Болсон Явдал

Азтай таксины жолооч нэгэн зорчигчийн өгсөн сугалааг ашиглан 140,000 доллар хожжээ

Колорадо мужийн Uber компанийн жолоочид гэнэтийн аз тохиосонд, тэрээр зорчигчдоо талархлаа илэрхийлж байна. Эцсийн эцэст түүний өгсөн тип буюу цайны мөнгөний оронд өгсөн сугалааны ачаар,  тэрээр зуун мянган доллартой болжээ.

Саяхан Жеймс П нь Колорадо сугалаанаас 140,000 долларын хожжээ, $5 долларын ‘Супер онцгой эцсийн бинго зурах’ сугалаагаар тэрээр энэхүү мөнгийг хожжээ. Uber-ийн жолоочийн хэлснээр тэрээр энэ хожилынхоо мөнгийг түүнд тип болгон өгсөн зорчигчийн ач гэжээ.

Зорчигчийн түүнд өгсөн сугалаа нь түүнд $30 долларын хожил өгсөн байна. Харин тэрээр хожлын мөнгөөрөө ижил төрлийн зургаан тасалбар худалдаж авахад ашигласан байна. Түүний аз болоход тэрээр ‘Супер онцгой эцсийн бинго зурах’ сугалаануудаараа багахан хэмжээний мөнгө хожсоор байсан байна.

Тэрээр дахин тасалбарууд худалдаж авсан ба эцэст нь сугалаануудынх нь нэг нь зургаан долоо хоногийн дараа түүнд 140.000 долларыг хожиход хүргэжээ. Анхны сугалаа нь түүнтэй ижил төрлийн илүү олон тасалбар худалдаж авахад хэрэглэсэн 30 доллараар хожсон байна.

‘Би эдгээр сугалаануудаар бага хэмжээний мөнгө хожсон хэвээр байсан тул илүү олон тийз болгон дахин дахин эргэлдүүлж байсан. Би дотроо ‘Би эдгээр тасалбарын төгсгөлд хэзээ ч хүрэхгүй байх’ гэж бодож байсан. Би зүгээр л аваад л байсан.’

Үүний зэрэгцээ, Жеймс түүнд анхны сугалаа өгсөн зорчигчид мэдэгдэж, талархлаа хараахан илэрхийлээгүй байгаа байна. Тэрээр урьд нь тэрхүү зорчигчтой хэд хэдэн удаа таарч байсан ч, Жеймс ялснаасаа хойш тэдний зам нийлээгүй л байна гэжээ. Гэсэн хэдий ч хувь заяа тэднийг дахин нэгтгэвэл тэрээр түүнээс ачаар тохиолдсон азынхаа талаар талархалаа илэрхийлнэ гэсэн юм. Аз нь гарцаагүй түүний талд байсан!

‘Би нэг зорчигчтой олон удаа ховор тохиолддог. Гэхдээ би энэ залууг цөөн хэдэн удаа авч байсан. Би одоог хүртэл түүнийг олж, энэ тухай түүнд хэлж амжаагүй байгаа, гэхдээ хэлнэ гэж найдаж байна’ гэж Жеймс хэлэв. Uber-ийн жолооч хожлынхоо нэг хэсгийг эцэг эхдээ өгөх бодолтой байгаа бөгөөд үүний нэг хэсгийг машинаа засахад ашиглахаар төлөвлөж байгаа гэдгээ  хуваалцсан юм.

Leave a Reply

 АНХААР!

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй.

Back to top button