Болсон Явдал

75 настай хөгшин эмэгтэй эцэст нь коллежийн зэрэг эзэмших мөрөөдлөө биелүүлжээ

Амьдралдаа хүссэн зүйлээ олж авахын тулд шаргуу ажилладаг хүнд хийх боломжгүй зүйл гэж үгүй. Энэ хэлц үгийг дахин нэг удаа, хэдэн арван жилийн өмнө Вьетнамын дайн болход боловсролоо дуусгах шаардлагатай болсоны дараа, саяхан коллежоо төгссөн 75 настай эмэгтэй нотолсон юм.

Фуонг Трюонг саяхан дээд сургуулийн дипломоо авахаар тайзан дээр алхаж, эцэст нь нэг юм өөрийнхөө хүсч байсан зүйлээ биелүүлэв. Эцсийн эцэст тэрээр зөвхөн тэр үед д.э.гдсэн д.а.й.наас болж биш юмаа гэхэд, түүний эх орон болох Вьетнамд бакалаврын зэргээ хамгаалах боломжтой байсан.

Трюонг тэр үед аль хэдийн коллежоо төгсөх гэж байсан бөгөөд Вьетнамын д.а..йн болоход төгсөх шалгалтаа өгөхийг хүлээж байсан байна. Түүхийн ц.у.с.т хэсгээс болж тэр хүсэл мөрөөдлөө орхиж оронд нь ажил хийхээр болжээ. Түүнээс гадна тэрээр зөвхөн өөрийнхөө төлөө бус, бусад долоон дүүгээ тэжээх ёстой байв.

Вьетнамын цахилгаан компанид нягтлан бодогчоор 32 жил ажиллаад, 2007 онд Трюонг АНУ-д шилжин суурьшжээ. 2012 онд эцэст нь иргэншилтэй болсон ба удаан хугацааны өмнөөс мөрөөдсөн мөрөөдлөө биелүүлхийн тулд сургуульдаа эргэж орсон байна. Эцэст нь тэр бакалаврын зэрэгтэй болжээ. Трюонг: ‘Би сурах их дуртай. Хичээлдээ суухын тулд би өдөрт дөрвөн цаг явах хэрэгтэй байдаг. Би үргэлж цагтаа очдог.’ гэж тэрээр бахархалтайгаар хэлсэн юм.

Олон жилийн турш хичээлд суусны эцэст Трюонг саяхан Кал мужийн Лонг Бичийн их сургуулийг төгсөв. 75 настайдаа тэрээр ангиа төгссөн хамгийн өндөр настай нь болж, өөрийнхөө насан туршийн зорилгоо биелүүлэхээр шийдсэн нь бусад оюутнуудад урам зориг хайрласан нь дамжиггүй.

Кал мужийн Лонг Бичийн нэгдүгээр курсийн оюутан Алма Алварадо хэлэхдээ: ‘Ирээдүйн хойч үе болох бидэнд хангалттай шаргуу хөдөлмөрлөж, хүсч л байвал аливаа зүйлийг хийж чадна гэдгийг харуулж байна.’ гэжээ. Мөрөөдлөө биелүүлэхэд хэзээ ч оройтдоггүйг болохыг Трюонг бид бүгдэд харуулсан.

Үүний зэрэгцээ, Трюонг зорилгоо биелүүлсэн ч тодорхой хэмжээгээр гуниглахаас өөр аргагүй байв. Эцсийн эцэст, Кал мужийн Лонг Бичийн их сургууль нь түүний хувьд олон жилийн турш өдөр тутмын амьдралынх нь нэг хэсэг, хэв маяг болсон газар. Тэрээр тэнд маш олон танил найзууд, туршилгатай болсон нь мэдээжийн хэрэг. ‘Би энд олон хүмүүсийг санах болно’ гэж Трюонг хэлсэн юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button