хуудас уу?’ хэмээн тэрээр асуув. ‘Багш нар эцэг эхийнхээ зөвшөөрөлгүйгээр хүүхдийн үсийг тайрч байгааг юу зөвтгөдөг болохыг би мэдэхийг хүсч байна! Энэ бүхнийг утсаар яриад л шийдвэрлэж болох байсан. Миний охин үсэндээ юу нь болохгүй байгааг ер ойлгохгүй байна.’

Нетизенчүүд мөн болсон явдалд эгдүүцлээ илэрхийлсээр байна.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button