Болсон Явдал

Охиноо төрүүлж мөрөөдлөө орхисон ганц бие ээж охинтойгоо нэг өдөр төгсөж буй гайхалтай мөч

Төлөвлөөгүй жирэмслэлт нь зарим залуу эмэгтэйчүүдэд коллежийн дипломоо баталгаажуулах мөрөөдлөө орхиход хүргэж болдог. Гэсэн хэдий ч Флоридагийн нэгэн эмэгтэй үргэлжлүүлэн мөрөөдөж, цуцралтгүй зорилгоо хөөсөөр байгаа нь хүмүүст боломжгүй зүйл гэж байдаггүйг нотолжээ. Тэрээр өөрийнхөө тууштай, шаргуу хөдөлмөрөөрөө коллежоо төгсөөд зогсохгүй магистрын зэрэг хамгаалж, охиныхоо хамт төгсчээ.

Кэтрин нь одоо 22 настай ба түүний ээж Жиги Болт нь түүгээр жирэмсэлхэд дөнгөж 16 настай ахлах сургуулийн сурагч байжээ. Хүүхдийг ганцаараа өсгөхөд бэрхшээл тулгарсан хэдий ч энэхүү бэрхшээлийг үл харгалзан Болт мөрөөдлөөсөө бууж өгөхөөс татгалзаж, боловсролоо үргэлжлүүлэн эзэмшихээр шийджээ. Жиги Болт нь Флоридагийн Олон Улсын Их Сургуульд төрийн удирдлагын чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан байна.

Зарим үед түүний хүүхдийг харах хүн байхгүй байсан тул, Болт хааяа охиноо дагуулан бакалаврын зэргийн ангидаа хамрагдах ёстой байжээ. Энэ арга нь коллежид суралцах хамгийн тохиромжтой арга биш байж болох ч, тэрээр хүсэл мөрөөдлийнхөө төлөө шаргуу ажилладаг хүмүүст боломжгүй зүйл гэж байдаггүйг нотолж 2012 онд төгссөн байна. Дашрамд дурдахад, түүний охин Кэтрин мөн нэг их сургуулийн улс төрийн шинжлэх ухааны ангийг төгссөн байна.

Болт зүгээр л бакалаврын зэрэг эзэмшээд зогсоохыг хүссэнгүй. Гэсэн хэдий ч охиноо дунд сургуулиа төгсөх хүртэл тэрээр төлөвлөгөөгөө хойшлуулах хэрэгтэй байв. Эцэст нь хэлэхэд, өнгөрсөн 2015 онд Флоридагийн Олон Улсын Их Сургуульд магистрын зэрэг хамгаалсны дараа Болт болон түүний охин хамтдаа төгссөн байна. Тодруулбал, Болт төрийн захиргааны чиглэлээр магистрын зэрэг хамгаалсан бол Кэтрин улс төрийн шинжлэх ухаанаар бакалаврын зэрэгтэй болжээ.

Эх, охины тандемийн хувьд хамтдаа сургуулиа төгсөх нь баяр хөөртэй хэрэг юм. Ялангуяа ээж Болт нь хэзээ ч ийм зүйл болно гэж бодож байгаагүй учир тэмдэглүүштэй үйл явдал болсон. Эцсийн эцэст тэрээр өглөөдөө бүтэн цагаар ажиллах ёстой байсан бөгөөд оройн цагаар хичээлдээ суух ёстой байсан.

Үргэлжлүүлэн дурьдвал одоо 38 настай ээжийн ээж нь өнгөрсөн жил таалал төгсөхөд тэрээр бараг л шантрахаа шахсан гэнэ. Аз болход Кэтринтэй тогтоосон холбоо нь түүнийг зорилгодоо хүрэх хүртэл үргэлжлүүлэн дэлжлэг өгсөн байна. ‘Бид хамт сурч, бие биенээ түлхсэн’ гэж Болт хэлэв. ‘Үнэхээр гайхамшигтай байлаа. Бид бүх зүйлийг хамтдаа хийдэг гэж үргэлж хэлдэг. Тиймээс бид хамтдаа төгссөн нь тохирсон байсан’ гэж хэллээ.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button