Болсон Явдал

Хуучин амрагууд 50 хүрсэн ч ганц бие байвал бие биетэйгээ гэрлэх амлалтаа биелүүлж хуримаа хийжээ

Тэд залуу насандаа салахаар шийдсэн хуучин амрагууд байсан юм. Эцэст нь тэд бараг 40 жилийн дараа бие биедээ эргэж ирснээ олж мэдсэний эцэст, хуримаа хийжээ! Энэхүү сэтгэл хөдөлгөм түүх нь Миннесота мужийн Сент-Агнес сургуульд ахлах сургуулийн сурагчаар анх танилцаж байсан Рон Палмер болон Кимберли Дин нарын тухай юм. 37 жилийн өмнө тэр ахлах курст сурч байсан ба тэд дөнгөж сургуулиа эхлэж байжээ. Тэд эцэст нь үерхэж, харамсалтай нь хичээлийн жилийн эцэст харилцаагаа зогсоохоор шийджээ.

Хуучин амрагууд Кимберли Дин болон Рон Палмер нар 50 насандаа ганц бие байвал бие биетэйгээ гэрлэнэ гэж амлалт өгжээ.

Одоо 54 настай Рон: ‘Бид төгсөх курсын ихэнх жилүүдээр үерхэж, салсан ч найзууд хэвээр үлдсэн. Би зугаагаа гаргахаар шийдсэн бөгөөд охидыг хэдэн арваараа гэж бодож байлаа. Гэхдээ би түүнтэй харьцаж байсан шиг адил харьлцаанд хэзээ ч орж байгаагүй’ гэж хуваалцсан юм. Хэдийгээр хоёулаа бусад хүмүүстэй гэрлэсэн боловч, тэдний харилцаа хоёулаа бүтэлгүйтсэн байна. АРД ТҮМНИЙ мэдээлэл дээрээс бид Роны гэрлэлт ‘долоон жил үргэлжилсэн’ байхад Кимберли нь ‘1998 онд салахаасаа өмнө Кайла болон Коннер гэсэн хоёр хүүхэдтэй болсон’ болохыг олж мэдсэн. Хоёулаа энэ бүхнээр үргэлжлүүлэн холбоотой байв.

Кимберлигийн хэлснээр: ‘Бид бие биенийхээ эргэн тойронд маш тохь тухтай байдаг. Бид бие биеийнхээ өгүүлбэрийг бүрэн гүйцэтгэдэг ба бие биенийхээ тэнэг хошигнолд инээлддэг. Бид яг л хар, цагаан шиг л хүмүүс шүү дээ.’ Рон нэмж: ‘Би хааяа нэг захиа эсвэл утасны дуудлага авах болно. Бусад охидтой үерхэж, асуудалтай байхдаа би түүн рүү залгаж, тэр надад тэр тусалдаг байсан. Энэ бол маш сайн нөхөрлөл байсан бөгөөд энэ нь удаан хугацааны туршид нааш цааш үргэлжи.’ гэж хэлсэн юм. Тэд 30-аад онд хоёулаа 50 нас хүрэхэд ганц бие хэвээр байвал, бие биетэйгээ гэрлэнэ гэж хошигнож амласан аж.

Үүнийг тэд хоёулаа нухацтай хүлээж аваагүй тангараг байсан боловч, 2016 онд Кимберли тэдний нэг ярианы үеэр сэдвийг дахин авчрав.

Тэрээр хэлсэн нь: ‘Гэрлийн чийдэн унтарсан юм шиг л байсан. Би түүнд ‘Бидний хийсэн энэ тэнэг гэрээг санаж байна уу?’ гэж хэлсэн.’ Тэд тэндээс эхлээд бүх зүйл ноцтой болох гэж байгааг мэдэж байсан. Роны үгээр: ‘Бид үүнийг дахин туршиж үзэх хэрэгтэй юу гэж тэр асуув. Би түүнд бид үнэхээр гайхалтай нөхөрлөлийг эрсдэлд оруулж байна, яагаад гэвэл энэ удаа бүтэхгүй бол бид яаж найз нөхөд хэвээр үлдэхээ мэдэхгүй байна гэж хэлж байсан.’ Анхны айдаст автсан ч Рон: ‘Тэр надаас асуухад би эргэлзсэн ч, бид бие биенээ гэсэн сэтгэлтэй хэвээр байгааг би олж харсан. Тэр үеэс хойш бүх зүйл гайхалтай байсан.’ Рон 2017 оны Шинэ жилийн өмнөхөн гэрлэх санлаа тавьсан бөгөөд, хосууд 37 жилийн дараа буюу 2018 оны 6-р сард албан ёсоор гэрлэжээ.

Эх сурвалж: Кимберли Дин: ‘Энэ бол зүгээр л нэг санамсаргүй хошигнол шиг эхэлсэн бөгөөд, сая жилийн дараа бид хоёулаа яг тохирсон цагтаа нэг газар очно гэж бодож байгаагүй’ гэж Кимберли хэлэв. ‘Учир нь бид янз бүрийн харилцаатай байсан, одоо бид энд байна!’ гэжээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button