Болсон Явдал

Эхнэр нь сохорч эхэлснээс хойш, 84 настай өвгөн эхнэрийхээ нүүрийг будаж, үсийг нь янзалж сурчээ

Нүүр будалтын заавар бол YouTube дээрх болон бусад видео хуваалцах вэбсайтуудын хамгийн их үзэгчтэй контентуудын нэг юм. Хүүхдүүд болон өсвөр насныхан олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн тавцан дээрх видеонуудаар дамжуулан нүүр будалтаа хэрхэн яаж хийхийг сурахад нэлээд их цаг хугацаа зарцуулдаг. Гэсэн хэдий ч нэг хөгшний нүүр будалтыг хэрхэн яаж хийхийг сурахыг хүссэн гэнэтийн сонирхол нь цаанаа илүү гүн гүнзгий утга учиртай байв.

Дэсийн нүүр будалтын хичээлд суух болсон зорилго нь эхнэртээ бүтээгдхүүнүүдийг хэрхэн зөв түрхэхээ мэдэж авхын тулд гэнэ. Мона 80 насандаа алсын хараагаа алдаж эхэлсэн бөгөөд нөхөр нь түүнд зориулж нүүр будалтыг нь хийснээр, түүнийг үзэсгэлэнтэй гэдгийг мэдрүүлэх болно гэдэгт итгэлтэй байв. Эхнэр нь нүүрээ будах дуртайг мэддэг байсан 84 настай хөгшин эр, гэрлэлтийн жинхэнэ гоо үзэсгэлэнг сэтгэл хөдлөм үйлдлээрээ харуулав.

Мона нүүр будалт хийж чадхаа больсон тэр үеээс хойш, Дэс эхнэрээ гайхалтай хэвээр байгааг түүнд мэдрүүлхийн тулд бүх зүйлийг өөрийн гарт авхаар шийджээ. 56 жилийн турш гэр бүл байсан Дес болон Мона нар нэгэн томоохон үдэшлэгт оролцохоор явсны дараагаар, эхнэр нь нүүр будалтаа хийхийг хүссэн ч түүний хараа нь муудсаны улмаас нүүрээ будаагүйгээс бүх зүйл эхэлсэн гэнэ. Дараа нь хосууд Монагийн будалтыг гоо сайханчаар хийлгэхээр болжээ.

Нүүр будалтын гоо сайханч Рози нь Монад ид шидээ хийж эхлэхэд, Дэс тусалхыг оролдов. Гоо сайханч 84 настай хөгшнийг нүүр будалт хийх ‘байгалиас заяасан’ нэгэн гэж тодорхойлсон бөгөөд түүний авьяас чадвар тэндээс өсчээ. Монаг одоо хүртэл хамгийн сайхнаараа харагдаж, мэдрэгдэж байхын тулд Дэс нүүр будалтын хичээлд суужээ.

Дес болон Монагийн хайрын түүх Ким Кардашианы нүүр будалтын гоо сайханч Марио Дедивановичт хүртэл хүрч байжээ.

Дес болон Монагийн түүх нь гэрлэлтийн жинхэнэ гоо үзэсгэлэнг харуулдаг. Хэдийгээр хэн нэгний гоо сайхныг нүүр будалтаар сайжруулах, ялангуяа хүний ​өөртөө итгэх итгэлийг дээшлүүлэхэд тусална гэвэл буруудах зүйлгүй ч, Дес болон Мона нар ‘бага нь илүү’ гэдэгт итгэдэг. Мона дараа нь: ‘Тэр намайг байгаагаараа хөөрхөн гэж боддог.’ гэж тодруулан хэлсэн юм.

 

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button